• Latest
  • Trending
Танилц: Дэлхийн мисст Монголоо төлөөлөх А.Бөртэ-Үжин

Танилц: Дэлхийн мисст Монголоо төлөөлөх А.Бөртэ-Үжин

2021-10-22
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Танилц: Дэлхийн мисст Монголоо төлөөлөх А.Бөртэ-Үжин

by admin
2021-10-22
in УРЛАГ
0
Танилц: Дэлхийн мисст Монголоо төлөөлөх А.Бөртэ-Үжин

Түүнийг А.Бөртэ-Үжин гэдэг. Тэрбээр гоо сайхны олимп гэгдэх “Дэлхийн мисс-2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний ялагч миссээр тодорсон юм.

YOU MAY ALSO LIKE

Б.Ихэрсувдын моделиор ажилласан “ХАТАН“ зураг “Дэлхийн шилдэг 100 эмэгтэй” хөрөг зургийн уралдааны 4-р байрт шалгарчээ

“Мортал Комбат” тоглоомын Синдел хатны дүрийг монгол бүсгүй бүтээжээ

Мисс А.Бөртэ-Үжин Соёл урлагийн их сургуулийг бүжгийн багш мэргэжлээр төгсчээ. Тэрбээр одоо 23 настай. Мисс бүсгүй олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан бөгөөд гадаадад уран нугаралтаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилдаг. Түүнтэй танилцсанаа хүргэе.

  • АНУ БӨРТЭ-ҮЖИН 1999.06.10
  • Төгссөн сургууль:
  • Соёл урлагийн их сургууль /2017-2021 он/
  • Мэргэжил:
  • Бүжгийн багш, найруулагч
  • Одоо эрхэлж буй ажил:
  • Уран нугараач
  • Биеийн өндөр:
  • 175 см
  • Биеийн харьцаа:
  • 93/57/90
  • Сошиал хуудас:
  • Burte-Ujin Anu /фэйсбүүк/

“ДЭЛХИЙН МИСС-2021” ТЭМЦЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ЯЛАГЧААР ТОДОРЧ, ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ӨРСӨЛДӨХ ЭРХ АВСАНД БАЯР ХҮРГЭЕ. СЭТГЭГДЛЭЭСЭЭ ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

-Баярлалаа. Мэдээж сэтгэгдэл маш өндөр байна. Дэлхий дахинд цар тахал гарсан учраас Монгол Улсын хувьд хохирол багатай даван гарахын тулд аливаа тэмцээн уралдаан, үзвэр үйлчилгээ зохион байгуулахыг тодорхой хугацаагаар хориглосон. Тиймээс энэ жилийн “Miss world Mongolia” тэмцээнийг зохион байгуулаагүй. Би өнгөрсөн жил тус тэмцээний нэгдүгээр байр буюу үндэсний ялагчийн дараагийн байрт шалгарсан юм.

Тиймээс энэ жилийн “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон. Миний хувьд баярлахаас илүүтэй өндөр хариуцлага хүлээж, илүү их хичээхээр бэлтгэлдээ аль хэдийнэ орсон.

Латин Америкийн “Пуэрто-Рико” арал дээр ирэх арваннэгдүгээр сарын 21-нээс эхний үйл ажиллагаа эхэлж, арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл болж, шилдгүүдээ тодруулна. Нэг сар гаруй дэлхийн 123 орны үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй танилцаж нөхөрлөнө.

Зохион байгуулалтын хувьд сүүлийн таван жилийн тэмцээнд усны хувцасны төрлийг хассан байсан. Харин энэ жилээс энэ төрлийг нэмж байгаа юм билээ. Халуун арал дээр болж байгаа учраас.

ҮНДЭСНИЙ ЯЛАГЧИЙГ ТОДРУУЛАХАД ТӨСӨЛ ХАМГИЙН ЧУХАЛ. ЭНЭ ЖИЛИЙН ЯЛАГЧ ЯМАР ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛ ТАНИЛЦУУЛСАН БОЛ?

-Би уран нугараач. Энэ чиглэлээрээ найзуудтайгаа хамтран уран нугаралт, сунгалтын студи байгуулсан. Студи маань үйл ажиллагаа явуулаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Бид тулгуур эрхтэний согог буюу хөлний гажигтай хүүхдүүдэд тусалдаг. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, хөдөлгөөн заслаар булчинг чангалж, хөгжүүлэх чиглэлээр бусдад туслахыг хичээж явна.

Мөн хүүхдүүдэд эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлдэг. Энэ хүүхдүүдэд маш их дарамтаас гадна үе тэнгийнхэн нь ялгаварлан гадуурхах тохиолдол гардаг. Тиймээс бусдыг ялгаварлан гадуурхалгүй, бие биедээ тусалж дэмжих уриалгыг гарган ажиллаж байна. Удахгүй хүмүүнлэгийн үйл ажиллагааны видео маань цацагдах байх.

ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ. БАГАДАА МИСС БОЛОХЫГ МӨРӨӨДӨЖ БАЙВ УУ?

-Багаасаа нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан. Гэхдээ би ерөөсөө гадаа тоглож байгаагүй. Тоглох ч зав гардаггүй байлаа. Өглөө сэрээд уран нугаралтын бэлтгэлдээ явна. Тэгээд хичээлдээ явж ирээд, орой балетын бэлтгэлээ хийнэ. Гэртээ ирээд даалгавраа хийгээд унтаж амарна. Багаасаа хийх юм ихтэй, тогтсон цагийн хуваарьтай өссөн. Бас ном их уншдаг хүүхэд байсан. Наймдугаар ангийн сурагч байхдаа их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит тэмдгээр шагнуулж байлаа. Олон ном уншиж, тэмдэглэл хөтөлсөн дөө.

Би анх 2007 онд Хятадад зохион байгуулсан “Дэлхийн мисс” тэмцээнийг зурагтаар үзсэн. Тэмцээний үеэр хоёр бүсгүй балет бүжиглэхийг хараад маш сайхан санагдсан. Тухайн үед яг уран нугаралтаар хичээллэж эхэлж байв. Тэр цагаас хойш “Ийм гоё мисс болоод Монголынхоо уран нугаралтыг энэ тайзнаас харуулах юмсан” гэж нууцхан мөрөөдөх болсон.

Энэ бүхэн миний багын мөрөөдөл юм. Монголынхоо нугаралтыг үзүүлсэн ч гэсэн үзэгчдийн санал хураалтаар шийдвэрлэдэг болохоор хангалттай санал авахгүй бол үзүүлбэрээ үзүүлж чадахгүй .Тэгэхээр жаахан айдастай л байна.

БҮЖГИЙН БАГШ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ, ТӨГССӨН ГЭСЭН ҮҮ. ЭНЭ МЭРГЭЖЛИЙГ СОНГОН СУРАЛЦАХ БОЛСОН ТУХАЙГАА ЯРИАЧ?

-Би Соёл урлагийн их сургуулийг бүжгийн багш мэргэжлээр энэ жил төгссөн. Миний хувьд найман настайгаасаа уран нугаралтаар хичээллэж эхэлсэн. Одоо уран нугаралтаараа ажиллаж байна.

 

АНХНЫ АМЖИЛТ

-Би загвар өмсөгч хүн биш л дээ. Анхны миссийн тэмцээн 2017 оны “Miss world Mongolia” юм. Дараагаар нь Солонгос улсад зохион байгуулсан “Miss Supertalent of the World record” тэмцээний нэгдүгээр байрын шагнал авч байсан. Тэр бол миний анхны олон улсын тэмцээн байсан. 2018 онд дахин “Miss world Mongolia” тэмцээнд оролцож, нэгдүгээр байрын шагнал авсан. Мөн тэр ондоо “Miss Grand International Mongolia” тэмцээний Үндэсний ялагч болсон. Түүнээс хойш уран нугаралтаараа ажиллаж буй.

Уран нугаралтаараа 2007 оноос эхэлж Герман, Япон улсын том хотуудаар, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, ХонгКонг, Турк, Швед зэрэг орнуудаар аялан тоглолт хийсэн. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас гадаадад аялан тоглолтоор явж чадсангүй.

ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

-Би айлын бага охин. Дээрээ нэг эгчтэй. Одоо ээжтэйгээ хамт амьдардаг.

ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ЮУ ХИЙХ ДУРТАЙ ВЭ?

-Чөлөөт цаг гарвал гоё киног театрт нь үзэх дуртай. Мөн найзуудтайгаа уулзаад хөгжилдөх дуртай. Мэдээж өөрийгөө хөгжүүлэх үүднээс ном уншдаг.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Яг одоогийн төлөвлөгөө гэвэл “Дэлхийн мисс-2021” тэмцээн л байна. Энэ тэмцээнийхээ ард гарчихаад сайхан уужуу амьсгалах байх гэж бодож байна. Одоо бол маш шахуу нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Миний хувьд 2017 оноос л энэ тэмцээнд оролцох зорилготой тавьсан байсан.

Тийм учраас “Дэлхийн мисс” тэмцээний тэргүүн титмийг авахын төлөө өөрийгөө бүрэн дайчилж, хичээнэ. Ирээдүйн зорилго нь тухайн хүнийг илүү хол замд хөтөлдөг гэж боддог. Би дан ганц уран нугаралтаараа шагнал авна гэж хэлэхгүй. “Дэлхийн мисс” тэмцээний титмийг эх орондоо авч ирэхийн төлөө бүх зүйлээ дайчилна. Өмнөх тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцсон миссүүд маань бүгд ухаалаг, тууштай, үзэсгэлэнтэй, суралцах зүйл ихтэй бүсгүйчүүд байсан.

ТАНЫ ИРЭЭДҮЙН ЗОРИЛГО, ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ

-Монголынхоо уран нугаралтын студийнхаа салбарыг олон улсад байгуулах мөрөөдөлтэй. Илүү олон хүнд үндэсний өв соёл болсон уран нугаралтыг зааж сурган, дэлхийд сурталчлан таниулах нь миний амьдралын зорилго. Олон улсад Хятад, ОХУ, АНУ-ын уран нугараачид хүчтэй гарч ирж буй.

Уран нугаралт бол Монголын уламжлалт урлаг, өв соёл. Аливаа том үйл ажиллагаанд дандаа монгол нугараачдыг урьж тоглуулдаг. Миний хувьд уран нугаралтаараа олон улсын уралдаан тэмцээнд оролцож байгаагүй. Шууд л ажлын талбарт гарсан гэж хэлж болно. Монгол Улсад мэргэжлийн циркийн байр, бэлтгэл сургуулилалт хийх сургууль байхгүйгээс энэ чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхдүүд авьяасаа хөгжүүлэх боломж хомс байна. Миний хувьд энэ бүхэн маш харамсалтай санагддаг.

Тэгсэн хэдий ч энэ чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд олон байдаг. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд гэхээс илүүтэй 20-30 насны бүсгүйчүүд эрүүл мэнддээ анхаарч, сунгалт хийж, уран нугаралтаар хичээллэдэг болсон.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ХАНДАЖ ЯМАР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ВЭ?

-Үе тэнгийн залуустаа хандаж уриалга хэлье. Бие биенээ санаатай, санаандгүй ч бай муухай үгээр битгий гомдоогоорой. Монголчууд цөөн ард түмэн. Аль болох бие биенээ хайрлаж, дэмжиж, хүндэлж тусалж яваарай. Тухайн хүн ямар нэгэн байдлаар танаас өөр байлаа гээд ялгаварлан гадуурхаж болохгүй. Хүний сэтгэл сайхан үг сонсоод л сэргэчихдэг. Тиймээс дэргэдэх хүнээ л чин сэтгэлэээсээ хайрлачих. Амьдралын сайхныг маш энгийн үйлдлээс мэдрэээрэй.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.