Шулуун шударга үг үйлдэлтэй дуучин Нара улс төр, урлаг соёлын салбарын эрчүүдийн эсрэг байр суурь илэрхийлж олон хүмүүсийн анхаарлыг татсаар байгаа билээ. Тэрээр экс нөхөр Батцацралыгаа сошиалаар нэг хар.луул.ж явсан ч эцэст нь учраа олж тэдний дуулиан намжсан юм.
Тэгвэл дуучин бүсгүй хүүгээ сургуулийн сурагч болтол ганц бие явсан бол өдгөө олон насаар дүү залуутай болзож байгаагаа зарлаад байгаа юм. Түүний дэмжигчид 10 нас дотроо бол зүгээрээ гэж тайтгаруулахад түүнээс ч их насаар дүү, мөн энэ харилцаандаа ихээхэн сан.аа з.о.в.ж бай.гаа.гаа нуусангүй.

Эрээн хот ирэх сарын дундуур хилээ нээх төлөвтэй байна

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод kopoнавиpycийн халдвар бүртгэгдэж, аравдугаар сарын 14-нээс хилээ хаасан. Өнөөдрийн байдлаар халдварын нийт 15 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

Тодруулбал, 15 дахь тохиолдол өчигдөр бүртгэгдсэн байна. Улмаар оршин суугчдыг PCR шинжилгээнд хамруулж байгаа. БНХАУ халдварын өндөр эрсдэлтэй болон дунд эрсдэлтэй гэсэн зэрэглэлд ангилж байгаа бөгөөд Эрээн хот дунд эрсдэлтэй бүсэд тооцогдож байна.

Kopoнавиpyc халдварын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 21 хоногийн дотор дахин халдвар бүртгэгдэхгүй бол хөл хорионы дэглэмийг сулруулах, цаашлаад хил нээх асуудал яригдах гэнэ. Өөрөөр хэлбэл, Эрээн боомтыг 21 хоногийн дараа буюу ирэх сарын дундуур нээх магадгүй байна.
Хятад улс: КОЙН-ы зах зээлийг албан ёсоор хориглов

Хятадын Хөгжил ба өөрчлөлтийн улсын хорооноос биткойн гэх мэт бүх төрлийн криптовалют олборлох буюу майнинг хийхийг нэг даруй татах болгох ёстой салбарын тоонд оруулсан гэдгийг Хонконгийн “ “South China Morning Post” сонин мэдээлсэн байна.

Койны майнингийг хориглох нь Хятадын санхүүгийн системд тулгараад байгаа хэт эрсдэлийг арилгахад чиглэсэн алхам гэж Хөгжил ба өөрчлөлтийн улсын хорооноос тайлбарлажээ. Ингэснээр майнинг нь хууль бус бизнесийн салбар ангиллаас нэн даруй татан буулгах ёстой гэсэн ангилал руу шилжиж байгаа юм байна. Гэхдээ хороо нь нэн даруй татан буулгах ёстой салбаруудын жагсаалтад өөрчлөлт оруулах хүсэлтийг арваннэгдүгээр сарын 21-н хүртэл хүлээж авна гэж.
Үүний өмнө Хятад нь төрөл бүрийн койнууд, крипто валютыг хориглох хэд хэдэн алхам хийгээд байсан юм. Жишээлбэл, 2021 оны тавдугаар сард Хятадын эрх баригчид крипто валютыг найдваргүй, баталгаагүй санхүүгийн хэрэгсэл гэж тодорхойлсон. Улмаар санхүүгийн бүх байгууллагуудыг криптовалютаар гүйлгээ хийхийг хориглосон.
Есдүгээр сард крипто валютын гүйлгээг зүгээр нэг хориотой бус харин хууль бус гэж зарлан гүйлгээ хийвэл хуулийн хариуцлага тооцохоор болгосон. Аравдугаар сард майнгийг хориглож эсвэл хязгаарлаж магадгй салбарын урьдчилсан жагсаалтад оруулаад байсан юм. Тиймээс ингэж нэг мөр хууль бус болгон хориглож байгаа нь хэдийн хүлээгдэж байсан алхам болов.
Түүнчлэн манай урд хөршид майнингтэй хамтаар нэг удаагийн хуванцар аяга, таваг, цэвэрлэгээний хөвөнтэй савх, дархан цаазат газар болон жуулчлалын бүс, ундны усны эх ундаргатай хамгаалалтай бүст нүүрс олборлохыг хоригложээ.
Тиймээс манайд цайны газар, зоогийн газруудын хүргэлтэд ашигладаг хуванцар нэг удаагийн аяга таваг үнэд орох бололтой.













