Өчигдөр /2021.11.03/ Сүхбаатар талбайг автомашинаараа хөндлөн давхиж гарсан хэрэг гарсан билээ.
Тодруулбал, иргэн О 41 настай эрэгтэй нь с.э.т.г.э.ц.э.д нө.лөө.лөх бод.ис буюу x.a.p т.а.м.х.и хэрэглэсэн үедээ “Toyota pruis” маркын автомашин унаж, төв талбайг хөндлөн давхиж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тул цагдаагийн алба хаагчид саатуулан шалгажээ.
Харин энэ талаар эх сурвалжийн мэдээллээр, “Тус этгээд нь нэр бүхий хамтлаг буюу ICE TOP хамтлагийн гишүүн О байж болзошгүй, тэрбээр x.a.p т.а.м.х.и хэр.эг.лэсэн үедээ тус үйлдлээ хийсэн” гэсэн юм.
Эх сурвалж: ISEE.MN
Д.Тогтохсүрэн: Ойн агентлаг 12.7 тэрбумын төсөвтэй байхад Эдийн засаг хөгжлийн яам таван тэрбумын төсөвтэй

УИХ-ны нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Эдийн засгийн хөгжлийн сайд Шадар сайдын түвшинд байвал зүгээр байгаа юм. Д”ан дээл”-тэй сайд байвал ажил явахад хүндрэлтэй. Үүнийг ажлын хэсэг юу гэж үзсэн бэ. Мөн дэргэд нь заавал нэг агентлаг байх шаардлагатай гэж үзэж байна. Үүнийг ажлын хэсэг юу гэж үзсэн бэ.
Ажлын хэсгийн дарга, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Засгийн газрын бүтцийн асуудал бол Ерөнхий сайдын бүрэн эрх. Тиймээс Ерөнхий сайдын саналыг харгалзаж үзэхээс өөр аргагүй байгаа юм. С.Бямбацогт нарын өргөн барьсан хуульд Шадар сайд Эдийн засгийн хөгжлийн сайдыг хавсарч явахаар санал орж ирсэн. Ажлын хэсэг дээр яриад нэгд, Ерөнхий сайд Шадар сайд давхар хашахыг дэмжихгүй байгаа юм. Хоёрт, өмнө нь Шадар сайд бөгөөд засаг захиргааны сайд гэж албан бий болгож байсан юм билээ. Тухайн үед нь Ерөнхий сайдын орлогч давхар яамны сайд хийх нь буруу гэж Цэцэд гомдол очиж байсан учраас яамаа татан буулгаж байсан юм билээ. Тиймээс Эдийн засаг хөгжлийн яамыг дангаараа, гэхдээ үндсэн чиг үүргийн яам байх саналыг ажлыг хэсэг оруулж ирсэн. Энэ яамны харьяанд гадаад хамтын ажиллагаатай холбоотой агентлаг байх шаардлагатай гэж үзсэн.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Яам байгуулж болно. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Өнөөдөр салбаруудыг мэргэжлүүд удирддаг болчихсон. Мэргэжлийн сайд гэж байхаа больчихсон. Тиймээс шийдэл гаргаж чаддаггүй. Манай улстөрчид мэдэхгүйгээ, чадахгүй ээ мэдэхгүй сайд болно гээд улайраад зүтгэдэг. Сайд болох асар том хүсэлтэй. Үүнээс болоод яамдууд бүтэлгүйтдэг. Бодлого, төлөвлөлттэй асуудлыг авч явж чадах хүн хэд байгаа бол. Өмнө нь энэ салбарт салбарын шилдгүүд байдаг байсан. Гэтэл бид эдийн засагчид аваачид суулгачихсан. Энэ түүх давтагдвал дахиад Эдийн засаг хөгжлийн яам гэж байгуулахааргүй болно. Тиймээс энэ яаманд салбар, салбарын шилдгүүд очиж ажиллах ёстой. 200 хүнээс доош бүтэцтэй байгуулбал энэ яам явахгүй.
Ажлын хэсгийн дарга, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сайд нарыг мэргэжлийн болгох үүднээс “дан дээл”-тэй болгох чиглэл рүү том алхам хийсэн. Тиймээс өнөөдрийн сайд нарын ихэнх нь мэргэжлийн сайд нар байгаа. Энэ яам бодлого төлөвлөлтийн яам, салбар дундын зохицуулалт хийдэг байх юм. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар энэ яам дэргэдээ эрдэмтэн судлаачдаас бүрдсэн хүрээлэнтэй байна. Яамны төсвийг бага тавьсан. Ойн агентлагт 12.7 тэрбумын төсөв тавьсан бол энэ яамны төсөв таван тэрбум төгрөг байгаа.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Монголчууд: Аккумуляторыг олон улсын стандартад нийцүүлэн дахин боловсруулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун аюултай хог хаягдлын тээвэрлэлт, устгалын талаар дараах мэдээллийг өглөө.
-Хог хаягдлыг дахин боловсруулах, дахин боловсруулах боломжгүйг нь дарж устгах устгалын байгууламжийн газрын асуудлыг нийслэл болоод улсын хэмжээнд шийдэж чадаагүй байна. Аюултай хог хаягдлыг шатааж устгадаг, ландфильдэж дарж устгадаг байгууламжийн газрын асуудлыг Засгийн газар шийддэг. Үйлдвэр барих газрыг судлаад байршлыг тогтоохоор зарим хороо, дүүргийн иргэд эсэргүүцдэг. Өнгөрсөн хугацаанд бид Багануур дүүрэгт 10 га газрыг төлөвлөөд, Засгийн газрын шийдвэр гарсан боловч тус дүүргийн иргэд эсэргүүцээд шийдэлд хүрээгүй.
Аюултай хог хаягдал бидний дэргэд маш ихээр зэрэгцэн оршиж байдаг. Приус машины батарей, бензин болон дизель хөдөлгүүрт машины аккумулятор гэхчлэн аюултай хаягдлын асуудал хурцаар тавигдаж байгаа. Байгаль орчныг бохирдуулж буй аккумуляторын хэд хэдэн үйлдвэр байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас хаасан.
Аюултай хог хаягдлын нэг томоохон хэсэг нь эмнэлгүүдээс гарч буй хүнд халдварлах эрсдэл бүхий хог хаягдал юм.
Харин саяхнаас байгаль орчинд ээлтэй, олон улсын стандартад нийцсэн технологийг мөрдүүлж ажиллах гурван компанид Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэг жилийн хугацаатай түр зөвшөөрөл өгсөн. Тэдгээр компаниуд шинэ технологио нэвтрүүлснээр автомашины аккумуляторыг дахин боловсруулалтад оруулаад эхлэх юм.
Түүнчлэн аюултай хог хаягдлын нэг томоохон хэсэг нь эмнэлгүүдээс гарч буй хүнд халдварлах эрсдэл бүхий хог хаягдал юм. Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэж, устгах үүрэг бүхий хоёр компани ажилладаг. Хотын баруун бүсийн эмнэлгүүдийн хаягдлыг “Элемент медикал” ХХК, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт, зүүн бүсийн хаягдлыг “Элемент” ХХК Налайх дүүрэгт халуун уураар халдваргүйжүүлж, шатаах зууханд шатааж байгаа.
-Хог хаягдлыг шатаахаар агаарын бохирдол үүсэх үү. Хог боловсруулах үйлдвэрийн стандартыг хэрхэн хангаж байна вэ?
-Шатаах зуух цельсийн маш өндөр температурт ажилладаг, нарийн шүүлтүүртэй байдаг. Зуухны стандарт нарийн чанд. Шаталтаас гарч буй хортой хий, нэгдлүүдийг нарийн шүүлтүүрээр шүүдэг учир агаарын стандартад нийцэж байгаа. Нөгөө талаас ахуйн хог хаягдал, барилгын хог хаягдал, аюултай хог хаягдлын стандартын талаарх танилцуулгыг бид гаргасан байдаг. Стандартыг хэрэглэгчид, СӨХ, иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааг хийх юм. Хог хаягдлыг хэрхэн ангилан ялгах вэ, хэрхэн зөв хадгалж тээвэрлүүлэх талаар сургалт зохион байгуулна.
ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

