• Latest
  • Trending
Ковидын эсрэг хэдийг зарцуулав. Ямар үр дүн гарав?

Ковидын эсрэг хэдийг зарцуулав. Ямар үр дүн гарав?

2021-10-15
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Friday, February 13, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ковидын эсрэг хэдийг зарцуулав. Ямар үр дүн гарав?

by admin
2021-10-15
in ЭДИЙН ЗАСАГ
0
Ковидын эсрэг хэдийг зарцуулав. Ямар үр дүн гарав?

YOU MAY ALSO LIKE

ШИНЖЭЭЧИД: Инфляц 7.6 хувь болж, эдийн засгийн өсөлт саарна

Дөрөвдүгээр сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин 1.4 сая төгрөг болж нэмэгдэх бол ахмад настны тэтгэвэр дундаж нь 785.6 мянган төгрөг болно

Манай улс kopoнавиpycийн халдварын эсрэг зарцуулахаар олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас зээл авсаар байна. Тухайлбал өчигдөр УИХ Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр (К.о.в.и.д 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ)-ийн төслийг соёрхон баталсан.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх к.о.в.и.д-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төслийн зээлийн хэлэлцээрт өнгөрсөн долоодугаар сарын 21-нд гарын үсэг зурсан юм. Энэ зээлийн 50 хүртэл хувиар нь БНХАУ-ын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил бөгөөд үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй ажээ. Энэ мэт хөнгөлөлттэй зээл ихээр авч байгаа ч үр дүн нь гарахгүй байгааг УИХ-ын гишүүд онцолж, зарцуулалтыг нь тайлагнахыг шаардлаа.

М.ОЮУНЧИМЭГ: -K.о.в.и.д.той тэмцэх ажилд мөнгө дутаагүй. Харин ч мөнгөөр хахаж байна. 2018 онд эрүүл мэндийн санхүүжилт 885 тэрбум төгрөг байсан бол 2022 онд л гэхэд 1.6 их наяд болж нэмэгдэж байна. Гэтэл өвчлөл, нас баралт нэмэгдсээр. Эрүүл мэндийн салбарыг зээлээр санхүүжүүлж байгаа. Эрүүл мэндийн сайд ковидод зарцуулж байгаа санхүүжилтээ Засгийн газартаа тайлагнаж байгаа юу. УИХ-д хэзээ тайлагнах вэ. Хоёрдугаар эмнэлэгт жилийн өмнө есөн тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан бол одоо 16 тэрбум болж нэмэгдсэн. Гэтэл тэнд ажилчдынх нь цалин нэмэгдээгүй. Харин 1000 ам.доллароор орж ирсэн тоног төхөөрөмжийг 7-8 сая төгрөгөөр шахсан байна. Зөвхөн энэ эмнэлэгт ч биш хаа сайгүй шахааны бизнес бий болсон. PCR дээр ч, эмэн дээр ч ийм байгаа. Тиймээс к.o.в.и.дын эсрэг зарцуулж байгаа мөнгийг хааш нь оруулаад байна вэ гэдэгт УИХ анхаарах хэрэгтэй.

Н.АЛТАНХУЯГ: -Сүүлийн нэг жилийн хугацаанд авсан зээл тэрбум гаруй төгрөг боллоо. Авч байгаа зээлээ ариг гамтай зарцуулахгүй бол болохгүй. Ард түмэн биднийг татвар төлөгчдийн мөнгөнд хяналт тавь гэж сонгосон. Гэтэл ямар ч хяналтгүй явж байна.

Ц.МӨНХ-ОРГИЛ: -Бид к.о.в.и.д.ы.н эсрэг зарцуулахаар хэд хэдэн олон улсын банкнаас зээл авсан. Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас зээл авсан. Зээлийн хэрэгжилт, үр дүнгийн талаар өмнө нь хоёр ч удаа УИХ дээр ярилцаж байсан. Сангийн сайд к.о.в.и.д.той холбогдуулан авсан зээлийн үр дүнгийн талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөх хэрэгтэй. Эрүүл мэндийн сайд аль төсөл дээр хэдэн төгрөгийн зээл аваад ямар үр дүн гаргаснаа УИХ-ын гишүүдэд бичгээр өгмөөр байна.

Ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүд 20 хоног нэмэгдүүлж халамж авна

.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулиудын төслийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.15) өргөн барилаа.

1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Нийгмийн даатгалын тухай хууль анх 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Өнөөгийн байдлаар Монгол Улсын ажиллах хүчний 80 орчим хувь нь нийгмийн даатгалд даатгуулж, жилд дунджаар давхардсан тоогоор 700 мянга орчим хүнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөр олгож байна.

Гэсэн ч нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, даатгалын сангийн ирээдүйн алдагдлыг бууруулах, нэрийн дансны хийсвэр бүртгэлийг мөнгөжүүлэх зорилгоор тэтгэврийн даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх шаардлага үүсчээ.

Түүнчлэн зарим салбарын хууль тогтоомжоор нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулсан нь хуулийн хийдэл үүсэж байна.

Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим бодлого, үйл ажиллагаа болон ирээдүйд хүн амын насжилтаас хамаарч нийгмийн даатгалын сангийн зардал өсөж, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нэмэгдэхээр байгаа тул нийгмийн даатгалын сангуудын санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг хангасан сангийн зөв менежментийг хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байгаа юм.

Нийгмийн даатгалын харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хуулиар зохицуулах, нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй удирдах, даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг УИХ-аас 1994 онд баталснаас хойш тэтгэврийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, тэтгэврийн сангийн чадавхийг бэхжүүлэх, шимтгэл ногдуулах болон тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тодорхойлох, тэтгэвэр тогтооход баримталсан цалин хөлсний дундаж хэмжээг тэтгэвэр авагчийн хүсэлтээр нэг удаа өөрчлөх боломжийг олгох, тэтгэвэр бодох жишиг цалинг тогтоох, үнэ ханшны өсөлт, амьжиргааны өртөгтэй уялдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, эхчүүдийн хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хугацааны шимтгэл төлөх харилцааг зохицуулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

УИХ-аас нийгмийн даатгалын хууль эрх зүйн хүрээнд ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2018 оноос үе шаттайгаар нэмэгдүүлж 19.0 хувьд хүргэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг 2018 оноос жил бүр 3 сараар нэмэгдүүлж, 2037 онд эрэгтэйчүүд, 2057 онд эмэгтэйчүүдийн өндөр насны тэтгэвэрт гарах насыг тус тус 65 насанд хүргэх, хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар нэмэгдүүлж тооцохоор хуульчилсан. Мөн өөрийн хүсэлтээр эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлэх, малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулах, тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дараалсан хугацааг 7 жил болгон өөрчилж, дундаж цалингийн хэмжээг мөн хугацааны цалин хөлсний нийт дүнг 84 сард хувааж тооцох зэрэг зохицуулалтуудыг тусгасан билээ.

Ийнхүү тэтгэврийн параметрийн өөрчлөлтүүд хийж байгаа ч хүн амын насжилт, тэтгэвэр авагчдын тооны өсөлт нь тэтгэврийн даатгалын сангийн зардал, улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлж, цаашид үүсэх асуудлуудыг нэг мөр шийдвэрлэж чадахгүйд хүргээд байгаа аж.

УИХ-аас 2015 онд баталсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-д олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх, тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн ахмад настан бүрд суурь тэтгэвэр олгох, эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлийн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд иргэн бүр сайн дурын үндсэн дээр хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд даатгуулж, нэмэгдэл тэтгэвэр авах талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх шаардлагад үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг мөрдөж эхэлснээс хойш 25 жилийн хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох, олгохтой холбогдсон асуудлаар 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд 3 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Эдгээр нэмэлт, өөрчлөлтөөр тэтгэмжтэй холбоотой тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэсэн боловч нийгмийн даатгалын сангийн тогтвортой, бие даасан байдлыг урт хугацаанд хангах, тэтгэмж болон ажилгүйдлийн даатгалын сангаас олгож буй тэтгэмжийн хэмжээ, хугацааг өөрчлөх, нөхцөл, шалгуурыг даатгуулагчид ээлтэй байдлаар уян хатан болгох зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.

Энэ хуулийн зорилт нь тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэмжийн төрөл, хэмжээ, эрх үүсэх нөхцөл, хугацааг тодорхойлох, ажлын байрыг тогтвортой хадгалсан, нэмэгдүүлсэн ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ.

Хуулийн төсөлд тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгохоор, харин ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан байна.

Мөн бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтэний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 132 өдрөөс (одоогийн хуулиар 66 хоног) хэтрэхгүй байхаар хоногийг нэмэгдүүлжээ.

Нэг болон ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийг адил хугацаагаар бодож байгааг өөрчлөн ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдэд 20 хоног нэмэгдүүлэн тэтгэмж олгохоор зохицуулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар даатгуулагчийн авах тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж, даатгуулах сэдэл, хүсэл, сонирхол өсөж даатгуулагчийн нийгмийн баталгааг хангахад эерэг нөлөө үзүүлэх, хуулиудын уялдаа холбоо сайжирч, иргэд, даатгуулагч, ажил олгогч болон нийгмийн даатгалын байгууллага хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, даатгуулагчийн амьдралын  баталгаа сайжирч, ажил олгогчийн санхүү, төлбөрийн чадавхид эергээр нөлөөлнө гэж хууль санаачлагч үзжээ.

4. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Энэ хуулийг анх 1994 онд баталснаас хойш шимтгэл төлөх, зардал гаргах, урьдчилан сэргийлэх хүрээнд нийт 4 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Гэвч үйлдвэрлэлийн ослыг бүртгэх, хяналт тавих, осолд өртсөн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх замаар ажиллах боломж, чадварыг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлд эгүүлэн оруулах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгох, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зэрэг тулгамдсан асуудлууд үүссэнтэй холбогдуулан энэхүү хуулийн төслийг санаачилжээ.

Төсөлд үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон хугацаанд, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтнаа тохирсон ажлын байраар хангасан тохиолдолд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлт үзүүлэхээр, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөрийг нэмэгдүүлэх зорилгоор даатгалын сангийн тухайн жилийн шимтгэлийн орлогын 2 хувиас ихгүй байхаар тусгажээ.

Хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэвэр авагчид протез, ортопедийн жишиг үнийг баримтлан 5 жилд 1 удаа 100 хувиар, дараагийн удаа 50 хувиар тооцон даатгалын сангаас хариуцаж байсныг 3 жил тутамд 100 хувь хариуцахаар зохицуулсан байна.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан ажил олгогчид 3 жилд 10 хувийн шимтгэлийн хөнгөлөлт үзүүлдэг байсныг 15 хувь болгож нэмжээ.

Мөн даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж авах өргөдлөө цахимаар өгөх, үйлчилгээг түргэн шуурхай болгох харилцааг төсөлд тусгасан байна.

5.Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл

Монгол Улс тэтгэврийн нэг давхаргат тогтолцоотой, тэтгэврийн санхүүжилтийн арга нь хуваарилалтын (pay go) хэлбэртэй. Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагчдын тоо жил бүр өсч, 2020 оны жилийн эцсийн байдлаар 441.5 мянгад хүрсний 332.9 мянга нь өндөр насны тэтгэвэр авагч байна.

Хүн амын насжилт, нийт хүн амд эзлэх ахмад настны хувийн жингийн өсөлттэй холбоотойгоор тэтгэврийн даатгалын сангийн зардал орлогоос давж, сангийн алдагдал хурдацтайгаар нэмэгдэж байна. Нэг давхаргат тэтгэврийн тогтолцоо, санхүүжилтийн хуваарилалтын арга нь даатгуулагчийн нийгмийн хамгааллын үндсэн баталгааг дангаараа хангахад хүндрэл учруулж байгаа аж.

Монгол Улсад ажиллагсдын дундаж цалингийн хэмжээ 2020 оны жилийн эцсийн байдлаар 1.220.6 мянган төгрөг, өндөр насны бүрэн тэтгэврийн дундаж хэмжээ 435.4 мянга байгаа нь дундаж цалингийн 35.6 хувь болж байна.

Хэдийгээр манай улсын тэтгэврийн хуульд зааснаар даатгуулагч 20 ба түүнээс дээш жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол дундаж цалингийн 45 хувиар тооцож байгаа хэдий ч дундаж тэтгэвэр ба дундаж цалингийн харьцаа нь олон улсын конвенцод заасан хувиас бага байгаа юм.

Иймд даатгуулагчид нэмэлт тэтгэвэр авах боломжийг хуулиар олгох, ирээдүйд авах тэтгэврийн хэмжээг өсгөх, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бий болгох, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Манай улсад хувийн нэмэлт тэтгэврийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй ч зарим байгууллагууд өөрсдийн ажиллагчдыг хамруулсан хувийн тэтгэврийн сангуудыг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байна. Гэвч тухайлсан хуулийн зохицуулалтгүй байгаа нь хувийн тэтгэврийн санд хамрагдсан 14.0 мянга гаруй даатгуулагчийн эрх ашиг зөрчигдөх, тухайн сан дампуурах тохиолдолд хэрхэх, эрсдэлд орохоос яаж сэргийлэх арга замууд тодорхойгүй байгаа юм.

Дээр дурдсан практик шаардлага, олон улсын туршлагад үндэслэн ахмад настны нийгмийн баталгааг улсын нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврээр хангахаас гадна даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төслийг боловсруулсан байна.

Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог бий болгох хууль эрх зүйн орчин шинээр бүрдсэнээр тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх; хувийн нэмэлт тэтгэвэрт хамрагдсан иргэдийн эрх ашиг хамгаалагдах, хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, ахмад настнууд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, орлогын эх үүсвэр нэмэгдэх; хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх урт хугацааны сан бий болох; ажил олгогчоос ажилтныхаа хувийн нэмэлт тэтгэвэрт төлсөн шимтгэлийн хэмжээнд татварын чөлөөлөлт үзүүлснээр ажиллагчдынхаа нийгмийн баталгааг хангах зорилгоор хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоонд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэх зэрэг эерэг өөрчлөлт бий болно гэж үзэж байна.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.