Эрээн хот К.о.в.и.д-19 цар т.а.х.л.ы.н ул.маас бараг сар хилээ хаав. Харин өнөөдрөөс хатуу хөл хориогоо сулруулсан байна.
Учир нь тус хотод өнгөрсөн сарын 13-ны өдөр нэгэн жуулчнаас халдвар илэрч хөл хорио тогтоогоод байсан юм. Ингэснээр тус хотод олон мянган гаднын жуул.чин га.цаж, Засгийн газраас хүнсээ хангуулан хорионд ороод байсан билээ. Харин нийт батлагдсан хүмүүс эмнэлэгт хэвтэн эдгэсэн тухай тус улсаас мэдээллээ.
Олимпын хүрэл медальт Б.Болортуяад гавъяат тамирчин биш ‘Сүхбаатарын одон’ олгохоор болжээ

Маргааш /2021.11.11/ 14:00 цагт төрийн ордонд улс орондоо өөрийн хувь нэмрээ оруулсан тамирчид болоод багш, нийгмийн зүтгэлтнүүдэд цол олгож байгаа билээ.
Тэгвэл Токио-2020 олмимп, Нур Султан-2019 ДАШТ-ий хүрэл медальт Бат-Очирын Болортуяад Сүхбаатарын одон олгохоор болжээ.
Э.Содномпэлжээд Хөдөлмөрийн баатар, Ц.Хосбаярт гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш салбартаа амжилт гаргасан хүмүүст төрийн дээд одон, медаль гардуулахаар болжээ. Тухайлбал, Токио 2020 паралимпын наадмын аварга, Риогийн паралимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгох юм байна.
Мөн хүндийг өргөлтийн спортын дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Ц.Хосбаярт гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ. Түүнийг гавьяат тамирчин М.Анхцэцэгийг дасгалжуулагч гэдгээр нь монголчууд андахгүй.
Д.Сумъяабазар: Би хэлсэндээ хүрнэ. Яагаад гэвэл би Сумъяабазар

Сүүлийн гурван жил Үндэсний хөрөнгө оруулалтын банк “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс тавантолгой” болон Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөнүүдийг төлж чадахгүй байгаа талаар Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдээлж байсан. Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “2021 оны долдугаар сараас хойш зохион байгуулалттай дайралтууд эхэлсэн. Одоо бүр цадигаа алдаж байна. Ямар ч улс төрийн дайралтыг тэвчинэ. Илүү дутуу зүйл ярих нь хувь хүн талаасаа ч, хотын дарга талаасаа ч зохимжтой биш.
Би та бүхний адил санаа зовж байгаа. Ялангуяа, К.О.В.И.Д-19 гараад эдийн засаг амаргүй байсан үед зээл гаргасан ААН-үүдийн байдал хүнд байгаа. Хөрөнгө оруулалтын банкны удирдлагуудад давхар шаардлага хүргүүлж байгаа.
Би хэлсэндээ байж, ТӨҮГ-ууд, НДС-тай холбоотой асуудлуудын төлбөрийг богино хугацаанд барагдуул гэдэг үүрэг даалгаврыг өгсөн байгаа. Би 2013 онд Хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн даргын ажлаа өгсөн. Тиймээс ажиллаж байгаа хүмүүсийг илүү хөгжиж, үйл ажиллагаагаа сайжруул гэж байгаа. Би хэлсэндээ хүрнэ. Яагаад гэвэл би Сумъяабазар” гэв.













