• Latest
  • Trending
Үйлдвэргүй улсын шатахуунгүйн гачлан

Үйлдвэргүй улсын шатахуунгүйн гачлан

2021-10-15
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Wednesday, January 14, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Үйлдвэргүй улсын шатахуунгүйн гачлан

by admin
2021-10-15
in НИЙГЭМ
0
Үйлдвэргүй улсын шатахуунгүйн гачлан

Өнгөрсөн сард ОХУ шатахууны “цорго”-оо түр хааж монголчуудад сүр хүчээ мэдрүүлсэн билээ. “Цорго” хаасан шалтгаанаа ОХУ ”Газрын тос боловсруулах үйлдвэрт засвар хийх хэрэгтэй” гэж тайлбарласан. Гэхдээ цаана нь илүү том шалтгаан байж болохыг энд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бишгүйдээ нэг бичсэн. ОХУ үнэн хэлсэн бол бидэнд одоо “Дахиж битгий л засвар хийгээсэй билээ” гэж залбирах үлдсэн. Харин хэвлэлээр бичигдсэн бусад шалтгаанууд үнэн байсан бол ОХУ шатахууны “цорго”-оо дахиад хэзээ ч хааж мэднэ. Шалтгаан нь хэвээрээ байгаа гэсэн үг. Ийм нөхцөлд монголчууд бид юу хийж чадах вэ.

Нэгдүгээрт, шатахууны үнэ ханшийн өөрчлөлт, хомсдол хангамжийн асуудлаас болж сэтгэл санаагаараа хохироод баймааргүй байна. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уржигдар “Төр цаашдаа шатахууны асуудалд оролцохгүй” гэж мэдэгдэхэд баярлав. Аль дээр л энэ асуудлыг зах зээлийн зарчимд нь даатгаад хаяж, хяналтаа чангатгах ёстой байсан юм.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Шатахууны үнэ ханш гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ, долларын ханшийн өөрчлөлтөөс шууд хамааралтай. Хэлбэлзэл нь манай дотоодын эдийн засагт шууд нөлөөлдөг гэдэг утгаар нь төрөөс энэ салбарт онцгой анхаарч, зохицуулалт хийдэг байсан. Энэ нь шатахууны үнэ ханшид төр шууд хамаатай гэдэг ойлголтыг төрүүлж, ханшийн өөрчлөлтийг улс төрийн зорилгоор ашиглах, Засгийн газрын тогтвортой байдалд нөлөөлөх хэмжээд аваачих боломжийг хэсэг бүлэгт олгож байгаа нь нууц биш юм. Төрийн оролцоо үгүй болсноор шатахууны үнэ өөрчлөгдсөн ч тогтворгүй байдал үүсэхгүй.

Манай улс өнөөдрийн байдлаар нийт шатахуун импортынхоо 93 хувийг ОХУ-аас, маш өчүүхэн буюу 4.6 хувийг БНСУ, 1.9 хувийг БНХАУ-аас авч буй. Шатахууны үйлдвэр баригдтал хугацаа байна. Дээрх статистикаас харахад бид нэн түрүүнд ханган нийлүүлэлт тал дээр тэнцвэртэй байдал үүсгэх шаардлагатай нь харагдаж байна. Нэгэнт бид боловсруулах үйлдвэрээ барьж дуусаагүй учраас нэн даруй хэрэгжүүлж болохоор энэ мэт ажлуудаа хийх ёстой.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Засгийн газар шатахууны үнийг хүчээр барьж байлаа. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн хавар эдийн засаг хүнд үед иргэдийн амьжиргаанд бага дарамт учруулах үүднээс өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийн асуудалд төр оролцсон юм. Үүний улмаас импортлогчид 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.

Эсрэг тохиолдолд татвар тэглэж төр өөрөө алдагдал хүлээдэг ч байсан. Харин одоо энэ байдал засагдах нь. Хэрэглэгчид дэлхийн зах зээл дээр үнэ нэмэгдвэл үнэтэй, хямдарвал хямд шатахуун хэрэглээд явна гэсэн үг.

Сүүлийн үеийн нөхцөл байдлаас харвал дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ тасралтгүй өсөж байна. Хүйтний улирал ойртож байгаа энэ үед байгалийн хий, нүүрсний хомсдол үүссэнээр дэлхий дахинд газрын тосны эрэлт огцом нэмэгдлээ. “Брент” төрлийн газрын тосны үнэ аравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 83 америк доллар давсан. Цаашдаа 100 ам.доллар хүртэл өсөх хандлагатай байгааг шинжээчид онцоллоо.

Ийнхүү олон улсын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа учраас манайд ч мөн үнэ нэмэгдэх урьдчилсан нөхцөл бий боллоо. Төр зохицуулалт хийхгүй гэдгээ нэгэнт мэдэгдсэн учраас үнэ нэмэгдэх нь цаг хугацааны асуудал болж байна. Шатахууны үнэ өсөхөд дагаад бүх бараа үйлчилгээний үнэ нэмэгддэг уламжлалтай. Тухайлбал, нэг баррель газрын тосны үнэ 74 орчим ам.долларт хүрэх үед импортлогч аж ахуйн нэгжүүд литр тутамд 600 төгрөгийн алдагдал хүлээж байсан. Иймээс үнээ 600 төгрөгөөр нэмсэн. Гэхдээ зүгээр. Үнэ хямдрахад төр “шар хаа нөхөж” татвараа нэмэхгүй учраас газрын тосны үнэ буурахад үнэ дагаад хямдарна шүү дээ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.