ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч, өнгөрөгч шөнө жижүүрийн ээлжиндээ амьс.гал xypaacaн тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, талийгаач нь дөрвөн өдөр амраад, нэг шөнө жижүүрлэхдээ гэнэт зүр.х нь зогс.сон байж болзошгүй гэх мэдээлэл бий.
Гэвч талийгаачтай хамт ажиллаж байсан гэх эх сурвалжаас “Талийгаач эмэгтэйчүүдийн төрөх тасгийн Эрчимт эмчилгээний тасагт ажилладаг байсан. Тухайн тасаг, эмнэлгийн эмч нар стресс, ажлын ачааллаа дийлэхгүйд хүрч олноор ажлаасаа гарсан байна. Иймд үлдсэн эмч, ажилчдад ажлын ачаалал их иржээ. Эмч нар дөрвөн өдөр ажиллаад нэг шөнө жижүүрлэнэ гэх ч, үнэндээ түүнээс урт цагаар ажиллаж байсан” гэх мэдээллийг өгч байна.
Харин албаны эх сурвалжаас хэргийг тодруулахад: “Тухайн хэрэг өнөөдөр /2021.11.03/ өглөө гарсан. Талийгаач ажлын байрандаа амьс.гал хур.аасан байдалтай олдсон. Зүрх.ний шиг.дээс байж болзошгүй гэх таамаг байгаа ч, одоогоор тодорхойгүй байна. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа эхэлсэн” гэв.
Эрүүл мэндийн яамнаас хэвлэлд “Өнгөрсөн шөнө сэхээний тасгийн эмчийн зүр.х нь гэн.эт зог.соод н.ас бар.сан хар.ам.салтай хэрэг гарсан. Ээлжийн тасгийн жижүүр эмч байсан учир дөрөв хоног амраад нэг өдөр ажилладаг байсан. Тиймээс ажлын ачаалал нөлөөлөөгүй. Тухайн иргэн зүрхний суурь өвчтэй байсан байх” гэх тайлбарыг өгөөд буй юм.
Эх сурвалж: eguur.mn
ЭХЭМҮТ-ийн эмч ажлын байpaн дээpээ нac бapcныг өглөө мэджээ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч өнгөрсөн шөнө ажлын байран дээрээ амь насаа алдсан байна. Энэ талаар тус төвөөс мэдээлэл өгөхөөс татгалзсан бол Эрүүл мэндийн яамнаас тухайн эмчийн зүрх гэнэт зогссон гэсэн мэдээлэл өгөв. Тус яамны албаны хүний хэлснээр, ЭХЭМҮТ-ийнхөн тухайн үед жижүүрт гарч байсан эмч шөнө н.а.с бар.сныг өглөө мэдсэн байна.
Талийгаач эмэгтэй 40 гаруй насны, Эрчимт эмчилгээний тасгийн туршлагатай эмч байсан аж. Тухайн үед тасгийн жижүүр эмчээр ажиллаж байсан бөгөөд түр амрахаар өрөөндөө оржээ. Харин ээлж солилцох үед эмч байхгүй, хаалга нь түгжээтэй байсан тул өглөө нь эмнэлгийнхэн хаалгыг эвдэж ороход н.a.c бар.сан аж.
Эрүүл мэндийн яамнаас “ЭХЭМҮТ-ийн ажилтан ажлын байран дээрээ гэнэт нac бapcaн харамсалтай тохиолдол гарсан нь үнэн. Тухайн эмч Covid-19 цар тахал болон ажлын ачааллын улмаас н.а.с бар.аагүй, зvpx нь гэнэт зогссон. Задлан шинжилгээний дүгнэлтээр нac бapcaн шалтгаан нь тодорхой гарах болов уу” гэв.
Монголчууд: Аккумуляторыг олон улсын стандартад нийцүүлэн дахин боловсруулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун аюултай хог хаягдлын тээвэрлэлт, устгалын талаар дараах мэдээллийг өглөө.
-Хог хаягдлыг дахин боловсруулах, дахин боловсруулах боломжгүйг нь дарж устгах устгалын байгууламжийн газрын асуудлыг нийслэл болоод улсын хэмжээнд шийдэж чадаагүй байна. Аюултай хог хаягдлыг шатааж устгадаг, ландфильдэж дарж устгадаг байгууламжийн газрын асуудлыг Засгийн газар шийддэг. Үйлдвэр барих газрыг судлаад байршлыг тогтоохоор зарим хороо, дүүргийн иргэд эсэргүүцдэг. Өнгөрсөн хугацаанд бид Багануур дүүрэгт 10 га газрыг төлөвлөөд, Засгийн газрын шийдвэр гарсан боловч тус дүүргийн иргэд эсэргүүцээд шийдэлд хүрээгүй.
Аюултай хог хаягдал бидний дэргэд маш ихээр зэрэгцэн оршиж байдаг. Приус машины батарей, бензин болон дизель хөдөлгүүрт машины аккумулятор гэхчлэн аюултай хаягдлын асуудал хурцаар тавигдаж байгаа. Байгаль орчныг бохирдуулж буй аккумуляторын хэд хэдэн үйлдвэр байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас хаасан.
Аюултай хог хаягдлын нэг томоохон хэсэг нь эмнэлгүүдээс гарч буй хүнд халдварлах эрсдэл бүхий хог хаягдал юм.
Харин саяхнаас байгаль орчинд ээлтэй, олон улсын стандартад нийцсэн технологийг мөрдүүлж ажиллах гурван компанид Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэг жилийн хугацаатай түр зөвшөөрөл өгсөн. Тэдгээр компаниуд шинэ технологио нэвтрүүлснээр автомашины аккумуляторыг дахин боловсруулалтад оруулаад эхлэх юм.
Түүнчлэн аюултай хог хаягдлын нэг томоохон хэсэг нь эмнэлгүүдээс гарч буй хүнд халдварлах эрсдэл бүхий хог хаягдал юм. Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэж, устгах үүрэг бүхий хоёр компани ажилладаг. Хотын баруун бүсийн эмнэлгүүдийн хаягдлыг “Элемент медикал” ХХК, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт, зүүн бүсийн хаягдлыг “Элемент” ХХК Налайх дүүрэгт халуун уураар халдваргүйжүүлж, шатаах зууханд шатааж байгаа.
-Хог хаягдлыг шатаахаар агаарын бохирдол үүсэх үү. Хог боловсруулах үйлдвэрийн стандартыг хэрхэн хангаж байна вэ?
-Шатаах зуух цельсийн маш өндөр температурт ажилладаг, нарийн шүүлтүүртэй байдаг. Зуухны стандарт нарийн чанд. Шаталтаас гарч буй хортой хий, нэгдлүүдийг нарийн шүүлтүүрээр шүүдэг учир агаарын стандартад нийцэж байгаа. Нөгөө талаас ахуйн хог хаягдал, барилгын хог хаягдал, аюултай хог хаягдлын стандартын талаарх танилцуулгыг бид гаргасан байдаг. Стандартыг хэрэглэгчид, СӨХ, иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааг хийх юм. Хог хаягдлыг хэрхэн ангилан ялгах вэ, хэрхэн зөв хадгалж тээвэрлүүлэх талаар сургалт зохион байгуулна.
ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

