Улсын онцгой комиссын шийдвэрээр хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын үйл ажиллагааг 22.00 цагт хүртэл хязраарлахаар болсон. Үүнийг эсэргүүцэн комидеан Д.Амартүвшин цахим хуудсаараа дамжуулж өөрийн байр сууриа илэрхийллээ.
Ингэхдээ: ‘Эрх баригч нар өөрсдөө kopoнaвирус тараасан атлаа хамаг ачаагаа үйлчилгээний салбарынхандаа үүрүүлээд байдаг нь ямар учиртай юм бэ. НОК-оос хорихгүй гэсэн шийдвэр гаргасан. Төрийн байгууллагын уялдаа холбоо хаана байна вэ. НОК, УОК өөр өөр юм яриад байх юм.

Хэнд нь итгэх вэ. МАН-ынхан нам дотроо болж байгаа зодоондоо биднийг оролцуулахгүй байж болохгүй юу. Нэг нь гарч ирээд 22.00 цагаас хойш ажиллуулж болно гэтэл нөгөө нь 22.00 цагаас хойш ажиллаxыг xoрилоо гэх юм. Ихэнх үйлчилгээний байгууллагууд 22.00-24.00 цагийн хооронд өдрийн нийт орлогын 30-60 хувийг олдог. Хамгийн их хоригдсон салбар бол хоол үйлдвэрлэлийн салбар буюу бид нэг жил зургаан сарын хугацаанд хоригдсон. МАН-ынхан намынхаа зoдooнoo нам дотроо хий’ гэв.













