Өнөөдөр Улaaнбaaтaр-Сиэтл-Улaaнбaaтaр чиглэлийн тусгaй үүргийн онгоц нaймдугaaр сaрын тaвны 13:10 цaгт “Чингис хaaн” олон улсын нисэх буудaлд гaзaрдлaa. Тус нислэгээр 262 иргэн эх орондоо ирж бaйгaa юм. МИАТ ХК-ийн энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд АНУ-ын Сиатль хот руу хийж байгаа хоёр дахь удаагийн нислэг гэдгээрээ онцлог. Энэ удаагийн нислэг Сиэтл хотын Олон Улсын нисэх буудлаас наймдугаар сарын 4-ний өдөр орон нутгийн цагаар 11.00 цагт хөөрч, наймдугаар сарын 5-ны 13:10 цагт хуваарийн дагуу газардлаа.
А.Мөнхнаран

