• Latest
  • Trending
Бусдын гэр бүлийг салгаж бусдаар гэр бүлээ бусниулсан олны танил хүмүүс

Бусдын гэр бүлийг салгаж бусдаар гэр бүлээ бусниулсан олны танил хүмүүс

2021-09-24
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, November 15, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Бусдын гэр бүлийг салгаж бусдаар гэр бүлээ бусниулсан олны танил хүмүүс

by admin
2021-09-24
in ХОВ ЖИВ
0
Бусдын гэр бүлийг салгаж бусдаар гэр бүлээ бусниулсан олны танил хүмүүс

Монгол Улсын хэмжээнд өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн судалгаа байдаг бол 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг байна. Гэрлэлтээ бүртгүүлж буй нас 20-29 насныхан 72 хувийг эзэлж байгаа бөгөөд гэр бүл цуцлалтын тоо энэ байдлаар үргэлжилбэл өдөрт гэр бүлээ батлуулж буй 40 хосын 10 нь салах эрсдэлтэйг тоо баримт харуулж байгаа юм.

Харин эдгээр гэр бүл салалтын тоог нэмж байгаа хүмүүс бол урлаг, соёлыхон гэхэд хилсдэхгүй. Салбар
дундаа нэгээс нь салж, нөгөөтэй нь хайрын романс үүсгэж бусдын гэр бүлийг салгаж, бусдаар гэр бүлээ бусниулсан олны танил хүмүүстэй танилцъя.

Жүжигчин: Янжиндулам

Тэрээр МАХН-ын дарга, МУ-ын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын хүү Батшугартай нэр холбогдож тэдний амьдралыг бусниулсан юм. Үүний дараа МУГЖ И.Одончимэгийн охин Номууны нөхөртэй учир ургуулснаар хоёр ч гэр бүлийг салгасан түүхтэй. Янжиндулам өдгөө ганц бие хэдий ч хэвлэлүүд түүнийг Э.Батшугартай одоог хүртэл холбож бичсээр байдаг билээ.

Ерөнхий сайд асан Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяа

Ерөнхий сайд асан, Монголдоо толгой цохих улс төрч хэмээн нэрлэгддэг Сү.Батболдын одоогийн гэргийн Х.Отгонтуяа, болон түүний хүү Б.Баттүшигийг мэдэхгүй хүн үгүй. Тэгвэл Б.Баттүшиг нь Х.Отгонтуяагийн хүүхэд биш бөгөөд Сү.Батболдын анхны гэргий Баттуяагаас гарсан хүү юм. Баттуяагийн хувьд идэр залуу насандаа буюу хүүгээ гурван настай байхад нь нөхөр Сү.Батболдоосоо салах шийдвэрийг гаргаж байжээ. Учир нь тухайн үед түүний нөхөр одоогийн эхнэр Х.Отгонтуяадаа ухаангүй дурласан байсан учир нөхрийнхөө гэр бүлээс гадуурхи харилцааг нь уучилж чадалгүй салах шийдвэрийг гаргасан гэнэ. Үүнээс хойш Баттуяа өөр ямар нэгэн хүнтэй амьдрал зохиогоогүй бөгөөд хүү Б.Баттүшигтэйгээ ойр ойрхон уулзаж, хүүгээ түшиж амьдардаг гэнэ.

Өдгөө Сү.Батболд хаа л явна тэнд нь хамтдаа явж байдаг эрхэм хатагтай Х.Отгонтуяаг гэр бүл салгаж суусан гэх яриа мэр сэр гардаг ч түүнээс илүүтэй нь нөхөртэйгээ зочид буудалд байх үедээ эхнэр Баттуяад нь “Танай нөхөр чинь нууц амрагтайгаа буудалд байна, Ирээд шалга” хэмээн мэдэгдэж түүнээс хойш Сү-г гэр бүлээс нь эргэлт буцалтгүй салгаж суусан тухай яриа хаа газар л яригддаг. Элдэв цуу яриа нэгэнт тархсан бол хэзээ хойно байсан хамаагүй яригдаж байдгийн нэг тод жишээ нь тэдний гэр бүлийн энэхүү адармаатай хайрын тухай жиргээчид одоо ч твиттерт жиргэсээр байгаа юм. Харин анхны эхнэр Баттуяаг тэр бүр хүмүүс мэддэггүй учир Х.Отгонтуяа, Сү.Батболд нарын хайрын романс хэрхэн эхэлж байсан тухай хэвлэлүүд ихээхэн бичдэг. Hiub.mn гэх сайтад тэдний анх танилцаж байсан романтик түүхийг ийнхүү бичжээ: Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд гэргий Х.Отгонтуяатайгаа 1992 онд Гадаад худалдааны “Монголимпэкс” нэгдэлд ажиллаж байх үедээ учирчээ.

Тэрбээр эхнэрээ гадаа явж байхад нь анх олж харсан гэдэг. Нэг удаа ажлаа тараад “Ялалт” одоогийн “Тэнгис” кинотеатрын зүүн талд байрлах талбайгаар алхаж явахдаа мөнөөх бүсгүйтэй дахин таарчээ.Тэр үед Х.Отгонтуяа Лениний музейн хойд талын орон сууцанд амьдардаг эгчийндээ очихоор явж байсан аж. Тааралдах тоолонд өөрийг нь нэг л ойшоолгүй өнгөрөх бүсгүйтэй хэрхэн танилцах учраа нэг хэсэгтээ л олохгүй явсан түүнд аз таарчээ.

Түүний ажилладаг “Монголимпэкс” тухайн үед “өндөр яам” хэмээн нэрлэгддэг олон давхарт байрладаг байсан бөгөөд өөр давхарт ажилтай Ч.Гантуяа өнөөх бүсгүйг нь сайн таньдаг байсан нь аз болж. Ч.Гантуяа Х.Отгонтуяатай хүүхэд байхаас нөхөрлөсөн ойр дотны найз нь. Тэд сайхан нөхөрлөдөг төдийгүй хамтдаа балетийн хичээлд явдаг болохыг С.Батболд мэдсэн даруйдаа найзынх нь утасны дугаарыг Ч.Гантуяагаас асуужээ. Харин Ч.Гантуяа утасны дугаарыг нь өгч болох эсэхийг Отгоо найзаасаа асуухад дургүйцэж татгалзсан хариу өгчээ.

С.Батболд “өндөр яам”-ны танилаа удтал ээрч байж мөнөөх бүсгүйн утасны дугаарыг арай гэж авснаар тэдний хооронд харилцаа үүсэх сэжим бий болсон ч эр хүний 13 мэх хэрэглэн Отгоогийнхоо араас гүйсний эцэст арайхийн гэрлэх зөвшөөрөл сонссон гэдэг.

Жүжигчин Б.Мишээл

Тэрээр жүжигчний карьераа эхлээд удаагүй байхдаа хөтлөгч Анхбаяртай хэсэг хугацаанд үерхсэн ч удалгүй нэгэн эгэл даруу бизнесмен залуутай сүр дуулиантайгаар хуримаа хийсэн билээ. Гэвч хосуудын амьдрал удаан үргэлжилсэнгүй. Бизнесмен залуугаасаа салсан гэх мэдээлэл гараад удалгүй тэрээр өөрийн сошиал хаягаар дамжуулан улс төрч залуу Д.Ихбаяртай хамтран амьдарч буйгаа зарласан. Б.Мишээл Д.Ихбаяртай учрахаас өмнө ганц бие ээжийн амьдралаар хэсэг хугацаанд амьдарсан бөгөөд энэ хугацаанд Маск продакшны залуу жүжигчин Бидо буюу Бямбадоржтой нэр холбогдож гэр бүлээс нь салгасан тухай түүний эхнэр Ариука нь өөрийн сошиал хаягаар дамжуулан мэдэгдсэн билээ.

“Пантастик” продакшны найруулагч, жүжигчин Б.Тамир

Тэрээр жүжигчин Б.Золзаяатай анхны амьдралаа холбож дундаасаа хөөрхөн охинтой болсон ч удалгүй жүжигчин Н.Мөнхсоёлтой холбогдож гэр бүлээ орхисон юм. Тэдний харилцаа ч мөн адил удаан үргэлжлээгүй бөгөөд удалгүй загвар өмсөгч Номин гэх бүсгүйтэй учир ургуулсан юм. Үүний дараа дахин нэг шуум гарсан нь тэрээр Номингоос харилцаагаа тасалж “Хувьсал” продакшнаар овоглосон жүжигчин Ганчимэгтэй хамтран амьдарч байгаа тухай юм.
Хосууд харилцаагаа олон нийтээс нууцалж байгаа бөгөөд Б.Тамир анхны эхнэр Золзаяагаас гарсан охиноо үе үе өөр дээрээ авч холбоотой байдаг гэнэ.

Дуучин Г.Ариунбаатар

YOU MAY ALSO LIKE

Б.Зээхүү: Чамайгаа яасан их туйлдаж, ямар их уйлж байгааг бодохоос сэтгэл эмтэрнэ…

Богд уулын аманд амрах зориулалтаар хийсэн сандлыг эвдэлж, гал түлжээ

Г.Ариунбаатар 10 жилээ төгсмөгц нэг сургуулийн найз охиноо жирэмслүүлж залуухнаараа аав хэмээх алдрыг хүртэж байв. Гэвч тэр бүсгүйтэйгээ гэрлэлгүй Туяа гэх бүсгүйтэй сүр дуулиантай хуримаа хийсэн юм. Хурим болсноос хойш жил ч хүрээгүй байхад дуурийн дуучин Д.Отгонжаргалтай нэр холбогдож эхнэр нь тэдний явдлыг олон нийтэд зарлаж байв. Д.Отгонжаргал, Г.Ариунбаатар нарын харилцаа ч амьдрал болсонгүй харин дуучин залууг эхнэрээс нь салгаж чадсан билээ. Үүний дараа Ариунбаатар жүжигчин Баярмаатай учир ургуулж хосууд хамтран амьдрах болжээ. Баярмаа нөхрөө шоронд хоригдож байх зуур ийнхүү Ариунбаатартай хайр сэтгэлийн холбоотой болсноор тэдний харилцаа дууссан юм. Баярмаа анхны нөхрөөсөө гурван охинтой. Харин Ариунбаатартай нийлснээр дахин 2 хүү төрүүлж тэд 7 хүүхдийн эцэг эх гэж албан ёсоор дуудуулах болжээ.

Жүжигчин Э.Намуун


Мөрөөдлийн театрын захирал, жүжигчин Г.Эрхэмбаяр өөрийн дөрвөн хүүхэд эхнэрээ хаяж, жүжигчин Э.Намуунтай амьдралаа холбоод багагүй хугацааг үджээ. Э.Намуун мөн анхны амьдралаасаа хоёр хүүхэдтэй. Тэд хоёр талаасаа хэн хэн нь хоёр хүүхэдтэй амьдралаа босгосон боловч Г.Эрхэмбаярын нэг хүүхэд нь ээж рүүгээ эргэн буцсан байна лээ. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар Г.Эрхэмбаяр Э.Намуун нар харилцаагаа олонд зарладаг тэр жилийн
цагаан сараар “Хамтлагийн ахтайгаа золгох гэж очив” гэсэн пост бүхий гэрэл зурагт Э.Намуун, Г.Эрхэмбаяр түүний албан ёсны гэргий нарын дүр мөнхөрсөн байдаг гэнэ лээ. Тухайн үед Г.Эрхэмбаярын гэргий нөхрийнхөө “явалддаг” бүсгүйг мэдээгүй л гэртээ оруулж, золголт хийсэн байхдаа гэх бодол олон хүнд төрүүлж байв. Ямартаа ч, өнгөрсөн хугацаанд Э.Намуун айхтар бүсгүй гэдгээ харуулж Г.Эрхэмбаяр болон хүүхдүүдтэйгээ шинэ байранд нүүн орсон. Өөрийнхөө хүүг өндөр төлбөртэй сургуульд өгсөн бол Г.Эрхэмбаярын охиныг ардын сургуульд явуулдаг гэж ойр хавийнхан нь шивэр авир хийх юм билээ.

МҮОНРТ-ын нүүр царай, хөтлөгч Н.Ундрал

Их засаг сургуулийн захирал Н.Ням-Осорын охин, УИХ-ын гишүүн Н.Учралын дүү гэдгээр нь хүмүүс түүнийг андахгүй. Тэрээр загвар өмсөгч Чингүүн гэх залуутай амьдралаа эхлүүлээд багагүй хугацааг үдэж байна. Чингүүн өмнө нь мисс Содтуяатай амьдрал зохиож хөөрхөн охинтой болсон байсан ч ийнхүү тэднийгээ баян айлын өв залгамжлагч охиноор сольсон юм. Тиймдээ ч Чингүүн өдгөө хадам аавынхаа хаялаган доор хэд хэдэн компаний захирал хийдэг гэнэ.

“Киви” хамтлагийн хүүхдүүд

Киви хамтлагийн гишүүн гэдгээр олонд танигдсан Халиун, Ука нар одоогийн хань ижил эр нөхрүүдээ бусдаас булааж суусан гэдэг. Тэдний туршлагыг тус хамтлагийн дуучин Агий хэрэгжүүлэх гээд тусыг эс олж, өдгөө сэтгэлзүйчийн хяналтад байдаг гэсэн. Дуучин Агий УИХ-ын гишүүн асан, МАК-ын том өв залгамжлагч Н.Номтойбаярыг эхнэр Мандухайгаас нь салгах хүртэл нь амраглаж, гурван жил явсан ч эцэст нь өөрөөсөө насаар залуу зүсээр гоо Намуун гэх бүсгүйд алдсан. Агийгаас болж Мандухай бүсгүй Номтойбаярын албан ёсны гэргий байхаа больсон. Анх Кивигээр танигдсан дуучин бол Халиун. Нөхөртөө гурван хүү төрүүлэн өгч, хадамдаа дархан бэр болсон тэрээр нөхрөө анхны амьдралаас нь салгаж суусан гэдэг. Түүний нөхөр дуучин О.Анхаа гурван жил хамт амьдарсан тогоон чинээ том гэдэстэй эхнэрээ хаяж Халиунтай суусан байдаг. Кивигийн гэхээсээ илүү дуучин Ука гэж өөрийгөө тодорхойлж яваа Д.Уламбаяр бүсгүй өөрийнхөө нөхрийг хоёрхон жилийн өмнө олноо ил гаргасан. Англид боловсрол эзэмшсэн хууз сахалтай нөхөртөө дуучин бүсгүй хоёр хүүхэд төрүүлж өгсөн. Харин эх сурвалжуудын мэдээллээр түүний нөхөр Чука өмнө нь амьдралтай байсан бөгөөд Укатай танилцаад гэр бүлээ
цуцлуулсан гэдэг. Чука Укагийн сайн найз гэгддэг дизайнер Катя Золын үеэл дүү гэнэ.

Хөтлөгч П.Анужин

Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийг хөтөлж анх олонд танигдаж тэр хэрээрээ олноос хайр хүндэтгэлийг хүлээгээд байсан хөтлөгч П.Анужин тус нэвтрүүлгийн найруулагч, жүжигчин Ундралын нөхөр А.Баатартай явалдсан нь нийтэд ил болж нэр төрөө шалаар нэг хутгасан. Сүүлд Буянгийн Жаргалсайхан түүнийг дөрвөн өөр хүний хүүхэд төрүүлсэн завхай эм хэмээн шүүмжлээд амжсан билээ. Харин энэ бүх шуугианаас холдож нам жим амьдархыг илүүд үзсэн П.Анужин Минт баарны захирал Э.Нандинзүрхтэй хамтран амьдарч хоёр ч хүүхдийг нь төрүүлсэн гэдэг.

Эх сурвалж: untsug.com

 

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.