“Лантуун дохио” ТББ-ын залуус хогийн цэг байсан газрыг нэгхэн сарын дотор өөрчилж, хүүхдийн тоглоомын талбай болгожээ.
Энэ талаар тус ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан цахим хуудаснаа ” Ганцхан сарын өмнө энэ талбай хогийн цэг байжээ. Залуусаараа үнэхээр бахархаж байна аа. Бүх төсөв нь хаягдал гялгар уутаар боссон. Давхар хог хаягдлын боловсрол олон хүнд өгсөн ” гэжээ.
Домогт амгалан төрийн ажнай шарга тэнгэрийн хүлэг болжээ

Монголын цуут хурдан ажнай Шарга азарга “Тэнгэрийн хүлэг” болжээ.
1998 оны Адууны ивээл Шороон барс жилийн хаврын сард Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Гурван хадтайд мэндэлсэн Домогт хүлэг ийнхүү 24 насандаа тэнгэрийн хүлэг болсон байна.
Монгол төрийн их баяр наадамд зургаан удаа түрүүлж, хоёр айрагдан, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, бүсийн наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан домог мэт гайхалтай хурдан хүлэг байсан билээ.

.


