Өнөө орой УОК, НОК-ын нэгтгэсэн Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр KOPOнавиpycт халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн.
Энэ үеэр бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчдыг цахимаар ажиллуулах чиглэл өгөгдсөн талаар ярилаа. Тодруулбал, Б.Ууганбаяр “Шадар сайд С.Амарсайханы зүгээс төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй болон өндөр настай хүнийг гэртээ сувилдаг иргэдийг цахимаар ажиллуулах нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлсэн” гэжээ.
Үүнийг Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар баталж, “Энэ шийдвэр удахгүй гарна. Бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчдыг бага цагаар, цахимаар ажиллуулах чиглэл өгөгдөөд байна” хэмээсэн байна.
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаанаа ирэх сард хийнэ

ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээнд өрсөлдөх шийдвэр гаргаад байгаа билээ. Азийн аварга, Азийн наадмын аварга тэрбээр энэ жил ДАШТ-д өрсөлдөх хүсэлтэй байсан ч санаснаар нь болоогүй.
Түүнийг сорил тэмцээнээс шалгарсан О.Тулгатай өрсөлдүүлж, ялсныг нь дэлхийн дэвжээнд хүч сорилуулахаар болсон ч Э.Цэндбаатар өрсөлдөөгүй.
Тэгвэл тэрбээр мэргэжлийн боксын анхны тулаанаа ирэх сард ОХУ-д хийхээр болжээ.













