Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар 10 гаруй асуудал хэлэлцэж буйн дотор цаг үеийн асуудал нь шатахууны асуудал байв.

Тэгвэл эл асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд бухимдаж, шатахуун тасалдуулахад хүргэсэн хүмүүст хатуу хариуцлага тооцохыг үүрэгджээ.

Тэгвэл хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар 12.30 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар мэдээлэл өгнө.














