• Latest
  • Trending

Шүгэл үлээгчид зориулж АТГ-ын дэргэд Мөнгөн урамшууллын зөвлөлийг шинээр байгуулна

2021-11-15
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Wednesday, January 14, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Шүгэл үлээгчид зориулж АТГ-ын дэргэд Мөнгөн урамшууллын зөвлөлийг шинээр байгуулна

by admin
2021-11-15
in ХУУЛЬ
0

Энэ сарын 11-ны өдөр /2021.11.11/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг Ерөнхий сайд өргөн барьсан ч боловсруулсан нь Хууль зүйн яам. Эцсийн бүлэгт Засгийн газраас боловсруулж, өргөн барьж, батлуулсан гэж яригдана. Таван бүлэг, 22 зүйлтэй “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн гол агуулга, ач холбогдол, үр дагавар юу болох талаар уншигчид төдийлөн мэдээлэлгүй байгаа юм. Тиймээс бид тус хуулийн онцлох заалтыг танилцуулж байна.

-ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ ГЭЖ ХЭН БЭ. ТЭР ХААНА, ЯАЖ МЭДЭЭЛЛЭЭ ХҮРГҮҮЛЭХ ВЭ-

YOU MAY ALSO LIKE

АНХААР! Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амийг нь хохироожээ

Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны тээврийн хэрэгслийн жолоочийг шалгаж байна

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин /байгаль/, хэрэглэгчийн ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих, шударгаар татвараа төлөх талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийг хэлнэ.

Харин

  • Гүйцэтгэх ажил явуулдаг байгууллага буюу хууль хүчний байгууллага, түүний ажилтан, гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу олж авсан мэдээлэл
  • Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан төрийн нууцыг хамгаалах ажилтан, танилцах эрх бүхий эдгээдийн танилцсан төрийн нууцад хамаарах харилцаанд тус хууль үйлчлэхгүй юм байна.
  • Шүгэл үлээгч нь Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт болон Мэдээлэл шуурхай удирдлагын төвд мэдээллийг бичгээр гаргана.

Мэдээлэлд нотлох баримт болон хууль зөрчигчийн нэр албан тушаалыг заавал бичих нь. Мөн мэдээллийг амаар гаргаж болох бөгөөд амаар гаргасан мэдээллийг хүлээн авсан этгээд нь эсхүл эрх бүхий албан тушаалтан тэмдэглэл хөтөлж, боломжтой тохиолдолд тэмдэглэлд мэдээлэл өгсөн хүний гарын үсгийг зуруулах аж.

Дээр дурдсан байгууллагууд нь шүгэл үлээгчийн ирүүлсэн мэдээллийг хүлээн авч мэдээллийн нэгдсэн санд бүртгэх юм. Харин Мэдээлэл шуурхай удирдлагын төв нь шүгэл үлээгчийн мэдээллийг яаралтай харьяа дүүргийн хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулах аж.

-ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА НЬ ДАРААХ ТОХИОЛДОЛД МЭДЭЭЛЭЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛАХГҮЙ-

  • Илт худал мэдээллээр шүгэл үлээсэн
  • Өмнө нь шалгуулж, үр дүнг нь мэдэгдсэн асуудлаар шүгэл үлээсэн
  • Цахим орчинд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил болгосон үйл баримтаас өөр шинэ нотлох баримтгүйгээр шүгэл үлээх
  • Нийтийн ашиг сонирхолд хамаарахгүй асуудлаар шүгэл үлээсэн
  • Шүгэл үлээсэн мэдээллийг хүлээж авахаас өмнө холбогдох хуулийн дагуу хянан шалгах ажиллагаа явуулж эхэлсэн эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд хуулийн байгууллагаас хяналт, шалгалт хийхгүй.

-ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ АЖЛААС НЬ ХАЛЖ, ЦАЛИН ХӨЛСИЙГ НЬ БУУРУУЛЖ БОЛОХГҮЙ –

Хууль зүйн сайд Х.Нямбаатар шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгөөр урамшуулна гэж мэдэгдсэн.

Шүгэл үлээгчийг урамшуулахдаа Авлигатай тэмцэх газрын дэргэд Мөнгөн урамшууллын зөвлөлийг шинээр байгуулна.

Шүгэл үлээгч нь уг зөвлөлд өргөдлөө өгөх бөгөөд долоо хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх юм байна. Хуульд тавин сая хүртэл төгрөгийн 20 хувийг өгнө гэх мэтээр тусгажээ. Гэхдээ шүгэл үлээснээс хойш асуудал шүүхээр шийдэгдэж, шүүхийн шийвэр ажиллан хохирлыг барагдуулж, улсын төсөвт төвлөрүүлсний дараа л шүгэл үлээгч нь урамшууллаа авах өргөдлийг гаргах боломжтой нь тодорхой байна. Цаг хугацааны хувьд хүлээнэ гэсэн үг.

Мөн шүгэл үлээсэнтэй холбогдуулан албан тушаалыг бууруулах, албан тушаал дэвшүүлэхийг хязгаарлах, сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халах, ажлаас чөлөөлөгдөхийг шаардахыг хориглоно.

Цаашлаад өөрийнх нь зөвшөөрөлгүй албан үүргийн хуваарилалтыг өөрчлөх, шилжүүлэх, цалин хөлсийг бууруулах, ажлын үр дүнг үнэлэх болон шагнал урамшуулал олгоход гадуурхах, ажилд нь хууль бусаар хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын үр дүнг ил болгох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх цуцлах, хүчингүй болгох, ажлын байр, ахуйн үйл ажиллагаатай холлбоотой хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй бусад үйлдэл үйлдэх, бараа ажил үйлчилгээний гэрээг цуцлах, ажилд нь сөргөөр нөлөөлөх захиргааны болон эдийн засгийн бусад арга хэмжээ авахыг хориглох аж.

Шүгэл үлээгч нь мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулж, өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгох зорилгоор шүгэл үлээсэн, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүн.дэд халд.сан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ хэмээн хуулийн төсөлд тусгажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүйн сайд Х.Нямбаатар цаашлаад холбогдох албаныхан тус хуулийг баталснаар авлигын эсрэг тэмцэхэд томоохон түлхэц үзүүлэхээс гадна хууль бус үйл ажиллагааг илчлэх иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэж тайлбарлаж буй. Харин нөгөө талд матаачийг өөгшүүлсэн бусад хуультай давхардуулсан, хууль хяналтын зардлыг нэмэгдүүлэсэн хууль боллоо гэж шүүмжлэх хүмүүс байгаа юм.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.