К.о.р.о.нав.и.рус.т халдвараар өвчилсөн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээг яаж авах, хэрхэн хэвийн амьдралдаа орох вэ гэсэн асуулт хариу нэхдэг.
Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав дараах зөвлөгөөг өгч байна.
Тэрбээр “К.о.р.о.нав.и.рус.т халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд эрүүл мэндийн байгууллагад үзүүлээд тохирсон сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа.
Иргэд өөрсдөө, сайн дураараа сэргээн засах эмчилгээг гэрээрээ хийх нь бий. Ингэхдээ зарим иргэн, тэр дундаа залуучууд алдаа гаргаж, биедээ хэт их ачаалал өгч байна.
Эдгэрээд удаагүй байхдаа спортын хурд, хүч шаардсан дасгал, багийн тоглоом тоглож биед ачаалал өгөх нь эсрэг заалттай гэдгийг тодотгоё. Халдварын улмаас өвдөж эдгэрсний дараа дасгал хөдөлгөөнийг бага эрчимтэй хийх учиртай.
Хурд хүчээ аажмаар нэмэгдүүлээгүйгээс, урьдын адил хэт ачаалалтай дасгал хийснээс болж уушги хэтэрхий ачаалж, эргэн сэргэж буй уушгинд сөргөөр нөлөөлж, мэдрэл сульдлын х.а.м шинж даамжирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаачид онцгойлон тэмдэглэсэн.
Иймд иргэд коронавируст халдвараар өвчлөөд эдгэрснийхээ дараа эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг дагаж, дасгал хөдөлгөөний эрчмээ тохируулахыг сануулъя” гэв.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Xaлдвap авсан байж магадгүй гэж санаа нь зовсон иргэд ачаалал үүсгэсээр байна гэв

Өчигдрийн УОК-ын мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан шаардлагагүй иргэд шинжилгээ өгөхөөр ачаалал үүсгэж байгааг хэллээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 51000 хүнд PCR, 95000 гаруй хүнд түргэвчилсэн шинжилгээ хийжээ.
ХӨСҮТ-д шинжилгээ өгөхөөр өдөр бүр маш урт дараалал үүсэх болоод буй. Тэгвэл ХӨСҮТ-ээс шинжилгээ өгөх гэж буй иргэдээс асуумж авч, дүгнэлт хийжээ. Ингэхэд:
- Байгууллага нь шинжилгээний хариу нэхсэн
- Ойрын хавьтал болсон
- Халдвар авсан байж магадгүй гэж санаа нь зовоод байгаа гэж хариулсан байна.














