Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс өнгөрсөн 2020 оны долоодугаар сарын 31-ний 22:35 цагийн орчим су.раг.гүй алга болсон 25 нас.тай эмэг.тэй О-ийн ц о г ц.сыг н ү х э н жор лон гоос олсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, бясалгал хийхээр гэрээсээ гараад ор су р а г гүй ал га бол сон эмэг тэйг ар гэрийнхэн болон Онцгой байдлын алба хаагчид хамтран эрэн хайх ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр хугацаанд зогсоогоод байсан юм. Тэгвэл өчигдөр 16:36 цагт цагдаагийн байгууллагад “Налайх дүүргийн зургадугаар хороонд хү н ий цог цос байна” гэх дуудлага ирсэн аж. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 17:36 цагт очиж, дөрвөн метрийн гүнтэй нү хэнд байсан ц о г ц с ы г есөн минут ажиллаж гарган тус дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад “Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн билээ.
Харин бид талийг аачийн ээж тэй холбог дож, хэр гийн талаар тодрууллаа. Тэрбээр “Охины минь алга болоод жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хайгаагүй нэг ч өдөр байхгүй. Одоогийн байдлаар миний охины ц о г ц о с олдсон гэж хэн ч бидэнд хэлээгүй байна. Ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй хэрнэ олон нийтийн сүлжээгээр ийм мэдээлэл явж байгаад гайхаж байна. Миний о хин ол доогүй. Ц о г ц с ы г нь ч хараагүй байна” гэв.
Эмнэлгүүдэд ажиллах эмч сувилагчийн тоо цөөрсөөр байна
Kopoнавиpycийн халдвар авч эмчлүүлж буй хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээг ижил түвшинд үзүүлэхийг нийслэл, орон нутгийн эмнэлгүүдэд УОК–ын нэгдсэн шуурхай штабаас анхааруулжээ.
Энэ талаар Шуурхай штабын дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр “Нэгдсэн шуурхай штаб мэдээллийн менежмент, нөөцийн менежментийг оновчтой гаргаж ажиллана. Бараа материалын нөөцийг бодитоор тооцоолохоос гадна эрүүл мэндийн салбарын нөөцийг анхаарах хэрэгтэй” гэсэн байна.
Мөн эмнэлгийн ачаалал нэмэгдэж, эмнэлгүүд хүний нөөцийн дутагдалд орж, нэг эмчид 60-70, сувилагчид 120 орчим хүн ногдоод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Гэрэгэ систем алдаа заах, эмнэлгүүд утсаа авахгүй байх зэрэг асуудал тасардаггүй.
Эл асуудлаар дүүргийн Онцгой комиссын гишүүдээс УОК-ын нэгдсэн шуурхай штаб eruul.gerege.mn системийн ажиллагааг хэвийн болгох, нэмэлт тунгийн талаарх мэдээлэл, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх амбулаторийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүн хүчний асуудлыг зөв хуваарилахыг санал болгожээ.
Х.Баттулга сүүлийн 15 жил өөрөө удирдаж буй ТББ-аа “Улсын баатар цол”-оор шагнажээ

Өдгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж буй Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буудаг өдөр /2021.06.25/-өө Монголын Ардчилсан холбоо /МоАХ/ ТББ-ийг “Монгол Улсын баатар” цолоор шагнасан.
Монголын Ардчилсан Холбоо нь 1989 оны ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулсан улс төрийн хөдөлгөөн бөгөөд ерөнхий зохицуулагчаар нь анх С.Зориг, Ц.Элбэгдорж нарын хүмүүс ажиллаж байж.
Харин тус холбоог 2006 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Х.Баттулга удирдаж байгаа аж.Тодруулбал, тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа ч МоАХ ТББ-ыг удирдаж, энэ хугацаандаа “МАНАН дэглэмийн эсрэг жагсаал” зэрэг улс төрийн жагсаалд тус холбооны гишүүдийг нь оролцуулж байсан гэдэг. Тухайлбал, сүүлд “Ерөнхийлөгч Х.Баттулга МОАХ-ны гишүүдийг 50 мянган төгрөгийн төлбөртэй жагсаалд бэлтгэж байна” гэх мэдээлэл ч зарим хэвлэлд гарч байв.

Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээс харвал, МоАХ ТББ-ын хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий хүнээр дан ганц Х.Баттулгыг бүртгэжээ. Товчхондоо, Х.Баттулга сүүлийн 15 жилийн хугацаанд өөрөө удирдаж буй тус холбоог “Монгол Улсын баатар” цолоор шагнасан гэсэн үг юм.

Тус ТББ нь Сүхбаатар дүүрэгт байрладаг өөрийн гэсэн хоёр давхар байртай төдийгүй,хэрэвзээ тус холбоог Х.Баттулга удирдаагүй бол өдийд АН тус байранд байрлаж, намын гишүүдийнхээ байраар тэнүүчилж явахгүй байсан гэж тус намын зарим гишүүд үздэг байна.
Эх сурвалж: isee.mn













