Төв талбай дээр суулт хийж байгаа МУГЖ С.Жавхлан маань сүүлийн үед жаахан шантарчээ. Учир нь эхэндээ гадаа хоноод овоо дориун байсансан сүүлийн үед нилээн хүйтэн хонох болсон учир мань эр доороосоо даарч хавагнаад шөнөдөө сэмээрхэн гэртээ очиж хоночихоод өглөө ирдэг сураг гарав. Ямартайч хэд хоног талбай дээр суусан хэргээ гаргаж чадахгүй биеийн байдлаас болж шантарч байгаа бололтой.

Өнөөдөр Улаанбаатар хотын төрсөн өдөр тохиож байна

Монгол Улсын нийт хүн амын 47.5 хувь нь оршин суудаг, ДНБ-ий 66.2 хувийг бүрдүүлдэг нийслэл хот 382 нас хүрлээ.
Нийслэл хотын түүх 1639 оноос эхтэй бөгөөд түүх шастирт “Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын “Өргөө” шар бүсийн ордыг байгуулав” хэмээн тэмдэглэсэн нь өнөөгийн Улаанбаатар хотын эхлэл юм. Улмаар нүүдэлчин түмний ахуй амьдралын онцлог, түүхэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 30-аад жилийн дотор 28 удаа нүүдэллэж байжээ.
Их Хүрээ нь 1706-1911 он хүртэл одоогийн Улаанбаатар хотын төв Сэлбэ голын хөндийд төвлөрч, 19-р зууны үед Их Хүрээ нь шашны төв төдийгүй худалдаа харилцааны зангилаа, жинхэнэ хот болсон юм. Энэ үед Их Хүрээний хүн ам 15-20 мянга байсан гэж үздэг. Их Хүрээ хотод Гандан, зүүн Хүрээ, Баруун дамнуурчин, Наймаа, консулын яам, Дамбадаржаа гэсэн газрууд хамрагдаж байв. Их Хүрээ нь 19-р зууны эцэс гэхэд Монгол орны шашин, улстөр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол төв байлаа.
1924 оны 10-р сарын 29-нд буюу Ардын хувьсгал ялсны дараа, улсын нийслэл гэдгийг давтан хуульчилж, хотын нэрийг Улаанбаатар болгон өөрчилсөн юм.
1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж эхэлжээ. 1992 онд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн хэмээн зааж, нийслэл нь өөрийн туг, бэлгэ тэмдэгтэй болж байв.
2021 онд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчиллээ. Ингэснээр улаанбаатарчуудын жилдээ татварт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг эргээд нийслэлийн бүтээн байгуулалт, түгжрэлийг цогцоор нь бууруулахад зориулах боломжтой болсон юм.
Өдрөөс өдөрт хөгжиж дэвшиж буй Улаанбаатар хотын иргэн танд нийслэл хот байгуулагдсаны 382 жилийн ойн мэнд хүргэе.
Б.Чинзориг Италийн боксчныг 5-0 харьцаагаар цэвэр яллаа

Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өнгөрсөн шөнө -67 кг жингийн шигшээ 32-т ОУХМ Баатарсүхийн Чинзориг Италийн Винчензо Мангиакапретэй тулалдан 5-0 харьцаагаар яллаа.
Тэрээр ийнхүү шөвгийн 16-д Мексикийн Марко Эрнандез Алвидрезтэй арваннэгдүгээр сарын 1-ний орой тулалдахаар болов.














