Наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхөөс авсан д.о.пингийн шинжилгээний хариуг өнөөдөр БНСУ-ын лабораториос Монголын Үндэсний Д.о.пингийн Эсрэг байгууллагад бүрэн ирүүлсэн байна.
Энэхүү шинжилгээний хариуг 10 дугаар сарын 28-ны 17:00 цагт МҮДЭБайгууллагаас Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ирүүлэхээр мэдэгдсэн болно.
Эх сурвалж: Үндэсний бөхийн холбоо
Л.Оюун-Эрдэнэ: Жуулчдыг татахын тулд вакцин үнэгүй хийх ёстой

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ агаарын хил тогтворжвол гадаадад вакцин хийлгэж амжаагүй монгол иргэд болон жуулчид Монгол Улсад вакцин хийлгэж болох уриалга гаргахыг БОАЖ-ын сайдад даалгажээ.
Тодруулбал, “Н.Уртнасан сайд жуулчдын компанитай ярьж, манай улсын агаарын хил тогтмол нээгдээд явбал гадаадад байгаа монголчууд болон жуулчид вакцингүй орж ирээд Монголд вакцинаа хийлгэж болно гэдэг уриалгыг гаргаж болно.
Төлбөртэй биш бөгөөд Монголд ирж жуулчлал хийсний төлөө вакциныг нь үнэгүй хийнэ. Нэг үгээр хэлбэл жуулчдыг татах сэдэл гэсэн үг” хэмээн онцлов. Түүний энэхүү уриалгад иргэд ихэд шүүмжлэлтэй байна. Салбарын сайдаа доош нь хийгээд байгаа юм уу, хийх ажлыг нь зааж өгөөд эсхүл юу юугүй хил гааль нээгдээд жуулчид орж ирэх гээд байгаа юм уу, иргэдээ вакцинжуулж барахгүй байж юун жуулчин, хэлэхч үг олдохгүй байна ийм зүйл яриад сууж байдаг Ерөнхий сайдтай байх ч гэж дээ гэх зэргээр иргэд бухимдлаа илэрхийлсээр байна.
Эрээнээс 60 вагон хүнс, нарийн ногоо авах хүсэлт тавилаа

Covid-19 нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын Эрээн хот аравдугаар сарын 14-нөөс эхлэн хөл хорио тогтоосон. Үүнээс үүдэн Монголын дотоодын зах зээлд Эрээнээс ачигддаг нарийн ногоо, зарим нэр төрлийн барааны хомсдол үүссэн. Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл ч хомсдож буйг албаны хүмүүс хэлж байна.
Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг сэтгүүлчидтэй уулзахдаа Хятад улс ирэх оны хоёрдугаар сард болох Өвлийн олимп хүртэл хил гаалийн түвшинд хатуу бодлого баримталж байгааг дуулгасан. Тэрбээр “Хятад улс хуурай замын боомтоор холбогддог нийт найман улс орноос ганц нэг хүн оруулсан тохиолдолд төрийн алба хаагчдад маш хатуу хариуцлага оногдуулж ажиллаж байна. Нийтдээ 1000 гаруй төрийн алба хаагчид хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс БНХАУ-ын хилийн боомтуудад хяналт, шалгалт маш өндөр байгаа гэсэн үг. Бид халдвар хамгааллаа сайтар барьж чадвал манайд Хятад улс хамгийн зөөлөн хандаж байна” гэсэн билээ. Өөрөөр хэлбэл, Эрээний хил хэзээ нээгдэх нь тодорхой бус байна.
Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс Эрээнээс 30 вагон нарийн ногоо, жимс татан авахаар болсон тухай мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас тодруулахад “Монгол Улс хүнс, нарийн ногооны эрэлт хэрэгцээ үүссэнтэй холбогдуулан ирэх сард 60 вагон хүнс тээвэрлэж авах хүсэлт Хятадад тавьсан. Эрээнээс хүнс хэрхэн тээвэрлэх талаар зохицуулалт, төлөвлөгөө гарсны дараа хэзээ ирэх нь тодорхой болно гэсэн юм”
С.ОЮУНГЭРЭЛ
С.Эрдэнэ: Хүү минь тэмцлийнхээ эцэс хүртэл явах болно гэхэд нь үнэхээр бахархах сэтгэл төрсөн

NoDoubleStandard хөдөлгөөнд оролцогч Э.Одбаяр xopиx ангид өл.с.г.ө.лөн зарлаад 24 хоносон байна. Түүний аав АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн твиттер хуудаснаа ийн жиргэжээ.
Xopиx 461 дүгээр ангид очиж хүүтэйгээ уулзахад сэтгэл үнэхээр хүн.д байсан! Хүү маань аав та хэн нэгнээс ямар нэгэн зүйл бүү гуйгаарай энэ миний өөрийн маань сонгосон зам би тэмцлийнхээ эцэс хүртэл явах болно гэсэн! Түүний үг надад хатуу хүнд байсан ч би хүүгээрээ бахархах сэтгэл төрсөн.

Э.Одбаярын хувьд биеийн байдал тун таа.руу, бөө.рний дутаг.далд орсон байдалтай байгаа талаар түүний өмгөөлөгч Ч.Мөнхсайхан хэлсэн юм.













