Зуунмод-Манзушир чиглэлийн хатуу хучилттай, 7 км урт авто замын зорчих хөдөлгөөнийг өчигдөр нээжээ.
Сүүлийн үед ганц ширхэг жорлон барьсан ч тууз хайчилдаг моод дэлгэрээд байгаа нь нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсаар байгаа юм. Шав тавих нээлт, мод тарих нээлт, зам барьсан нээлт бүгдэд тууз хайчилж лам залж ном уншуулдаг ёслол төгөлдөр төрийн түшээдтэй түмэн билээ бид.
Ерөнхийдөө Манайхны зам барьж байгаа царай энэлдээ юмыг монголчилно гэж арай дэндүүлэх юм гэснээс иймэрхүү маягаар барьсан зам нь жил ч бололгүй нил нүх сүв, эвдрэл гэмтэл улмаар дахиад л тендер дахиад л төсвийн мөнгө.

.

Долоон км замын сүржин нээлт, даржин ёслол
Жич:
Уг зам нь Манзушир хийдийг түшиглэн бий болох түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажилд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж Төв аймгийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Хөдөлгөөний 2 зурвастай, 13 метр өргөн далан, 7 метр өргөн зорчих хэсэгтэй бөгөөд явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэгтэй аж.
Замыг нээх үеэр Төв Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Сүүлийн жилүүдэд хөгжилд дөтөлсөн замын бүтээн байгуулалтууд өрнөж 2016-2021 онд Алтанбулаг чиглэлийн 13.7 км, Эрдэнэсант сумын 3.2 км авто замыг ашиглалтад хүлээн авч хөдөлгөөнийг нээсэн бол Мөнгөнморьт чиглэлийн 60 км авто замын ажил үргэлжилж байна.
Мөн Зуунмод хотыг Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалтай холбох 8.4 км авто зам, Баянхошуу, Энхтайван, Ланс багийн чиглэлд 6.6 км авто зам, хотын төвийн 8 гудамж замыг шинээр төлөвлөн барьж байгууллаа.
Цаашид “Нутгийн зам”төслийн хүрээнд Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Заамар сумдын чиглэлийн 122.2 км авто зам, Борнуур сумын Дуган хадны амралтын газрын чиглэлийн 8.5 км авто зам, Алтанбулаг сумын Туул гол дээрх салааны гүүрнүүдийн барилгын ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн” хэмээжээ.
Компаниуд дампуурахгүйн тулд ‘Х’ тайлан өгдгийг ингэж зохицуулна

Үндэсний статистикийн хорооноос аж ахуй нэгжүүдийн 2021 оны улсын тооллоготой холбоотой мэдээллийг өнөөдөр /2021.11.1/ өглөө. 2021 оны аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого улс орон даяар өнөөдрөөс эхэлж байгаа юм.
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ О.АМАРТҮВШИН:
-Аж ахуй нэгжүүд тооллогод идэвхтэй хамрагдсанаар дата сан өргөн хүрээнд гарч үйл ажиллагаа явуулж байгаа болон дампуурсан байгууллагуудын нийт тоог гаргах боломжтой. Ингэснээр нэг талдаа байгууллагад, нөгөө талдаа төр болон статистик мэдээг ашиглаж буй хэн бүхэнд ашигтай гэсэн үг. Хэрэв бид мэдээллийг цуглуулж чадвал Covid-19-ийн үед эдийн засгийг сэргээхэд үнэтэй хувь нэмэр болох болно. Тиймээс өмнө нь цаасаар авдаг байдлыг халж цахим шинэчлэлт хийсэн. Байгууллага, хувиараа бизнес эрхлэгчид тооллогодоо цахимаар хамрагдаж, богино хугацаанд бүртгүүлэх боломжтой давуу талтай учир идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Аж ахуй нэгжүүд ажлын байраа хадгалж үлдсэн эсэх, цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үү гэх мэтэд бодитой тоон мэдээллийг гаргачих учир мөн л бодитой шийдвэр гаргахад нөлөөлөх болно. Х тайлан өгөх болсон компаниудын тоо яагаад нэмэгдсэн гэдгийг тогтоох нь чухал. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд дунджаар 60 орчим мянган аж ахуй нэгж Х тайлан өгдөг байсан тоо 90 мянга болж нэмэгдсэн. Тэгэхлээр ажлын байраа хадгалж үлдсэн үү, үгүй юу гэдгийг энэ тооллого харуулах боломжтой. Одоогийн байдлаар зургаан аж ахуй нэгж тооллогод хамрагдаад байна.
Монгол Улсад 200 гаруй аж ахуй нэгж бүртгэлтэй байдаг ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж, татвараа төлдөг нь 50 хувь нь байдаг. Тооллогын үр дүнгээр татварын ерөнхий газартай хамтран ажиллаж татан буулгах шаардлагатайг нь цуцална.
ААН-ҮҮДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ ТӨРИЙН ДАРАМТЫГ Ч ЦАХИМ АСУУЛГАД БАГТААСАН
ҮСХ-НЫ ДЭД ДАРГА Д.ЛХАМСҮРЭН:
toollogo.1212.mn сайтад аж ахуй нэгжүүд болон хувиараа бизнес эрхлэгчид “etax” буюу татварын мэдээллийн сангийн бүртгэлээрээ нэвтэрнэ. Хэрэв бүртгэлгүй бол emongolia-д бүртгэлтэй эрхээрээ хандах боломжтой. Энэ удаагийн тооллогыг төрийн байгууллагын мэдээллийн санг уялдуулж авч байгаа. Асуулга нийт есөн бүлэг 380 гаруй асуулттай. Байгууллагууд ямар инноваци хэрэгжүүлж, цаашид ямар зорилготой ажиллах төлөвтэй байгаа болон үйл ажиллагаа явуулахад төрөөс үзүүлж буй хүндрэл зэргийг асуулгад оруулж өгснөөр онцлог.
Энэ удаагийн тооллого нь 100 хувь цахимаар болох ба төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглаж, төрийн байгууллагад мэдүүлсэн тоон мэдээллийг нь ашиглана. Мөн сайтад онлайн тусламж үйлчилгээг хүргэхээс гадна шаардлагатай мэдээллээ 75331212 утсаар авах боломжтой юм. Энэ удаагийн тооллого нь зөвхөн ААН-ийн тоог гаргах бус Монгол Улсын эдийн засгийн цогц судалгаа юм.













