Гар утасны эко тавиур үйлдвэрлэдэг гэдгээрээ олонд аль хэдийнээ танил болсон Б.Батзоригийн эхнэр А.Мөнхзаяа өнгөрөгч шөнө /2021.09.21/ kopoнaвиpycийн халдварын хүндрэлээр амиа алджээ.
Түүний эхнэр А.Мөнхзаяа 2017 оноос хойш цусан дахь кали багасалт, булчин сулралт гэсэн шинж тэмдэгтэйгээр онош нь тогтоогдохгүй өвчнөөр шаналж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Бээжин хотыг зорьсон ч онош нь тогтоогдоогүй өвчиндөө шаналж явсан билээ.

Улмаар хэдэн өдрийн өмнө кали багасах өвчний хажуугаар kopoнaвиpycийн халдвар авч хүндэрснээр нөхөр, гурван хүүхдээ орхиод амиа алдсан байна.

/Түүний үйлдвэрлэдэг гар утасны эко тавиур/
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Б. БАТЗОРИГ ЭХНЭРИЙНХЭЭ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ОЛОХООР ГАР УТАСНЫ ЭКО ТАВИУР ҮЙЛДВЭРЛЭДЭГ БАЙСАН
Түүний эхнэр талийгаач Мөнхзаяагийн онош нь тогтоогдохгүй 2017 оноос хойш хүндээр өвдөж, эмч нар хоёр ч удаа ар гэрийнхэнийг нь цуглуулж салах ёс гүйцэтгүүлж байжээ. Үүний дараа тэрээр бүх зүйлээ зарж мөнгө цуглуулж эхнэрээ БНХАУ-д эмчлүүлэхээр очсон ч мөн л оношийг нь тогтоож чадаагүй байна.

Гэхдээ Батзориг эхний ээлжинд 30-40 сая төгрөг цуглуулж чадвал эхнэрээ БНСУ-д аваачиж оношыг нь тогтоолгож, тохирсон эмчилгээг нь хийлгэснээр эхнэрээ эрүүл саруул болгох боломжтой болжээ. Тиймээс тэрээр элэг нэгт монголчуудаасаа зүгээр хандив гуйхгүйн тулд модоор урласан эко утасны тавиураа өртөгт үнээс нь хямдаар худалдаалсан байгаа юм.
Эхнэрийнх нь бие одоо бүр тааруухан хэвтэрийн байдалтай байгаа учир шөнөдөө эхнэрээ сахиж, өдөр нь хүн гуйж харуулаад өөрөө үйлдвэрийн жижиг байрандаа ирж эко утасны тавиураа урладаг байна. Мөн модоор урлахад маш олон дамжлаг дамжиж, сийлж хийдэг учир ажиллагаа ихээр шаарддаг байна. Түүнд утасны тавиур хийхээс өөр том ажлын санал түүнд ирдэг ч эхнэрээ 3 хүүхдээ орхиж явахгүйн тулд хичээсэн байна.
Түүний хичээл зүтгэлийг нь иргэд, албан байгууллагууд үнэлж түүний урласан модон эко утасны тавиураас худалдан авалт хийх болсон нь түүнд маш их урам зоригийг хайрлажээ. Хэрэв үзэгч та түүний эхнэрийн эмчилгээнд хандив өргөж, иргэн Батзориг болон түүний 3 хүүхдийг ээжтэй нь элэг бүтэн үлдээж, түүнд туслахыг хүсвэл 88012343 дугаарт холбогдож 100 айл дахь түүний үйлдвэрийн байранд очиж уулзах боломжтой.














