• Latest
  • Trending
Б.Отгон: Таван жил хорих ялын үнэтэй С.Баярын “хар толгой”

Б.Отгон: Таван жил хорих ялын үнэтэй С.Баярын “хар толгой”

2020-07-24
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Monday, December 8, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Б.Отгон: Таван жил хорих ялын үнэтэй С.Баярын “хар толгой”

by admin
2020-07-24
in Онцлох мэдээ
0
Б.Отгон: Таван жил хорих ялын үнэтэй С.Баярын “хар толгой”

Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон

С.Баярын АНУ-д худалдаж авсан хауснуудыг хурааж, 5 жил хорих ял оноов.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

1. Оршил: 2009.10.06-д байгуулагдсан Оюутолгойн гэрээ Монгол улсад ашиггүй,хууль зөрчиж байгааг уул уурхайн доктор С.Авирмэд, Ч.Хурц, Балжинням… нарын эрдэмтэд, иргэний хөдөлгөөнүүд чадлаараа эсэргүүцсэн ч Ерөнхий сайд С.Баяр “өөрийнхөө хар толгойгоор хариуцна” гэж хэлээд гэрээг хууль бусаар /орд ашиглах ТЭЗҮ-гүй буюу техник эдийн засгийн үндэслэлгүй / байгуулж билээ. Аргаа барсан эрдэмтэд маань энэ бол “Хөрөнгө оруулалтын гэрээ” яавч биш. ХОГ,КОЛОНЧЛОЛЫН ГЭРЭЭ… гэж хоолойгоо сөөтөл орилсон ч Баабар мэтийн улаан хамгаалагчид “хөгжилд садаа бологч өвгөчүүл үхвэл таарна” ухааны юм бичиж олны тархи угааж байгаад гэрээг байгуулж билээ. Эсэргүүцэгч “эх оронч”-доос зарим нь тэнгэрийн орноо оджээ.Өнөөдөр үнэнд гүйцэгдэж, Оюутолгойгоос олборлосон алт зэсээ бид өр зээл, хүүнд өгсөөр үлдэх ашиг “дашийн шог”.
Дараагийн “худалдагдсан” Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь “ Дубайн төлөвлөгөө” нэрээр гадаадын 15 банкинд орд газраа барьцаанд тавиад хүртэх ашгийг 2038 он болгон хойшлуулсан билээ…..

2. Шүүхийн шийдвэр: Өнөөдөр буюу 2020.07.23-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярт 5 жилийн хорих ял оноож, хууль бусаар олж авсан 5,5 тэрбум төгрөгийн орлогыг нь хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
С. Баярын найз,авлигын мөнгийг нь охинтой нь нийлж үл хөдлөх хөрөнгө АНУ-д худалдан авч “угаасан” “Петровис”-ын Ч.Даваанямд 2 жилийн хорих ял оноож, АНУ-д худалдаж авсан 5,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хураахаар боллоо.

3.Буруутгаж буй үндэслэл: С.Баярыг 2007 оны 11 сараас 2009 оны 10 сарын 28-ны хооронд Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд Оюутолгойн гэрээ байгуулагдсан. Ерөнхий сайдын хувьд Оюутолгойг ашиглах хөрөнгө оруулалт татах, гэрээ хэлэлцээр хийхийг Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчны сайд Л.Гансүх, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг даалгавар өгч, тогтоол гаргасан. Энэ дагуу 2009.10.06-ны өдөр Стратегийн орд болох Оюутолгойг “Айвонхоу майнз Монголиа Инк”, “Айвонхоу майнз Лимитед”,”Рио Тинто Интернэшнл Холдинг Лимитед” компаниудын хоооронд гэрээ байгуулагдсан. Оюутолгойн ордыг ашиглалтад оруулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээлэллээ амин хувьдаа ашиглан, цаашид үүсэх нөхцөл байдалд үндэслэн албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох замаар “хөрөнгөжсөн” гэж үзжээ.

4.Авлигалыг хэрхэн авсан бэ? Ерөнхий сайд С.Баярын найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн “Петровис трейдинг”, “Айвонхоу майнз Монголиа Инк” компаний хооронд 2009.09.01-ны өдөр /Гэрээ байгуулахаас нэг сарын өмнө / “Шатах тослох материал нийлүүлэх гэрээ” байгуулагджээ. Энэ гэрээ 2013 онд дуусах хүртэл хугацаанд “Петровис трейдинг” компанид 418 тэрбум 385 сая төгрөгийн орлого олох боломжийг олгосон байна. Энэ нь “Петровис трейдинг” компанид эдийн засгийн давуу байдал олгож,Монгол улсад хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн 263,2-оор С. Баярыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзжээ

5. Авлигалын мөнгөө хэрхэн угаасан бэ? С.Баяр нь албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгох замаар олсон хөрөнгийн эх үүсвэрээ нуун далдлах зорилгоор АНУ-руу явж, хамтрагч Ч.Даваанямтай бүлэглэн АНУ-ын Сиэтл, Нью-Иорк хотуудад 2010-2014 оны хооронд 4 ширхэг үл хөдлөх хөрөнгийг 11.643.000 ам доллараар худалдан авсан байна. Уг үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулсан орлогыг С. Баяр болон түүний гэргий Сувдын АНУ дахь “Bank of America” банкны дансаар 2011-2017 оны хооронд 3,596,148 ам доллар буюу 5,5 тэрбум төгрөгийг авч “мөнгө угаасан” байна . Тэд энэ гэмт хэргээ нуухын тулд С.Баярын том охин Б.Нандин болон С.Баярын найз Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэх нэрийн дор үйлджээ.

Дүгнэлт: Оюутолгойг гэрээ байгуулагдаад 11 жил өнгөрчээ. Эрдэнэтээс 5 дахин том орд мөртлөө улсын төсөвт түүнээс бага татвар төлсөөр ирсэн. Оюутолгойн гэрээг Монгол улсад хохиролтойгоор байгуулсны цаана тухайн үеийн Ерөнхий сайд асан С.Баярын хувийн өчүүхэн эрх ашиг нуугдаж байсныг ШҮҮХ тогтоолоо. Оюутолгойгоос мөнгө авч ард түмний “ тархи угаагчид” өнөөдөр юу хэлмээр байна вэ?

Сэтгүүлч Б.Отгон 2020.07.23

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.