Залуус нэгдэн “No naadam” хөдөлгөөнийг өрнүүлж, долдугаар сарын 1-нд жагссан. Тэд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр “Залуус 1990 оноос хойш хамгийн эрүүлээр, сэтгэлийн дуудлагаар долдугаар сарын 1-нд жагссан. Хамтдаа тэмцсэн залуусаа бидэнтэй нэгдэхийг уриалъя.

“No naadam” жагсаалын дараа бидэн рүү маш их д.а.й.р.а.л.т хийсэн. Энхбат гэдэг хүн ф.а.ш.и.с.т хандлагаар хэвлэлийн хурал хийсэн. Энэ асуудлаар хуулийн байгууллагад хандана. Бидний ард нам, нөлөө бүхий хүн байхгүй. Бидний юу нэгтгэсэн бэ гэвэл, хүний эрх, эрх чөлөө.

Монгол Улс хуулийн засаглалтай бус хуулиар засагладаг орон болчихлоо. Хэдэн хоногийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд юу болов. Олон мянган иргэдийг цуглуулж, халдвар, хамгааллын дэглэм зөрчлөө. Өөрсдөө санаачилж, баталсан хуулиа өөрсдөө зөрчлөө.
Хуулийг биелүүлэхийг иргэдэд шаардан, зөрчвөл хариуцлага хүлээлгэж байгаа. Тэгсэн мөртлөө ингэж зөрчих нь шударга зүйл үү. Өнөөдөр иргэд бензины хомсдолд орчихлоо.

Монгол Улс Венесуэлийн араас явж байна. Тиймээс үүнийг таслан зогсоохын тулд Засгийн газрыг огцрохыг шаардаж байна. Бид дахиад жагсана” гэлээ.
Эх сурвалж: eguur.mn













