Соёлын сайд Ч.Номингийн хийсэн үйлдэл “төмс” хоч зүүхэд хүргээд байна. Учир нь тэрбээр өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүдэд шинэ ургацын дээж хэмээж баахан төмс, лууван, байцаа хүнсний ногоо тараажээ.

Ч.Номин сайдыг Гацууртын Л.Чинбатын охин гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэр утгаараа ургацынхаа дээжийг “ангийн найз” нартаа илгээсэн бололтой юм.

Уг нь 2019 онд Гацуурт компани хүнсний ногооны салбар ашиггүй байна хэмээж, энэ салбараас гарахаа мэдэгдээд байсан. Санхүүгийн хувьд байнгын алдагдал хүлээж, цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэсэн мэдэгдэл хүртэл гаргаад амжсан. Харин Ч.Номингийн эл үйлдэл тус компанийн хүнсний ногооны бизнес сэргэсэн гэдгийг илтгэж байгаа бололтой.

.


