www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ц.Элбэгдоржийн ямар ямар хэрэг, хаана гацсан бэ?

admin by admin
2021-10-27
in ГЭМТ ХЭРЭГ
0
Ц.Элбэгдоржийн ямар ямар хэрэг, хаана гацсан бэ?
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн холбогдсон хэд хэдэн хэрэг байдаг. Түүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн ял.лагда.гчаар татсан.

Холбогдсон хэргийнх нь тухайд эх сурвалжууд “Ц.Элбэгдорж нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон гэх хэрэг, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн багын найз нь гэгдэх Баасанжавын Отгонбаатар нартай холбоотой хэрэг, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хө.нөө.сөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эр.үү.дэн шүү.сэн.тэй холбоотой хэрэг, 2012 онд П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залил.сан гэх зэрэг хэрэгт буруутган шалгаж байна” гэж мэдээлсэн. Энэ бол 2020 оны аравдугаар сар буюу жилийн өмнөх мэдээлэл бөгөөд тухайн үед дээрх хэргүүдийг Нийслэлийн прокурорын газарт шилжсэн гэж байсан юм.

Харин өөрөө үүнээс хоёр сарын дараа “Нэр бүхий нэг дунд сургуулийн миний өөрийн эзэмшдэг 10 хувийн хувьцаа болон Оросын Холбооны улсын эзэмшилд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбогдуулан надад ял тулгаж, яллах дүгнэлт үйлдлээ” гэсэн. Улмаар “Хуулийн байгууллагаас дуудсан цаг хугацаанд нь зохих газар нь очиж тайлбар байцаалт өгч, бүрдүүлж шийдвэрлэж байгаа хэргийн материалтай биечлэн танилцаж ирлээ. Энэхүү ажиллагаа өнгөрсөн хугацаанд арав гаруй удаа хийгдсэн ба бүгдэд нь өөрийн биеэр оролцсон болно. “Эй Эс Юу” гэх дунд сургуулийн 10 хувийн хувьцааг миний бие эзэмших болсон үйлдлийг хууль зөрчсөн, ав.лига авсан, “Эрдэнэт” үйлдвэр болон “МонРосцветмет” нэгтгэлийн Оросын талын 49 хувийг Монгол Улсад авч ирсэн гэх хэрэгт буруутгалаа.

…Надад “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшдэг хувь манай улсад ирж байгаа тухай нэг л хүн хэлсэн. Өөрийн санаачилгаар, олон улсын хурлын завсарлагаар албан бус уулзалтын үеэр. Тэр хүн бол одоо ч ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Владимир Владимирович Путин юм. “Танайхыг үйлдвэрээ эзэмшээд аваад явж чадна гэдэгт итгэж байна” гэж Путин Ерөнхийлөгч лавласан байдалтай хэлсэн. Миний бие түүнд “чадна” гэж хариу илэрхийлсэн. “Эрдэнэт” болон “МонРосцветмет”-ийн эзэмшил, хувьцаа Монгол Улсад ирэхэд оролцсон миний оролцоо, үйлдэл энэ хүрээнээс хэтрээгүй” гэж Улсын ерөнхий прокурорт хүсэлт гаргахдаа тайлбарласан байдаг.

Түүнчлэн уг хүсэлтдээ “Иймээс нэр бүхий прокуророос гаргасан яллах дүгнэлтийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгөхийг Танаас хүсье. Цаг хугацаа өнгөрөх тусам Монголын төлөө зүрх, шүүх, хууль намайг цагаатгах болно. Харин энэ ажлыг өнөөдрөөс эхлэхийг, бүрэн эрхийнхээ дагуу Таныг эхлүүлэхийг Танд би энэхүү хүсэлтээр илэрхийлж байна” гэсэн.

Ингэхээр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдэн хэрэгт холбогдсон бэ, хоёр уу, дөрөв үү гэдэг асуулт гарч ирж байгаа юм.
Нөгөөтэйгүүр энэ бүгдээс харахад түүнд холбогдох хэрэг 2020 оны аравдугаар сарын эхээр АТГ-аас прокурорт шилжиж, тэндээс мөн оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжсэн гэх “замын зураг” гарч ирж байна. Гэхдээ аль аль нь албан ёсны мэдээлэл биш. Ерөнхийдөө уг хэргийн талаарх мэдээлэл бүрхэг болжээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэдэн хэрэг, хаана гацсан бэ гэдэг өнөөдөр тодорхой бус болоод байна.

П.Мандах
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Осол гаргадаггүй жолооч нарын даатгалын хураамжийг багасгах хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, С.Амарсайхан, Э.Бат-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Ц.Даваасүрэн, Б.Жаргалмаа, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Б.Энх-Амгалан нар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.27) өргөн барилаа.

Улсын Их Хурал Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011.10.06-ны өдөр баталж, 2012.01.01-нээс дагаж мөрдсөн. Харин жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох ажлыг 2013.01.01-нээс эхлэн хэрэгжүүлсэн байна.

Хуулийн зорилт нь автомашин эзэмшигчдийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн юм.

Дэлхийн 165 улс оронд ийм агуулгатай хууль үйлчилж байгаа бөгөөд зам тээврийн ослыг бууруулах, ослын улмаас хохирогчийн эрхийг хамгаалах, хохирлыг бодитой тогтоож, шуурхай барагдуулах зэрэг нийгмийн хамгааллын зорилгоор үйлчилдэг аж.

Манай улсад жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдвал зохих автотээврийн хэрэгслийн тоо 2020 оны эцсийн байдлаар 900.000 орчим байгаагаас 650.000 нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагджээ. Зам тээврийн осол гаргасан жолоочийн тоо 2020 оны байдлаар 27.983 байгаа ба ослын тоо сүүлийн 9 жилийн хугацаанд энэ түвшинд байна.

Энэ хууль хэрэгжиж, хохирогчид нөхөн төлбөр олгож эхэлсэн 2012-2020 онд нийт 230.5 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлснээс 231.201 хүнд 121.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчдын төлсөн хураамжийн орлогоос олгосон байна. Өөрөөр хэлбэл даатгалын компаниуд төвлөрүүлсэн орлогынхоо тал хувийг л нөхөн төлбөрт зориулжээ. Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн цаг хугацаанд тодорхой үр дүнд хүрсэн ч:

-зам тээврийн осол, зөрчлийн тоо буураагүй;

-хариуцлагын даатгалыг хэрэгжүүлэхдээ ашгийн төлөөх арилжааны даатгалын компаниудад зөвшөөрөл өгч ажиллуулсан нь нийтийн эрх ашгийг хамгаалах, нэгдсэн ажил, арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болгосон;

-жолооч нар нар хохирлоо бүрэн гүйцэт үнэлүүлж чаддаггүй, нөхөн төлбөр олгох ажил удааширдаг, нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалздаг байдал бий болсон;

-хуульд хохирол үнэлэгчийг даатгалын байгууллага өөрөө томилохоор зааснаар хохирлын үнэлгээг багаар тогтоох, эсвэл үнэлгээнд гаднын нөлөөлөл орох боломжийг бүрдүүлсэн зэрэг бэрхшээлтэй асуудал хуримтлагдсан байна.

Иймд жолоочийн даатгалын одоогийн тогтолцоог өөрчилж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авах, жолооч нарыг хариуцлагажуулах, соён гэгээрүүлэх, авто жолооны сургалтын системд чанарыг анхаарах, давтан сургалтаар дадлагажуулах ажлыг даатгалтай холбох, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, осол гаргасан жолоочтой тооцох хариуцлагыг нэмэгдүүлэх, осол гаргаагүй жолоочийг урамшуулах шаардлагатай байна гэж үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд:

-жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд хариуцуулан төрийн оролцоогүйгээр зохион байгуулах;

-хохирлыг зөв үнэлдэг, жолоочид чирэгдэл учруулахгүйгээр хохирлыг шуурхай, бүрэн барагдуулдаг тогтолцоо төлөвшүүлэх;

-зам тээврийн осолд холбогдсон иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй тохиолдолд тээврийн цагдаагийн албаны оролцоогүйгээр нөхөн төлбөрийг шийвэрлэх;

-жолооч нар осол гаргаад давхар торгуулдаг, жолоодох эрхийн оноогоо хасуулдаг байдлыг засах;

-даатгалын санд төвлөрсөн орлогыг осол гаргасан жолооч нарыг соён гэгээрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын тоог бууруулахад зарцуулах;-тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцлагын даатгалд хамрагдсан боловч түүний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргавал даатгалын гэрээнд нэр бичигдээгүй гэсэн шалтгаанаар даатгалаас нөхөн төлбөр олгохгүй байгааг өөрчлөх;

-заавал өөрийн биеэр даатгалын компанид очихгүйгээр цахимаар даатгалд хамрагдах боломжийг нээж өгөх;

-замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, замын хөдөлгөөний дүрмийн заалтыг чандлан мөрддөг, зам тээврийн осол гаргадаггүй жолооч нарын төлөх хураамжийн хэмжээг багасгах;

-жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагч буюу жолооч нараас төлөөлөл оруулах зэрэг шинэ зохицуулалтуудыг тусгажээ.

Ингэснээр:

-хариуцлагын даатгалд хамруулах, нөхөн төлбөр олгох явцад гарч буй нэмэгдэл зардлуудыг хэмнэж, даатгуулагчдын одоогийн төлж байгаа хураамжийг бууруулах боломж бүрдэх;

-санд хуримтлагдсан хөрөнгөнөөс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээ, зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг санхүүжүүлэх боломж бий болох;

-хууль хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулснаар тээврийн хэрэгслийн бүртгэл хяналт сайжирч, нэгдсэн бодлогоор даатгуулагчдад урьдчилан сэргийлэх, мэдээлэл авах, мэдлэг олгох, сургалт сурталчилгаа хийх боломж бүрдэх;

-хариуцлагын механизмын үйлчлэл өндөржиж, жолоочийн даатгалын гол маргаан болж байгаа хохирогчийн хохирол нөхөн олгох ажилд хүний хамаарлыг эрс багасгах;

-даатгалын үйл ажиллагаанд даатгуулагчдын өөрсдийн оролцоог нэмэгдүүлснээр тэдний зүгээс тавих хяналт сайжрах зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байна.

 

Post Views: 545
Previous Post

Сү Батболд НҮБ-д айлчлахдаа марк гаргуулаад амжсан бол У.Хүрэлсүх даргынх ч нэрийг мэдэлгүй ирсэн

Next Post

ДАШТ-д анх удаа өрсөлдөж буй О.Тулга эхний тойрогт яллаа

Next Post
ДАШТ-д анх удаа өрсөлдөж буй О.Тулга эхний тойрогт яллаа

ДАШТ-д анх удаа өрсөлдөж буй О.Тулга эхний тойрогт яллаа

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.