Оросын телевизээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг дуурайдаг гэсэн мэдээ олон улсад цацагдсан байх юм. Нэг талаар Путин Хүрэлсүхийг пиартаа ашигласан мэт харагдах авч олон улсын анхааралд өртөөд авлаа. Анхааралд өртөнө гэдэг муу зүйл биш. У.Хүрэлсүх Путинаас дуурайх, хөрш улсаас суралцах зүйл бий гэдгийг харуулсан үйл явц юм. Монгол хүн бол нэгдүгээрт байх ёстой гэдэг үзэлтэй хүний хувьд Хүрэлсүх, Путины уулзалтаас өмнө ийм пиар явсан нь сайн зүйл.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Путиныг дуурайдаг хэмээн Орос даяаар од болж байна

ОХУ-ын “Россия 24” сувгаар өнгөрсөн зургаадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ялалт байгуулсан тухай 2021 оны зургаадугаар сарын 11-ний өдөр мэдээлжээ.
Ингэхдээ тус телевиз Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зургуудтай төстэй зураг авхуулж байсан талаар онцлон ярьсан байна. Тухайлбал, усанд шумбаж буй зураг, сурагчдад хичээл зааж буй мөч, зургийн өгүүлэмж зэрэг нь Владимир Путиныхтэй давтагдаж буйг онцолжээ. Үүнийг улс төрийн “косплей” хэмээн нэрлэсэн байна.

Түүнчлэн Путины Тувад амарч байх үедээ авхуулсан морь унаж буй зургийг ч мөн дуурайсан бөгөөд У.Хүрэлсүх өмнө нь зургийн позоо бодчихсон байсан нь тодорхой байна гэжээ.

Харилцааны мэргэжилтэн Гаянэ Асадова “Эдгээр зургууд нь сонгогчдын итгэлийг олох зорилготой байна” гэж дүгнэжээ.
Мөн У.Хүрэлсүх В.Путин хоёрт ижил төстэй талууд олон байгааг дурдсан байна. Тухайлбал, хоёул хөгжим тоглож чаддаг, залуучуудтай харилцах харилцаа сайтай тухай мөн мэдээлэв. Түүнчлэн Путиний Крымийн гүүрийн нээлт, мотоциклтой аялал, Таман буланд шумбаж буй зурагтай ижил төстэй зургууд У.Хүрэлсүхэд ч байдаг талаар онцолжээ.
Бичлэг:













