Эмч болсных нь төлөө эмч болгоныг үз.эн ядац.гаая. Өглөө орой өдөр шөнө хэдийд ч дуудсан цагт чинь үнэ төлбөргүй үз.дэгийнх нь төлөө үз.эн ядац.гаая. Нийтийн жорлонд ороход хүртэл 100¥ болсон байхад алаг үр, аав ээжийг минь үнэгүй үзэж доромжил.соных нь төлөө үз.эн ядац.гаая.
Олгой, цөс, зүрх, тархины мэс заслыг үнэгүй хийдэгийн чинь төлөө үз.эн ядац.гаая. Айлдаа хонь гаргаж өгөхөд хүртэл толгой шийр 5000¥ өгдөг байхад биднийг хониноос дор оруулж үнэгүй хагалгаа хийж тэнэгтсэнийх нь төлөө үз.эн я.дъя.

Өвчтэй хиртэй биеийг минь үзэж, зовлонг минь өдөржин сонсчихоод инээмсэглэж бөхөлзөж өгдөггүй өөдгүй эмч нарыг үз.эн яд.ая. 20 жил сурчихаад өөр тэд юу хийжчадах билээ дээ хохь нь тэр. Эмнэлгээс гарахдаа яахна уу гээд өгсөн чихрийн наборыг минь авсан шуналт эмч нарыгүзэн ядая. Чамаас дор боловсролтой нь самар төмөрхөн өшиглөхийн төлөө тэрбум тэрбумаар нь гар цайлгуулж байхад чихрийн наборийн авлига авсан эмч нарынмафийн аюумшигт гишүүдийг үз.эн я.дъя.
Цагаан халадаа тайлаад чар.май нүц.гэн харайхгүй цаана нь бас цамц өмсчихсөний цалинтан цатгалан эмч нарыг үз.эн яд.ъя. Чааваас бас цагаан халадныхаа ард нуугддаг нь их юмдаа 70,000¥-

ТВ9, Йигл телевизийг дагуулж оччихоод цамнаж байхад минь даралт нь 130/90 болсон намайг оочергүй хэвтүүлээгүй залуухан гэнэн эмч бүсгүйг үзэн ядацгаая. Төр засаг нь хүртэл ингэсэн байхад минь өвдөг сөхрөн, хошуу цорвойдог байхад урдаас одоо та зүгээрээ, бараг эрүүл байна гэж зүрхэлдэг эмч нарыг ү.зэн ядац.гаая.
Нөхөртөө заг.нуулж хүүхдийн хоол хийж, гэрээ цэвэрлэж залхаад ядарсан намайгхүссэн мөчид минь хэвтүүлж хэлсэн витамин дуслыг минь хийгээгүй эмч залууг үз.эн я.дъя. Хүн ХЭВТЭХ гэж байхад урьдаас эмчлэх гэж тэн.эгтдэг эмч нарыг үз.эн яда.цгаая.
Хүн хүндээ хаалгаа ч тайлахаа байгаад байхад хөхөө өвлөөр дуудлаганд явж хөл.дөж үх.сэн, хүний өмнөөс тахлын голомтонд орж хатгаа авсан хөгийн эмч нарыг үз.эн ядац.гаая. Хувийн малдаа ч хүн хөлсөлж зардаг болсон байхад хар хүний төлөө шар хүн хохь нь тэр муусайн эмч нар. Шөнө жижүүртэй хоносны төлөө ядаргаатай цар.айлж суудаг шог эмч нарыг үз.эн яда.ц.гаая. Хэний янаагүй ёолк, цагаан сарын харшаа гараагүй, хоол шингээгүй байхад хоёр оныг эмнэлэгт угтсанаа их юманд бодсон эм.ч нар.ыг үзэн ядац.гаая.

3-р курсын боловсролтой сайддаа орой болгон зурагтын суваг бүхнээр нули.муулж шив.шиг.лүүлж байхдаа таарсан тэн.эг эмч нарыг үзэн яд.ац.гаая. Бусад нь хэлж дуусаагүй мартаж болоод байхад ганцаараа тангарагтаа үнэнч коммун явсных нь хохь нь тэр. Болж. Дусал залгаж өгсөн сувилагч охинд ч ганц чихэр өгч дор.ом.жил.ц.гооё. Амандаа хүлхсэн хойно нь авлига идчихлээ гэж шуугин шив.шиг.лэц.гээе.
Идээ бээр.тэй шар.хыг минь цэвэрлэж, өт.гөн шин.гэнтэй холилдон түгжирсэн гэдсийг минь эмчилж чадсан мөртлөө өөрсдөө нийгмийн ид.ээ бээр.ээ.рээ дуудуулж явдаг ар.чаагүй тэ.нэг эмч нарыг үзэн ядаж дор.омжил.цгоо.ё.
Төрийн албанд зүтгэ гэж хэн тэднийг гуйсийм. Ядаж лангуу ч болтугай түрээсэлж чаддаггүй дүүрчихсэн сэхээтэн царайтай эмч нарыг үз.эн ядац.гаая. Ард түмэн, нийгмээрээ сайдтайгаа хамт үз.эн я.даад байхад ажлаа хийгээд дуугүй гүрийгээд байдаг ар.чаа.гүй тэ.нэг эмч нарыг ү.зэн яда.цгаая. Зарим нь ядаж ард түмэн гэж цээжээ дэлдэж байгаад шан.тааж, гуйл.га хийгээд хөөр.хөөн амьдраад байхад хохь нь тэр хэтэрхий дуугүй гүргэр эмч нар.
Бусад нь байгаа бүхнээ худалдаж амьдарч болоод байгаа нийгэмд маань өргөсөн тангараг, залуу нас, эрдэм боловсрол, гэгээн мөрөөдөл, зуу зуун шөнийн алжаалаа арилжиж чадаагүй ар.чаагүй гэнэн эмч нарыг ү.зэн яд.ац.гаая. Өөр хэнд ч байхгүй сайхан сэтгэл, хүний төлөө зүтгэлийг зөвхөн тэднээс нэхэж оронд нь өвчтөнөөсөө авсан ханиад, сүр ьеэ, ха муу, тах алыг ст рес стэй хамт өвөртлүүлээд богинохон настай сох.ор.зоос.ны үнэгүй эмчийн амьдралыг нь бүх нийтээрээ элбэн дором.жилц.гооё. Эмч нарыг ү зэн ядац гаая. Эмч болсоных нь төлөө эмч болгоныг ү.зэн яд.аж доро мжилц гооё.
(Жич: тэ нэг үхэр монгол эмч нараа үлдэн хөөчихөөд оронд нь сайхан хятад эмч нараа урин залцгаая ард түмээн)
Эмч Б.Болдсайхан













