Өнгөрсөн долоо хоногт хиам огурци дундаа тавин найрлаж, эв нэгдлийн баяраа тэмдэглэсэн АН-ынхан өнөөдөр мэдээлэл хийж, АН-ын хоёр талын үл ойлголцол нэг мөр зогсож байгааг мэдээлэв.
Тэд хамтдаа хуралдаж, дундаа нэг дарга сонгох болсноо дуулгав. Түүнчлэн энэ хурал нь сүүлийн жил гаруйн хугацаанд хүлээсэн онцгой чухал үйл явдал. АН-ын уналтын үед томоохон өөрчлөлт хийхээр цугласан хэмээлээ.
Гэхдээ нэг зүйл анзаарагдсан нь тэдэн дунд С.Эрдэнэ алга. Өнгөрсөн долоо хоногт нэгдэж буйгаа зарлаж хийсэн хэвлэлийн хуралд нь ч байсангүй. Хиам идэж, найрлахад нь ч харагдаагүй. Өнөөдрийн хэвлэлийн хуралд нь ч ирсэнгүй. Хоёр хуваагдсан АН-ын нэг талынх нь “том босс” байтлаа эвлэрлийн хуралдаа яагаад оролцохгүй байгаа нь тун ч анхаарал татав.
Тиймээс энэ нь АН-ын албан ёсны эвлэрэл мөн үү. Эсвэл нөхөн сонгуульд зориулсан түр жүжиг үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. С.Эрдэнэ “АН нэгдээгүй” гэж хэзээ гарч ирэхийг таашгүй.
Тус намын эвлэрлийн хурал 2021 оны 11-р сарын 5-нд болох юм.
Саид Моллаеи: Худал мэдээлэлд битгий итгээрэй, би иргэншлээ солихгүй

Засгийн газрын тогтоолоор “Токио-2020” олимпын наадамд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн Саид Моллаеиг хоёр өрөө байр, 60 сая төгрөгөөр урамшууллаа.
Тэрбээр саяхан ХБНГУ-аас иржээ. Түүнийг Монголын иргэншлээ солиулна гэсэн утгатай мэдээлэл түгээд байгаа билээ.
Тэгвэл Саид Моллаеи саяхан сэтгүүлчдэд сэтгэгдлээ илэрхийлэхдээ:
“Сайн байцгаана уу, монголчууд аа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бүх хүмүүст, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт болоод бүх монголчууддаа талархал илэрхийлж байна. Өнөөдрийн шагнал, урамшуулалд маш их баярлаж, талархаж байна.
Олон хоногийн өмнө намайг ХБНГУ-ын иргэншил авах нь гэсэн худал мэдээлэл түгсэн. Үгүй ээ. Би Монголын пасспорттой, Монголын иргэн. Худал мэдээлэлд битгий итгээрэй. Надад заримдаа Герман руу тодорхой шалтгаанаар явах хэрэг гардаг. 2024 оны олимпод илүү амжилт гаргаж, Монголын тугийг өндөрт өргөнө гэж зориод байна” гэлээ.
Э.Бат-Үүл Баатар-ынхаа тэмдгээр намынхаа тугыг тахив

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр тус намын гишүүн Э.Бат-Үүл Улсын баатрынхаа тэмдгийг намдаа өглөө.
Э.Бат-Үүл:
– Ардчилсан нам бол Монгол улсын түүхэнд алтан үсгээр бичигдэх нам. Монгол улсыг эрх, эрх чөлөөтэй болгосон, Монгол улсын Баатар цол ч олгоход багадахаар нам. 2009 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын Ардчилсан намын түүхэн гавьяаг үнэлж, надад Баатар цол олгосон. Тэр үед Ерөнхийлөгч “Энэ бол чамд өгч байгаа цол тэмдэг биш. Ардчилсан хувьсгалыг дэмжсэн Монголын ард түмэн, Монголын Ардчиллыг мянга мянган гишүүдэд өгч байгаа шагнал юм шүү” гэсэн. Би 2009 оноос хойш энэ тэмдэгээр гоёж, АН-ынхан гишүүдтэй уулзах бүртээ “Энэ бол та нарын шагнал юм шүү” гэж хэлсээр ирсэн. Өнөөдөр АН-ын түүхэн гайхамшигтай үйл явдал болж байна. Тиймээс би энэ “Баатар”-ын тэмдгээ эзэнд нь буцааж өгье, АН-даа өгье. Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг намдаа ирээч гэж уриалмаар байна. Мөн Н.Алтанхуяг, С.Эрдэнэ хоёр намдаа ирээрэй” гэлээ.
ЭМЯ: Сүүлийн нэг xoногт 1991 xүнээс xaлдвap илэpч, 19 xүн нac бapaв

Сүүлийн 24 цагт kopoнавиpycт халдварын 1991 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 945 нь орон нутагт
- 1043 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 21,501 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 65,419 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-11,924
- Хүндэвтэр-7026
- Хүнд-2167
- Нэн хүнд-384 байна.
Сүүлийн 24 цагт 6848 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын ул.маас 19 хүн на.с бар.сан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан на.с бар.алт 1152 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар болсон гэв

Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлах талаар ярилцаж байгаа гэж Японы KyodoNews, NHK зэрэг байгууллагууд мэдээллээ.
Сүмо бөхийн дээд зиндаанд 45 удаа түрүүлж байсан 36 настай тэрээр сүүлийн үед баруун өвдөгний гэмтлийн улмаас барилдахгүй байгаа юм.
Мөн түүний ийнхүү олон удаагийн тэмцээн өнжсөнд Японы сүмогийн удирдлагууд анхааруулга өгөөд буй.
Эх сурвалж: KyodoNews, NHK


