Замын-Үүд-Эрээн боомтыг өчигдөр оройноос эхлэн тодорхойгүй хугацаагаар хаажээ. Одоогоор ямар шалтгаанаар, хэдий хугацаанд хаасан талаарх албан бичиг ирээгүй талаар Замын-Үүд сумын ЗДТГ-аас мэдээлсэн юм.
Энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрээр Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортыг зохицуулах үүрэг бүхий ажлын багийг ахалж буй билээ.
Тэрээр “Өнөө өглөө Хил хамгаалах байгууллагын алба хаагчидтай холбогдсон. Тэд БНХАУ-ын Эрээн хотод дотоодод нь халдвар гарсан учир боомтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон гэсэн мэдээллийг өгсөн. Манай улсаас тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцож буй хүмүүс хятад хүмүүстэй харилцах боломжгүй байгаа. Монгол Улсын зүгээс халдварын дэглэмийг зөрчсөн тохиолдол байхгүй. Хэдий хугацаанд нээж, хаах тухай мэдээллийг авахаар Хятадын талтай холбоо тогтоож байна. Боомт хаагдсан учир импорт, экспорт зогсож байна. Хохирлыг урьдчилсан байдлаар тооцоолох боломжгүй” гэлээ.
Замын-Үүд-Эрээн боомтыг тодорхойгүй хугацаагаар хаажээ

Замын-Үүд-Эрээн боомтыг өчигдөр оройноос эхлэн тодорхойгүй хугацаагаар хаажээ. Одоогоор ямар шалтгаанаар, хэдий хугацаанд хаасан талаарх албан бичиг ирээгүй талаар Замын-Үүд сумын ЗДТГ-аас мэдээллээ. Аман мэдээллээр Эрээн талд нэг жо.лооч.оос кор.онав.иру.сийн халдвар илэрсэн тул бүх жолоочийг шинжилгээнд хамруулсны дараа боомтыг нээнэ гэсэн мэдээлэл байгаа аж.
Энэ талаар Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын дарга У.Баянбилэгээс тодрууллаа. Тэрээр “Боомтыг хааж байгаа талаарх албан ёсны мэдээлэл ирээгүй. Гэхдээ өчигдөр оройноос хойш машин авахгүй байна. БНХАУ-ын жолоочоос К.о.в.и.д19 батлагдсан учир хаасан гэх албан бус мэдээлэл байна. Нэг жолоочоос халдвар илэрсэн учир тэнд буй бүх хүнийг шинжилгээнд хамруулна. Үүнд 14-21 хоног шаардана гэсэн. Ямартай ч Монголын талаас шалтгаалсан зүйл байхгүй. Хятадын тал хэрхэн шийдвэрлэхийг л хүлээж байна. Энэ асуудлыг боомтын зөвлөлүүд хоорондоо хэлэлцэж байгаа байх” гэлээ.
Энэ талаар Замын-Үүдийн Улс Хоорондын тээвэр эрхлэгч жолоочоос тодруулсан юм. Тэрээр “Монгол талаас Эрээнд очсон тээврийн жолоочоос к.о.р.о.н.а.в.и.р.у.с илэрсэн учир боомт хаасан. Хэдий хугацаанд хаахыг манай талаас мэдэх, мэдээлэх ямар ч боломжгүй. Хятадууд л шийднэ. Багадаа 10 гаруй хоног болох байх. Ингэхээр хоёр сард нэг удаа орж ирдэг байсан машин гурван сард нэг удаа орохтой үгүйтэй л болно. Өмнө нь сард тав явдаг байсан. Түүнчлэн жолооч нар ханш өсгөж байна гэх мэдээлэл цацагдаад байна. Ийм боломж огт байхгүй. Жолооч нар Шаргын овоо гэх газраас цааш оруулахгүй байгаа. Замын-Үүд рүү ч орж чадахгүй байгаа бид үнэ өсгөх боломжгүй шүү дээ” гэлээ.
АН-ын даргаар Н.Алтанхуяг, ЕНБД-аар Ө.Шижир нарыг болгохоор Х.Баттулга ажиллаж эхэлжээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг тус албан тушаал нь буулгаж, түүний оронд УИХ-ын гишүүн Ц.Тувааныг томилуулахаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга ажиллаж эхэлсэн гэх сурвалжийн мэдээллийг бид өчигдөр /2021.10.13/ нийтэлсэн. Тэгвэл Хэнтий аймаг, СХД-т болж буй УИХ-ын нөхөн сонгуулийн дараа АН-ын дотоод өрсөлдөөн эхэлж байгаа бололтой.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АН-ын даргаар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижирийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, тус газрын дэд дарга асан н.Саруулыг АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга болгохоор Ерөнхийлөгч асан Х.Баттулга пиар, сурталчилгаа болон тус намын гишүүдийн дунд ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Тэгвэл өнөөдөр АН-ын бүлгээс мэдээлэл хийж, “Намын эсрэг ажилласан Ц.Тувааныг АН-ын гишүүнээс хөөж, мөн Н.Алтанхуяг, С.Ганбаатар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүнээс хассан” гэж мэдэгдлээ.
Сонирхуулахад, Орхон аймагт бие даан нэр дэвшиж, парламентад сонгогдсон Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэж буйгаа мэдэгдсэн. Гэтэл УИХ-ын тухай хуулиар хориглосон байгаа юм. Тодруулбал, Монгол улсын их хурлын тухай хуулийн 31.2 -д “Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно” гэж заажээ.
Эх сурвалж: isee.mn














