• Latest
  • Trending
Д.Ганбат: УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэр гарсан

Д.Ганбат: УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэр гарсан

2021-10-18
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Friday, January 16, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Д.Ганбат: УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэр гарсан

by admin
2021-10-18
in УЛС ТӨР
0
Д.Ганбат: УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэр гарсан

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг дөрвөн жилийн хугацаатай намын гишүүнчлэлээс хассан Үндэсний дүрмийн хорооны шийдвэр гарсан байна. Ингээд манай намын бүлэг найман гишүүнтэй боллоо.

Өмнөх долоо хоногт манай бүлэг хуралдсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал намын Бүлгийн бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг хөндсөн. Мөн манай намын бүлгийн гишүүд Засгийн газрыг огцруулах талаар гарын үсэг цуглуулж байсан. 19 гишүүний гарын үсэг цуглаж байж огцруулах үндэслэл бүрддэг. Гэвч зарим гишүүн гарын үсгээсээ татгалзсан” гэлээ.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Эрээний хил нээх үгүйг юу шийдэх вэ?

C o v  i d-19 халдварын улмаас БНХАУ-ын Эрээн хот хилээ хаагаад байна. Худалдаа, эдийн засгийн гол түнш болох Хятадын хилийн хотод хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд манай улсын экспорт, импорт тэг зогсоод байгаа юм. Цаашид хөл хориог 7-10 хоног үргэлжлүүлж болзошгүй гэх мэдээлэл бий. Улмаар Эрээн хотын нөхцөл байдлаас шалтгаалж монголчууд хоол хүнс хувцастай байх уу, үгүй юу гэдэг нь хамаарна. Энэ асуудлаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраас тодрууллаа.

-Эрээн хотын иргэдээс гурван удаагийн давтан шинжилгээ авч байж хилээ хэзээ нээх нь тодорхой болно гэх мэдээлэл байна. Үүнээс манай улсын экспорт, импортын асуудал шалтгаална. Энэ асуудалд Гадаад харилцааны яам хэрхэн анхаарч байна вэ?

-Эрээн хотод C o v i d-19 халдварын нэг тохиолдол илэрч 70 гаруй мянган хүнээс шинжилгээ авсан. Энэ сарын 17-ны байдлаар хоёр хүнээс C o v i d-19 халдвар илэрч, нэг хүнээс шинж тэмдэг илэрч нийт 33 ойрын хавьтал, 25 дам хавьтлыг илрүүлсэн. Тус хот руу орох автозамын хөдөлгөөн нээлттэй. Гарах автозамын хөдөлгөөн хаалттай. Төмөр замын улс хоорондын тээвэр хэвийн үргэлжилж байна.

Эрээн хот дахь Консулын газраас бидэнд өгсөн мэдээллээр аравдугаар сарын 21-нд хоёр дахь шинжилгээг, аравдугаар сарын 28-нд давтан шинжилгээг авах төлөвтэй байна.

Эдгээр шинжилгээний хариу гарсны дараа хилийн боомтуудыг хэрхэх вэ гэдэг асуудал цаашид яригдах байх. Гэхдээ бид аль болох боомтын үйл ажиллагааг сэргээх чиглэлээр Хятадын талтай өдөр бүр ярьж байна.

-Хөл хорио цаашид 10 хоног үргэлжилж болзошгүй гэх мэдээлэл байна. Хятадын талаас ямар хариу өгч байна вэ?

-Бид нөхцөл байдлыг ойлгож байгаа. Хилийн боомтын асуудал хоёр орны хооронд хэлэлцэх тул аль нэг тал шууд мэдээлэл өгөх боломжгүй юм. Иймд хилийн боомт хаах хугацааг зааж хэлэх нь зохимжгүй. Гадаад харилцааны яам үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өдөр бүр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Бээжин, Хөх хот, Эрээн хот дахь Элчин сайдын яам, Консулын газарт хилийн боомтын үйл ажиллагааг хурдан сэргээх чиглэлд хүсэлт тавьж ажиллаж байна. Бид БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай холбогдсон. Элчин сайдын зүгээс “Бидэнд төвөөс авсан албан ёсны мэдээлэл ирэхээр хэлнэ. Хилийн боомтыг нээх хугацааг хэлж мэдэхгүй, шинжилгээний хариунаас хамаарна” гэсэн мэдээлэл өгөөд байна

-Хэрэв Эрээн хотод C o v i d-19 халдварын тохиолдол нэмэгдсэн тохиолдолд манай улс эрсдэлээ урьдчилан тооцсон уу. Ямар төлөвлөгөө байна?

-Энэ асуудлаар дотоодын байгууллагууд хоорондоо зөвлөлдөж байна. Хилийн 0 цэгт ачаа тээвэр солилцох зэрэг олон хувилбар яригдаж байна. Гэхдээ Эрээн хотод иргэдийнх нь давтан шинжилгээний хариунаас шалтгаалах тул уг асуудлаар ярихад эрт байна.

-Хилийн боомтуудад нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Цар тахлын улмаас бид өнгөрсөн онд хилийн боомтоо хааж, айлын талд мэдэгдэж байсан. Эсрэгээрээ энэ жил айлын тал хилээ хаалаа. Нөхцөл байдлыг аль болох хэвийн болгох чиглэлд л анхаарч байна. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолдог Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод автомашины тоог нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихад анхаарч байна. Ерөнхийдөө хоёр улсын Ерөнхий сайд уулзаж ачаа тээвэрлэлтийн гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж тохирсон.

Үр дүнд нь Гашуунсухайт боомтоор гарах автомашины тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр болсон. Тус боомтоор өдөрт 200 ачаа тээврийн машин гардаг байсныг ийнхүү гарцыг нь нэмэгдүүлж байна.

Одоо практикт хэрэгжүүлэх нь чухал. Мөн Шивээхүрэн боомтоор гарах ачаа тээврийн машины тоо ч бас цаашид нэмэгдэнэ. Дахин нэг зүйлийг онцлоход, бид дотоодод C o v i d-19 халдварын тархалтыг маш сайн барих ёстой. Энэ бол маш чухал асуудал. Хилийн боомтын нөхцөл байдалд нөлөөлөх чухал хүчин зүйл нь бид дотооддоо халдварыг маш сайн хумьж, зохион байгуулалттай ажиллах шаардлагатай.

-Гэхдээ Сангийн сайд Б.Жавхлан өмнө нь мэдэгдсэнээр халдвар хамгааллын дэглэмийг хэчнээн баримталсан ч үр дүнгүй болохыг өмнө нь мэдэгдсэн. Тэгэхээр тээвэр логистикийн асуудал тулгамдаж байх шиг?

-Тээвэрлэлтийн гарцыг нэмэгдүүлэх шаардлагатай. Чингэлэгт тээврийг ашиглаж, хилийн боомтуудын ачаа тээврийн гарцыг ч нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг зэрэг авах шаардлагатай.

 

Саиед Моллаейг орлох аранзал залуу тамирчин Г.Болор-Очир Парисын их дуулгыг шуугиуллаа

Энэ аравдугаар сарын 16-наас 17-ны хооронд Жүдо бөхийн Их Дуулга тэмцээн Францын нийслэл Парис хотод зохион байгуулагдаж, өнгөрсөн шөнө сүүлийн өдрийн барилдаанууд болж өнгөрсөн юм.

Тус өдөр манай улсын 10 бөх барилдсан бол эрэгтэйчүүдийн -81 кг жинд Г.Болор-Очир хүрэл медаль хүртсэн байна. Тэрээр хагас шигшээд Японы Такеши Сасакид ялагдаж, хүрэл медалийн төлөө Францын Тизи Гнамиег ялж илүүрэхсэн амжилттай оролцжээ.

Г.Болор-Очир нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат бөгөөд өдгөө 20 настай залуу тамирчин юм. Түүнийг Саиед Моллаейг орлох ирээдүйтэй залуу, чадварлаг тамирчин хэмээн цахим сүлжээнд иргэд сэтгэгдлээ хуваалцаж байна.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.