www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Л.Энх-Амгалан: Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахад тэтгэвэрт гарсан багш нарыг дайчилна

admin by admin
2021-11-03
in БОЛОВСРОЛ
0
Л.Энх-Амгалан: Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахад тэтгэвэрт гарсан багш нарыг дайчилна
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Цар тахлын улмаас үүссэн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахад тэтгэврийн багш нарыг дайчилна гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Тэрбээр “Цахимаар үүссэн хоцрогдлыг цахимаар нөхнө гэж худлаа. Цахимын хоцрогдлыг танхимаар л нөхнө.

1-12 дугаар ангийн сурагчдаас аль хичээл дээр илүү хоцрогдсоныг нийт сурагчдын 10 хувьд оношилгоо хийж дууссан. Үүний хариу ирэх долоо хоногт гарна. Хоцрогдлыг арилгах хөтөлбөрт тэтгэвэрт гарсан багш нараа дайчилна” хэмээн хэлжээ.

ВИДЕО:

 

Монголчууд: Аккумуляторыг олон улсын стандартад нийцүүлэн дахин боловсруулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун аюултай хог хаягдлын тээвэрлэлт, устгалын талаар дараах мэдээллийг өглөө.

-Хог хаягдлыг дахин боловсруулах, дахин боловсруулах боломжгүйг нь дарж устгах устгалын байгууламжийн газрын асуудлыг нийслэл болоод улсын хэмжээнд шийдэж чадаагүй байна. Аюултай хог хаягдлыг шатааж устгадаг, ландфильдэж дарж устгадаг байгууламжийн газрын асуудлыг Засгийн газар шийддэг. Үйлдвэр барих газрыг судлаад байршлыг тогтоохоор зарим хороо, дүүргийн иргэд эсэргүүцдэг. Өнгөрсөн хугацаанд бид Багануур дүүрэгт 10 га газрыг төлөвлөөд, Засгийн газрын шийдвэр гарсан боловч тус дүүргийн иргэд эсэргүүцээд шийдэлд хүрээгүй.

Аюултай хог хаягдал бидний дэргэд маш ихээр зэрэгцэн оршиж байдаг. Приус машины батарей, бензин болон дизель хөдөлгүүрт машины аккумулятор гэхчлэн аюултай хаягдлын асуудал хурцаар тавигдаж байгаа. Байгаль орчныг бохирдуулж буй аккумуляторын хэд хэдэн үйлдвэр байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас хаасан.

Аюултай хог хаягдлын нэг томоохон хэсэг нь эмнэлгүүдээс гарч буй хүнд халдварлах эрсдэл бүхий хог хаягдал юм.

Харин саяхнаас байгаль орчинд ээлтэй, олон улсын стандартад нийцсэн технологийг мөрдүүлж ажиллах гурван компанид Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэг жилийн хугацаатай түр зөвшөөрөл өгсөн. Тэдгээр компаниуд шинэ технологио нэвтрүүлснээр автомашины аккумуляторыг дахин боловсруулалтад оруулаад эхлэх юм.

Түүнчлэн аюултай хог хаягдлын нэг томоохон хэсэг нь эмнэлгүүдээс гарч буй хүнд халдварлах эрсдэл бүхий хог хаягдал юм. Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэж, устгах үүрэг бүхий хоёр компани ажилладаг. Хотын баруун бүсийн эмнэлгүүдийн хаягдлыг “Элемент медикал” ХХК, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт, зүүн бүсийн хаягдлыг “Элемент” ХХК Налайх дүүрэгт халуун уураар халдваргүйжүүлж, шатаах зууханд шатааж байгаа.

-Хог хаягдлыг шатаахаар агаарын бохирдол үүсэх үү. Хог боловсруулах үйлдвэрийн стандартыг хэрхэн хангаж байна вэ?
-Шатаах зуух цельсийн маш өндөр температурт ажилладаг, нарийн шүүлтүүртэй байдаг. Зуухны стандарт нарийн чанд. Шаталтаас гарч буй хортой хий, нэгдлүүдийг нарийн шүүлтүүрээр шүүдэг учир агаарын стандартад нийцэж байгаа. Нөгөө талаас ахуйн хог хаягдал, барилгын хог хаягдал, аюултай хог хаягдлын стандартын талаарх танилцуулгыг бид гаргасан байдаг. Стандартыг хэрэглэгчид, СӨХ, иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааг хийх юм. Хог хаягдлыг хэрхэн ангилан ялгах вэ, хэрхэн зөв хадгалж тээвэрлүүлэх талаар сургалт зохион байгуулна.

ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Post Views: 679
Previous Post

Илүүдэл жинтэй талийгaaчийг хайлyyлах үеэр ЧAНДAPЛAX газар шатжээ

Next Post

Х.Нямбаатар: Шүгэл үлээгчдэд 1.5 тэрбум төгрөг хүртэлх мөнгөн урамшуулал олгоно

Next Post

Х.Нямбаатар: Шүгэл үлээгчдэд 1.5 тэрбум төгрөг хүртэлх мөнгөн урамшуулал олгоно

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.