УИХ-ын нөхөн сонгуульд ялалт байгуулсан Э.Батшугар, Ц.Идэрбат нар гишүүнийн тангаргаа өргөж, анхны чуулгандаа суулаа.
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим бодлогын яам байгуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Улмаар үдээс өмнөх хуралдаан завсарлах үеэр сэтгүүлчид танхимын гадна шинэ гишүүдийг угтан авч, байр суурийг нь сонсохоор хүлээж байв.
Тэгвэл чуулганы танхимаас гарч ирсэн Э.Батшугар ярилцлага авах гэсэн сэтгүүлч, зураглаачдыг “хага зүсээд” яваад өгөв. Харин Ц.Идэрбат сэтгүүлчдэд мэдээл өгсөөр үлдэв. Ийнхүү эцгийнхээ улс төрийн 30 жилийн замналыг үргэлжлүүлэхээр болсон Э.Батшугар улс төрд орж ирсэн эхний өдрөөсөө их зан гаргав. харин сэтгүүлчид дахин араас нь очиж, үүдэнд хүлээсний эцэст амыг нь нээлгэв.
Тэрбээр “Энэ завшааныг ашиглаад СХД-ийнхээ иргэд сонгогчдод баярлалаа. Та нарын итгэл, маш том үүрэг хариуцлага гэж харж байна. Зөвхөн ажлын үр дүнгээр харуулна. Хамгийн залуу гишүүн болж байгаа юм билээ. Залуучуудынхаа дуу хоолой болно. СХД бол гэр хороолол ихтэй, тулгамдсан олон асуудалтай дүүрэг. Асуудлуудыг нь үе шаттайгаар шийдэхээр ажиллана. Сонгуулийн ирцийн хувьд манай тойрогт 49 хувь хүрсэн. Чамлахааргүй тоо. Маш их хүн хөдөө явсан байдаг юм билээ. Намрын чуулганаар улсын төсөв хэлэлцэх юм билээ. Түлхүү оролцоно гэж бодож байна. Дүүрэг болон хороодод төсөв тавиулах гэж үзнэ. Би байнга нээлттэй байхыг хичээнэ.
-Та их өртэй юм билээ. Өрөө төлөхийн төлөө УИХ-ын гишүүн болсон уу?
-Тийм юм гэж юу байхав дээ. Та өөрөө бас бодно уу. Энэ асуултаа.
-МАН-аас таныг Оюутолгойн гэрээний асуудалд ажиллуулахаар гишүүнээр нэр дэвшүүлсэн гэсэн мэдээл байгаа?
-Миний хувьд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай учир Оюутолгойн гэрээний асуудлаар чадах бүхнээ хийж ажиллана.
-Таныг аавынхаа нөлөө, заавраар улс төрд орж байна гэж шүүмжилдэг. Та УИХ-ын гишүүн болох хувийн итгэл үнэмшил хэр байсан бэ?
-Мэдээж хувь хүн. Өөрийн гэсэн итгэл үнэмшил, байр суурьтай Э.Батшугар гэж гишүүн байна. Мэдээж ямар ч хүн аав ээжийгээ хүндэлдэг. Манай аав төрийн гурван өндөрлөг байсан. Энэ утгаараа ааваараа бахархдаг.
Э.Цэндбаатарын хүү аавынxaa шийpийг xaтaaнa

МУГТ Э.Цэндбаатарын талаарх нийгмийн сүлжээний шуум хэсэг нам жим болов. Дэлхийн аваргад оролцуулах үгүй, байртай болгох үгүй гээд хэсэг л шуугисан. Дуулиан шуугиантай дэлхийн аваргад явуулах шийдвэр гарсан ч жиндээ орж чадаагүй. Харин тэрээр хайртай спортоо хэзээ ч орхихгүй бэлтгэлээ үргэлжлүүлж мэргэжлийн бокст хүч үзнэ гэдгээ ч заралсан.
Тэгвэл түүний хүү бүр нялхаасаа бэлтгэгдэж байгаа жинхэнэ чанга эр тодрох бололтойдог шүү. Гавъяат тамирчин Э.Цэндбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа хүүгээ дасгалжуулж байгаа бичлэгийг 2015 болон яг одооны зургыг харицуулан тавьсан нь олон хүний анхаарлыг татав. Дуулиантай тамирчин залуугийн маань хүү нь харин аавынхаа шийp.ийг xaт.aax бүр ааваасаа ч илүү тамирчин төрөх бололтойдог шүү.

.

.

.
.














