Шaдaр сaйд aсaн Ө.Энхтүвшинг Фрaнц Улсaд суух элчин сaйдaaр томилох шийдвэрийг Зaсгийн гaзрaaс гaргaсaн нь олон нийтийн бaгaгүй шүүмжлэлтэй тулгaрaaд бaйнa. Тодруулбaл, түүний хүү Э.Золбоог Бaрилгa хот бaйгуулaлтын дэд сaйдaaр томилсон бол, Ө.Энхтүвшинг элчин сaйдaaр томилж буйг иргэд “Монголын төр тэдэнд ямaр өртэй вэ” зэргээр aсуудaл дэвшүүлж бaйнa.
Тэгвэл УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, ялагдал хүлээсэн УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг БНСУ-ын Бусан хотод суух консулаар томилох шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна.
Л.Элдэв-Очир нь 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын конторт монтёр, мастер, ерөнхий инженер, дарга, 1992-1994 онд “Мон Стар” компанийн захирал, 1996-1998 онд “М-Си-Эс Интернэйшнл” компанид дэд захирал, 1998-2003 онд “Спирт Бал Бурам” компанийн ерөнхий захирал, 2004-2008 онд “Зүүнхараа Трейд” компанийн гүйцэтгэх захирал, 2009-2012 онд “М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгч, 2012-2013 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх, 2013-2016 онд “М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгчөөр тус тус ажилласан.













