Б.Идэр-Од, О.Мөнхжин нарын залуус нийлж, койн гаргах гэж буй тухай мэдээлэл олны анхаарлыг татаж, тэд өнгөрсөн наймдугаар сард IHC гэх койн гаргасан. Тэдний койны дараа борооны дараах мөөг шиг олон койн гарч эхлэв. Иргэд койноор, амар хялбар аргаар мөнгөө өсгөнө гэх бодлоор эрсдлийг нь бодохгүй худалдан авалт хийсээр байна.
Тэгвэл IHC койн гаргасан О.Мөнхжин өөрөө койн гаргачихаад бусдыг койн гаргахыг хоригло гэж шаардсан өнгө аястай зүйл бичжээ. Тодруулбал, ‘Хууль батлагдтал шинэ койнуудыг яаралтай хориглох хэрэгтэй, арай дэндлээ’ хэмээсэн байх юм.
Тэрбээр хуульгүй байхад уриалан дуудаж, иргэдийн итгэл олон олон тэрбумыг халаасалчихаад эцэстээ ийн тараа таниулж эхлэх нь энэ.















