• Latest
  • Trending
Эрээнд гацсан нарийн ногоо ирж, үнэ үл ялиг буурчээ

Эрээнд гацсан нарийн ногоо ирж, үнэ үл ялиг буурчээ

2021-11-10
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Thursday, November 13, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Эрээнд гацсан нарийн ногоо ирж, үнэ үл ялиг буурчээ

by admin
2021-11-10
in БУСАД
0
Эрээнд гацсан нарийн ногоо ирж, үнэ үл ялиг буурчээ

Эрээн хотод С.o.v.i.d-19-ийн халдвар бүртгэгдэж, сар гаруйн хугацаанд хил хаалттай байна. Үүний улмаас нарийн ногооны үнэ тэнгэрт хадаж, наймаачид зогсонги байдалд орж, дэлгүүрийн нарийн ногооны лангуу хоосорч эхлэв. Иймд Хятадаас татан авалт хийдэг жимс, нарийн ногооны нөөц, үнэ ханшийн талаар сурвалжиллаа.

Жимс, хүнсний ногооны бөөний “Барс” худалдааны төвийг зорив. Үүдээр ороход нарийн ногоо худалдаалдаг лангууныхан тун завгүй байв. Тэд өчигдөр орой вагоноор захисан нарийн ногоогоо авлаа гэж ярилцан, ногоогоо хайрцгаас нь гаргаж зогсоно. Нэг үеэ бодвол хоосон байсан лангуунууд эхнээсээ дүүрээд эхэлжээ. Хил хаахаас өмнө нарийн ногооны үнэ тогтвортой байсан ч хил хаагдах сургаар чинжүү 18 мянга, брокли 20-23 мянга, салатны навч 20 мянга, өргөст хэмх 16 мянга, үрлэн лооль 22 мянган төгрөг болтлоо нэмэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, нарийн ногооны үнэ хоёр дахин нугарсан гэж болно. Гэхдээ хүний хөдөлгөөн бараг байхгүй шахам гэхэд хилсдэхгүй. Ганц нэгээр холхих хүмүүс, нэг тор хүрэхтэй үгүйтэй худалдан авалт хийжээ.

YOU MAY ALSO LIKE

Хотын дарга Х.Нямбаатар амралтгүй ажиллаж байна гэв

Эмгэнэл: Хаан найргийн Хатан Дулмаа тэнгэрт дэвшлээ

Засгийн газраас арга хэмжээ авч татан авалтыг нэмэгдүүлнэ гэдгийг мэдэгдэж байв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээ авах шуурхай Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ахалж, салбар бүрийн уялдаа холбоог сайжруулан санал, санаачилгуудыг нэгтэж чадсанаар Эрээнд гацаад байсан ачаа тээврийг үе шаттай Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг эхлүүллээ. Ингэснээр 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ний шөнө 14 аж ахуйн нэгжийн долоон вагон ачаа “Барс”, “Нарантуул” захад буусан байна. Ажлын хэсгийнхэн сард 60 вагон ачаа татан авахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Ингэснээр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан хомсдол, инфляци буурна гэж албаныхан үзэж байна.

Ийнхүү нарийн ногоо наймаачдын гар дээр ирж нарийн ногооны үнэ бага зэрэг буурчээ. Тус худалдааны төвд цэцэгт байцай 13-15 мянга, чинжүү 12-15 мянга, салатны навч 13-15 мянга, бор мөөг 13-15 мянга, өргөст хэмх 10-12 мянга, улаан лооль 10-13 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Худалдаа эрхлэгчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд Оросоос жимс жимсгэнэ татаж үзсэн. Гэхдээ тээврийн зардал өндөр, цаг хугацаа их ордог учраас түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн авах авах нь хохиролтой гэдгийг ярьж байна. Харин нарийн ногоо урд хөршөөс хилээр орж ирсэн ч үнэ яагаад буурахгүй байгааг тайлбарлахдаа “Дотооддоо халдварын тохиолдол, хорио цээрийн дэглэмээс болж Хятадууд хүнсээ нөөцлөөд эхэлсэн. Иймээс бидний авдаг байсан ногооны үнэ хоёр дахин нэмэгдсэн. Гэхдээ вагоноор орж ирж буй учраас тээврийн зардал харьцангуй бага байгаа” гэлээ.

“НАРИЙН НОГООНЫ ҮНЭ ХЯТАДАД ӨСЧИХСӨН УЧРААС, ҮНЭ ХОЁР ДАХИН НЭМЭГДСЭН”

Тус худалдааны төвд худалдаа эрхлэгчтэй ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд, нэг үеэ бодвол нарийн ногооны нөөцтэй болсныг хэлж байна.

-Урд хөршөөс вагоноор ирсэн нарийн ногоо өчигдрөөс наймаачдын гар дээр ирсэн байна. Үнийн хувьд өөрчлөлт оров уу. Нөөц ямар байна вэ?

-Эрээн боомтод өвчлөл гараад сар боллоо. Хил аравдугаар сарын 13-нд хаасан. Хоёр улсын Засгийн газар хоорондоо тохиролцсоны дүнд төмөр замаар нарийн ногоог оруулж ирэх асуудал яригдаж, гарц харагдаж эхэлсэн. Эрээнээс захисан ногоо өчигдрөөс ирж байна. Эхний ээлжийн долоон вагон орж ирсэн. Нийтдээ 200 гаруй тонн нарийн ногоо орж ирсэн. Зууны 90 хувь нь нарийн ногоо байсан.

Одоогийн байдлаар хүмүүсийн ханшийг харахад тээврийн зардал төмөр замаар орж ирэхэд харьцангуй бага байгааг хэлж байна. Хамгийн гол нь нийлүүлэгч Хятад улсад цар тахал, халдварын тохиолдол нэмэгдэж, тээвэр асуудалтай байна. Тиймээс өмнө авч байсан барааны үнэ хоёр дахин нэмэгдсэн байна. Өмнө нь нэг хайрцаг чинжүү 70-80 юанн байсан бол одоо 160 юань болсон байна. Үүнийг дагаад манай дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ өсч буй болохоос биш тээврийн зардал харьцангуй бага байгаа.

-Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үнэ хоёр дахин нэмэгдсэн байна. Нөөц нь бүрдээд эхэлбэл үнэ буурах байх?

-Аравдугаар сарын 13-наас өмнөх бидний бараа таталт нэг хайрцаг чинжүүний үнэ 70-80 юаньтай байсан. Гэтэл Хятадад байдал хүндэрч, дэглэм хорио цээрийн шалтгаанаас үүдэж, мөн Өвөр Монголын нутгуудад цас орсон байгаа. Үүнээс улбаалан дотооддоо нөөцөө бэлтгээрэй гэх мэдээлэл өгөөд байгаа юм байна лээ.

Тээврийн зардлын тухайд Эрээн рүү ганц хоёрхон машин, жолооч нар нэвтэрдэг байхад өндөрбайсан. Харин одоо вагоноор хурдан шуурхай ирж байна. Зардал нь ч бага байна. Барааны үнэ өндөр байгаа шалтгаан нь Хятадад өсчихсөн байна. Үүнийг хэрэглэгчид ойлгох хэрэгтэй.

Бид сая хил хаалттай үеэр хойд боомтоор татаж үзсэн. Тэгтэл бараа бүтээгдэхүүн маш холоос татагддаг. Нарийн ногоо огурцы, помидор тодорхой температуртай, хугацаа заадаг, хялбар мууддаг бүтээгдэхүүн учраас чанарын асуудал хүндрэлтэй, хэрэглэгчдэд цоо шинэ бүтээгдэхүүн хүргэхэд асуудалтай байлаа.

7-10 хоногт өдөрт тасралтгүй 50-60 вагон ороод ирвэл нөөц нь хангалттай бүрдэнэ.

ӨӨРСДӨӨ НАРИЙН НОГООГОО ТАРИАЛАХ БОЛОМЖТОЙ

Иргэдийн хувьд нарийн ногооны үнийн өсөлт тэдний түрүүчвийг тэмтэрч нэлээдгүй бухимдуулаад байгаа. Зөвхөн нарийн ногоо гэлтгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, түүнийг дагаад худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байгаа юм. Иймд иргэдийн байр суурийг сонсоноо хүргэе.

Б.Лхагважав: Заавал нарийн ногоо хэрэглэхгүйгээр байх боломжтой шүү дээ. Илүү хэрэглээнээс татгалзчихмаар юм байна. Ард түмэнд уриалмаар байна. Өөрсдөө ногоогоо тариад ид л дээ. Хөрс шороо нь байна. Ногоог заавал Хятадаас экспортлоод авах шаардлага байгаа бил үү. Нэг үеэ бодвол манайх ногоогоо тариад сурчхаж. Заавал нарийн ногоог гаднаас аваад мөнгө төгрөгөө үрээд байх шаардлага байгаа юм болов уу даа.

Э.Энхманлай:Үнийн хувьд бага зэрэг буурсан байна лээ. 500-1000 төгрөгийн өөрчлөлт гарсан байсан.

Н.Оюундарь: Нарийн ногооны үнэ асар их өссөн байна лээ. Нэг кг чинжүү 27 мянгатай болчихсон байсан. Гаднаас оруулж ирж буй ногоог ийм өндөр үнээр авах хэрэгтэй ч юм уу. Авахгүй байхад үнэ нь буурна шүү дээ. Үндсэн өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй байхад бүх юм болно. Махны үнэ одоогоор гайгүй байна. Мах гурилын үнэ гайгүй байхад бусад нь болох байх.

Хил хаалттай ганцхан сарын хугацаанд бид урд хөршөөс хараат гэдгээ дэлгүүрийн хоосон лангуу, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс мэдэрч буй. Цаашид хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй ч урт хугацаанд хил хаалттай байвал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь гарцаагүй болж байна. Харин нарийн ногооны хувьд албаны хүмүүс нөөцийг бүрдүүлж, татан авалтыг шуурхай зохион байгуулна гэж мэдээлж буй. Гэвч бодит байдалд бид урд хөршөөс ногоо татан авдгаа болих хэрэгтэй гэж улиг болгон ярихаас илүүтэй Монгол орны байгаль цаг уурт таарсан хүлэмжтэй, дотоодоо тариалдаг болох цаг үе ирснийг сануулж буй юм. Бид хэрэглэгч орон биш үйлдвэрлэгч орон болох нь энэ цаг үед хамгийн хэрэгтэй шийдэл гэдгийг иргэд хэлж байна.

Эх сурвалж: news.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.