Гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгажээ

Олон жилийн турш үргэлжилсэн судалгаа, шинжилгээний үр дүнд амьтны эд эрхтэнг хүний биед шилжүүлэн суулгах боломж нээгдэж байгаа талаар АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн харьяа “Langone Health” төвийн эрдэмтэд мэдээлсэн байна. Хэдийгээр амьтны бие, эрхтний бүтэц тогтолцоо нь ондоо боловч тэднийг генийн түвшинд хувирган зассанаар, хүний биед амжилттай шилжүүлэн суулгасан болохыг тус эрдэмтдийн зүгээс мэдэгдсэн юм.

Тодруулбал, тэд гахайн бөөрийг нас барсан хүний биед шилжүүлэн суулгасан бөгөөд хоёр хоног үргэлжилсэн ажиглалтын явцад бөөрний үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл урвал гаралгүй, биеийн хорыг шүүж, гадагшлуулж байсан ажээ. Энэхүү туршилтын үр дүнг маш амжилттай хэмээн үзэж байгаа ба тэдний болгоомжилж байсан ямар нэгэн сөрөг үр дүн үүсээгүй гэдгийг мэс заслыг удирдан явуулсан Роберт Монтгомери хэмээх эрхэм дурдсан байна.

Улмаар энэ нь анагаах ухааны салбарт өндөр ач холбогдолтой, түүхэн алхам болж буйг холбогдох мэргэжилтнүүд онцолж буй юм. Амьтны эд эрхтэнг хүнд өвчтэй, донор олдохгүй байгаа хүний биед шилжүүлэн суулгах тухай санаа анх 17-р зууны үеэс эхлэлтэй бөгөөд 20-р зуунаас эхлэн холбогдох судалгаа, туршилтууд эрчимтэй явагдаж эхэлжээ.

Өдгөө зөвхөн АНУ-ын хэмжээнд бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай нийт 90,000 гаруй хүн байгаа ба хэт урт дараалал болон донорын дутагдлын улмаас өдөр бүр 12 хүн нас бардаг гэсэн тооцоо гарчээ. Харин генийн аргаар хувиргасан амьтны бөөрийг хүнд шилжүүлэн суулгаснаар энэхүү ачаалал харьцангуй саарч, олон хүний амь аврах шийдэх боломжтой болно хэмээн үзэж буй юм.

Харин нөгөөтээгүүр, уг аргачлал нь амьтны эрхийн талаарх ноцтой асуудалд хөтөлж болзошгүй талаар зарим судлаачид анхааруулсан байна.

 

CЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэрлийн шон гурван автомашины дээрээс унажээ

Өнөөдөр /2021.10.30/ 16 цагийн үед БЗД дүүрэг 26 дугаар хороо Олимп хотхоны автозам дагуу байрлалтай гэрлийн шон гурван автомашин дээр унажээ. Дээрээс нь шон унасан авто машины салхины шил цуурч, кузов хонхойсон байна.

Иргэдийн анхааралд: Хэрэв танд энэ төрлийн орчны осол тохиолдвол Тээврийн цагдаагийн албад мэдэгдэн хэмжилт хийлгэж, дүгнэлт гаргуулах юм.

Э.Батшугар: Чөлөөт бүсэд крипто валютын бирж бий болгох, крипто банк байгуулах боломжтой

УИХ-ын чуулганы хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буй.

Хэлэлцэж буй асуулттай холбогдуулан Э.Батшугар гишүүн байр сууриа илэрхийллээ. “Чөлөөт бүс Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дэвшил авчрах бололцоотой. Өнөөдрийн байдлаар дэлхийн 147 оронд 5400 чөлөөт бүс үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Дубай, Шэнжэний тоотой хэд нь эдийн засгийн амжилтад хүрсэн. Хамгийн сүүлд Лаосын чөлөөт бүс сүүлимйн 10 жилийн дотор 5.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан. Амжилтад хүрсэн чөлөөт бүсүүд гурван зүйлийг зөв хэрэгжүүлсэн. Ажлын байрыг дэмжих үйлдвэрүүд барих уу, экспортыг дэмжих, санхүүгийн төв болох уу зэрэг зорилгоо маш зөв тодорхойлсон.

Санхүүгийн төвтэй холбоотой жишээ ярихад, ирээдүйн хууль тогтоомжийн хүрээнд Төв банк болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч чөлөөт бүс дотроо крипто майнеруудыг авчрах боломжтой. Үүнийг дагаад крипто валютын бирж бий болгох, крипто банк байгуулах боломжтой. Ингэж бид блокчэйн эко систем бий болгох бүрэн боломжтой. Технологиос айж биш угтаж хөгжих нь зүйтэй юм” гэлээ.

Latest articles

Related articles

spot_img