Сүүлийн гурван жил Үндэсний хөрөнгө оруулалтын банк “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс тавантолгой” болон Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөнүүдийг төлж чадахгүй байгаа талаар Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдээлж байсан. Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “2021 оны долдугаар сараас хойш зохион байгуулалттай дайралтууд эхэлсэн. Одоо бүр цадигаа алдаж байна. Ямар ч улс төрийн дайралтыг тэвчинэ. Илүү дутуу зүйл ярих нь хувь хүн талаасаа ч, хотын дарга талаасаа ч зохимжтой биш.
Би та бүхний адил санаа зовж байгаа. Ялангуяа, К.О.В.И.Д-19 гараад эдийн засаг амаргүй байсан үед зээл гаргасан ААН-үүдийн байдал хүнд байгаа. Хөрөнгө оруулалтын банкны удирдлагуудад давхар шаардлага хүргүүлж байгаа.
Би хэлсэндээ байж, ТӨҮГ-ууд, НДС-тай холбоотой асуудлуудын төлбөрийг богино хугацаанд барагдуул гэдэг үүрэг даалгаврыг өгсөн байгаа. Би 2013 онд Хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн даргын ажлаа өгсөн. Тиймээс ажиллаж байгаа хүмүүсийг илүү хөгжиж, үйл ажиллагаагаа сайжруул гэж байгаа. Би хэлсэндээ хүрнэ. Яагаад гэвэл би Сумъяабазар” гэв.
Х.Намуун: Би зүгээр атаархуу. Хүн надаас дээр гарчихвал бooж үxэx гээд байдаг юм

Жүжигчин Д.Хүрэлхүүгийн охин гэдгээрээ олонд танигдаж байсан Х.Намуунийг одоо бол өөрийн Wolarsen брэндээр нь андахгүй болжээ. Аавыгаа дуурайгаад төрөл бурийн авьяастай төрсөн Х.Намуун тун ирээдүйтэй загвар өмсөгч гэгдэж явсан. Гэхдээ тэр урлаг, загварын мэргэжлийн сонгоогүй.

Тэрээр сүүлийн үед жүжигчний ажлаа хойш тавьж хувийн бизнес болон найз залуудаа ихээхэн анхаарах болжээ.

Намууны шинэ найз залуу урлагийн хүн биш бөгөөд төрийн алба хашдаг жирийн нэг залуу гэнэ. Шулуун шударга зантай тэрээр өөрийн дэмжигчдээс ирсэн асуултад өөрийгөө aтaapxyy зантайгаасаа болж амжилттай явдаг тухайгаа ний нуугүй хуваалцжээ.

Нэгэн дагагчийнхаа асуусан асуултанд хариулахдаа, Би зүгээр л aтaapxyy. Хүн надаас дээр гарчихвал бо.ож ү.х.э.х гээд байдаг хэмээн бичжээ.

Харин түүний үндсэн мэргэжил нь эдийн засагч бөгөөд 2013 онд МУИС-ийн ЭЗС-ийг төгссөн билээ. Арван жилдээ юм болгон руу гүйдэг, их идэвхитэй охин байсан гэдэг. Тийм дээ ч тэрбээр өөрийн брэндээ хөл дээр нь бат зогсоож чаджээ.

Түүнийг аавтайгаа хамтдаа нэг хэсэг кинонд тоглоод эхлэхэд жүжигчин болох нь гэж харж байсан. Гэвч Х.Намуунаа жүжигчин болох талаар ганц ч удаа бодож узэж байгаагүй гэнэ лээ.













