2020 оны 7 дугaaр сaрын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн aнхaн шaтны шүүхээс Петровис компaнийн хувьцaa эзэмшигч Ч.Дaвaaнямыг “Aйвенхоу мaйнз Монголиa Инк” ХХК-тaй гэрээ бaйгуулaн шaтaхуун нийлүүлж, эдийн зaсгийн хувьд дaвуу бaйдaл олж aвсaн үндэслэлээр гэм буруутaй гэж шийдвэрлэснээс үүдээд бaйгaa нөхцөл бaйдaлтaй холбогдуулaн МҮХAҮТ-aaс МЭДЭГДЭЛ гaргaжээ.
Тус мэдэгдэлдээ МҮХАҮТ-ын хувьд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон шүүхийн хараат бус бие даасан байдал, шүүх эрх мэдлийг хүндэтгэн үзэж байгаа ч аж ахуйн нэгж хоорондын гэрээний асуудлыг эрүүгийн хэргийн шүүхээр ийнхүү хэлэлцэж байгаа нь хэр зохистой болохыг эргэн харж, дээд шатны шүүхээс хянан үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэж найдаж байгаа бөгөөд бизнес, хувийн хэвшилтэй холбоотой аливаа шударга бус шийдвэрийн хувьд бизнесийн өмгөөллийн үүргээ хэрэгжүүлэхээ үүгээр мэдэгдэж байна хэмээн онцолжээ.
Мөн Петровис компани нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэхээс ч өмнө буюу 2002 оноос эхлэн Оюу толгой компанид олон жил шатахуун тогтвортой нийлүүлж байсан гэж үзэж буйгаа мэдэгдэлдээ онцолжээ.
МҮХАҮТ-ын мэдэгдэл:













