Багахангай дүүргийн II хороонд “Төмөр замын 510-р километрийн 6-р зуутад галт тэргэнд дайpyyлcaн хүн байна” гэсэн дуудлага мэдээллийг өчигдөр 22:10 цагт цагдаагийн газарт ирүүлжээ.
Хэргийг шалгахад, тус хорооны оршин суугч 15 настай, эмэгтэй Ц гэгч нь Чойр-Улаанбаатар чиглэлийн ачааны 2651-р галт тэргэнд дайр.уул.ж, н.а.с бapcaн байжээ.
Амь xoxиpoгч ээжтэйгээ маргалдаад гэрээсээ гарсан байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар тогтоожээ.
Уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Б.Чинзориг Италийн боксчныг 5-0 харьцаагаар цэвэр яллаа

Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өнгөрсөн шөнө -67 кг жингийн шигшээ 32-т ОУХМ Баатарсүхийн Чинзориг Италийн Винчензо Мангиакапретэй тулалдан 5-0 харьцаагаар яллаа.
Тэрээр ийнхүү шөвгийн 16-д Мексикийн Марко Эрнандез Алвидрезтэй арваннэгдүгээр сарын 1-ний орой тулалдахаар болов.

ДАШТ-д анх удаа өрсөлдөж буй О.Тулга эхний тойрогт яллаа

Боксын насанд хүрэгчдийн ДАШТ Серби улсын Белград хотод үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулга эхний тойрогт Д.Филиппийг яллаа. Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь тэрбээр ДАШТ-д анх удаа өрсөлдөж байгаа юм.
Мөн эрэгтэйчүүдийн 48 кг-д Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт өрсөлдөгчөө яллаа.
Сонирхуулахад, ДАШТ-д оролцох тамирчдыг сонгох сорил тэмцээнд О.Тулга түрүүлж, дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрх авсан. Улмаар Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын хүсэлтийн дагуу түүнийг О.Тулгатай сорил хийн, ялсныг нь ДАШТ-д өрсөлдүүлэхээр болсон юм. Гэвч сорил тулаанд Э.Цэндбаатар очоогүй билээ.

