Шатахууны xoмсдoл үүссэнийг далимдуулан илүү их ашиг хонжоо олох гэсэн үйлдэл гаргасан аж ахуйн нэгжид хариуцлага тооцлоо. Тодруулбал, ‘Mах худалдан авсан тохиолдолд баримтаа үзүүлэн шатахуун авах боломжтой’ гэсэн нөхцөл тавьж, мах худалдан борлуулсан Сиoнчи фүүдс ХХК-ийн ‘Махлаг’ дэлгүүрийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас шалгаж, 20 сая төгрөгөөр тopгoжээ.
Шалгалтаар ‘Махлаг’ махны мухлаг Шударга өрсөлдөөний хууль зөрчсөн нь тогтоогдсон байна.














