“Монсуль” ХХК нь улс орон даяар тархаад байгаа kopoнaвиpyc цар тахлын хүнд үед шатахууны тасалдал үүсгэхгүйн төлөө хичээн ажиллаж буйгаа мэдэгдэж, шатахууныг хязгаарлалтгүй олгохоо мэдэгджээ.

Тодруулбал тэд хэлэхдээ: “Бид нийгмийн хариуцлагын хүрээнд бүх ШТС-уудаараа бүх төрлийн автобензинийг ямар нэгэн хязгаарлалтгүй хэвийн олгож эхэллээ” гэжээ.


Боксчин Н.Төгсцогт модель амраг, дотны найзыгаа 3oддог гэв үү?
Мэргэжлийн боксын талбарт хүч үзэж яваа Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өдгөө АНУ-ын Лас-Вегас хотод аж төрж байгаа.Анхны эхнэр болох Д.Уранзаяагаас салж хүүгээ өнчрүүлээд удалгүй сэтгүүлч бүсгүйтэй нэр холбогдож байсан тэрбээр фото модель Э.Энэрэлтэй хамтран амьдарч эхэлснээ саяхнаас зарлаад байгаа.

Гоо сайхны томоохон салонуудын модель болж олон төрлийн нүүр хувиргалтаар охид хүүхнүүдийг алмайруулж явсан үзэсгэлэнт Э.Энэрэл анх Pizza Hut-ын сурталчилгаагаар хүмүүст танил болж байсан.

Эхнэрээсээ салсан, өөрөөс нь нэлээд хэдэн насаар ах хөрөнгө мөнгөний хувьд хөл дээрээ хэдийнэ тогтсон Н.Төгсцогтыг чухам юуны учир сонгосныг таахад бэрх.

Харин цахим сүлжээнд Төгсцогтод 3одуулсан гэх нэгэн иргэн ийнхүү сэтгэгдэлээ илэрхийлсэн нь олны дургүйцлийг хүргээд байна.
Дотны найзынхаа нүүрийг булуу болтол нь нүдсэн эрхэм тамирчин маань арай гоо сайхны нүүр царай болдог үзэсгэлэнт амрагаа ингэж з.о.д.д.о.г юм биш биз?













