• Latest
  • Trending
Myхартын гол мөдхөн ширгэх нь ээ, Д.Сарангэрэл сайд аа

Myхартын гол мөдхөн ширгэх нь ээ, Д.Сарангэрэл сайд аа

2020-07-23
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Sunday, February 8, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Myхартын гол мөдхөн ширгэх нь ээ, Д.Сарангэрэл сайд аа

by admin
2020-07-23
in НИЙГЭМ, Онцлох мэдээ
0
Myхартын гол мөдхөн ширгэх нь ээ, Д.Сарангэрэл сайд аа

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Эх сурвалж: Үндэсний шуудан

Ертөнцөд ийм үзэсгэлэнтэй газар, тийм гайхамшигт тогтоц байдаг юм уу гэмээр буйдхан орших Мухартын гол аврал эрэхдээ тунин тунин арай ядаж урсаж байна. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт Бор хярын элсний өмнө талд далайн түвшнээс дээш 450 метрийн өндөр элсэн манхнаас эх авч урсдаг Мухарт нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий гайхамшигт гол ширгэхэд тун ойрхон байна. Шалтгаан нь маш энгийн.

Завхан аймгийн орон нутгийн иргэд байг гэхэд Байгаль орчны газрынхан энэ өвөрмөц тогтоц бүхий голыг хамгаалах, дотоодын аялагчдын хөл, хөдөлгөөн, хог хаягдлаас сэргийлэхэд хуруугаа ч хөдөлгөөгүй өнөөг хүрсэн нь хэнд ч илт. Эргэн тойрон битүү элсээс бүрдэх элсэн дундах баянбүрд болсон устай, модтой усныхаа хөвөөгөөр бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэтэй энэ газарт нэг ширхэг ч хогийн цэг, усны эхийг олны хөл, хог хаягдалд дарагдаж, талхлагдахаас сэргийлж тавьсан анхааруулга, сануулга, зөвлөмж, сэрэмжлүүлэг алга.

Үүний улмаас газар газраас ирсэн аялагчид цас, мөсөн дээр гулгадаг чаргаар элсэн манхны орой дээрээс гулгаж тоглон голын эх, усны амин судал, ундаргыг элсээр дарсаар байна. Үүнээс улбаалж усны урсац нь өдрөөс өдөрт багассаар байгааг нутгийн иргэд ярьж байна.  Мөн тус голын эрэг дагуу хүнээсээ илүү хог хаягдал “язганаж” байна.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын их элсэн дунд орших энэ гол БОАЖ-ын сайдын ажлаа аваад тун удаагүй байгаа Д.Сарангэрэл таниас аврал эрж байна. Магадгүй энэ хариуцлагатай албыг авсны анхны ажил тань энэ байгаасай. Тэнд ердөө Мухартын голын усны эхийг олны хөлд дарагдах, талхлагдахаас хамгаалсан байгальд ээлтэй хамгаалалт нэн тэргүүнд шаардлагатай байна. Усны эх ширгэх аюулд хүрээд байгааг зорин очигсод сануулан анхааруулсан самбар, пайз алхам тутамд тавьсан ч буруудахааргүй болжээ. Мөн байгалийн гайхамшигт тогтоц, өвөрмөц төрхөөрөө аялагч, сонирхогчдыг олон зуугаар нь өдрөөс өдөрт татах энэ газарт хог хаягдлын нэгдсэн цэг тун хэрэгтэй байна.

Нутгийн иргэд төдийгүй аялагч, зугаалагчид Мухартын гол, голын эхэнд хүрэхийн тулд багадаа гурван метр, түүнээс урт элсэн замыг явган туулдаг тул гартаа барьж явсан ус, ундааны сав, чихэр, печень тэргүүтэй идэж, хэрэглэсэн хүнснийхээ уут, баглаа боодлыг ил задгай шууд хаях нь энгийн үзэгдэл юм, тэнд. Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа албан хаагч бүрийн хийх ёстой зам, чиглэл заасан тэмдэг, тэмдэглэгээнүүд ч тэнд үгүйлэгдэнэ. Хот, хөдөөгөөс очсон газар мэдэх мэдэхгүй олон жолооч машин явах боломжгүй газраар зүтгүүлээд элсэнд хаа сайгүй “сууж”, зарим нь онхолдож, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байгааг онцлоё. Эдгээрийг хийсэн болоод орхих биш, байнгын эргэж тойрдог, харж, хянадаг эзэнтэй болгоосой. Энэ нь аялагч, зугаалагчдыг хянаж, цагдах бус байгалийн онгон дагшин байдлыг хамгаалж, хадгалан үлдээх хамгийн том зорилго, үүрэг билээ.

Зөвхөн Мухартын голын тухайд гэхэд л Увс аймгийн Айраг нуурт цутгадаг, Монголын Бор хярын элсний хаяагаар урсдаг хоёр дахь их ус бол Хүннү буюу Хүнгий гол юм. Зүүнээс баруун зүг довтолгодог Хүнгий нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын хилийн баруун дээсний элсэн манхан дороос эх авч Мухартын гол нэртэйгээр эхэлнэ. Гурван км урсаад элсэн манхан доогуур буцаж шурган,  баруунтаа таван км хол зайд элсэн дороос урсгал ус нь дахин гарч ирэх ба нутгийнхан үүнийг Шавартын гол гэж нэрлэнэ. Шавартын гол дөрвөн км урсаад мөн л элсэн манхан доогуур шургаж, ил үзэгдэхгүй болдог онцлогтой. Таван км-ийн дараа дахиад элсэн манхан дороос мэлтэлзэн гарч ирнэ. Нутгийнхан нь энэ голыг Нарийн гол гэж нэрлэдэг.

Нутаг дэвсгэрийн хувьд Завхан аймгийн Завханмандал суманд харьяалагдана. Нарийн гол нь дахиж элсэн манханд шургалгүй ил урссаар тус сумын төв Нуга суурингийн араар гарахдаа нэрээ албан ёсоор Хүнгий хэмээн сольж аваад цааш довтолгон Завханы Ургамал сумын нутгаар дайрч урсана. Адаг руугаа Увс аймгийн Завхан сумын нутгийн зүүн хаяанд очиж Айраг нуурт цутгадаг. 200 км урт Хүнгий гол нь элсэн манхан дороос гурван удаа эх авдгаараа, ийм хол урсдагаараа дэлхийд гайхагддаг билээ. Тив дэлхийн олон газарт элсэн манхнаас эх авдаг гол мөрөн цөөнгүй. Харин ийм хол урсдагаараа Хүнгий голтой эн зэрэгцэх нь тун ховор гэгддэг. Зарим эрдэмтэн, судлаач энэ голыг Гиннесийн номд бүртгүүлэх ёстой гэж үздэг ч өдгөө олны хөлд ийн талхлагдаж байгаа нь харамсалтай.

Хөгжүүлж чадвал Монголын хаана ч байгалийн өвөрмөц тогтоц, гоо үзэсгэлэн, ховор нандин ургамал, дэлхийд ховордсон ан амьтад гээд үзэж, харж, биширч, аялж болох юм бүхэн бий. Гэвч одоогоор манай аялал жуулчлалын салбарт хөгжлийн тухай ярих дэндүү эрт байна. Учир нь, хэчнээн сайхан байгаль, өвөрмөц тогтоц бүхий уул, ус, хад, ургамал, хангай, говь байгаад түүнийг хамгаалах, арчлах, эзэнжүүлэх, аялагчдыг тийш аюулгүй зорин очих нөхцөл боломж, адаглаад замын чиглэл заасан тэмдэг, тэмдэглэгээ байршуулаагүйгээс эхлээд хогийн цэг, бие засах байгууламжгүй гэх мэт Байгаль орчин, аялал жуулчлалын бие даасан яамгүй мэт явж ирсэн яамтай улсад хийж, хэрэгжүүлэх ажил мөн ч их байна.

Энэ жилийн хувьд коронавирусийн цар тахлын улмаас орон бүрт дотоодын жуулчид хаа сайгүй хэрэн хэсэж байгаа. Үүний адилаар манайхан ч явж, хүрч болох газар бүр рүү аялацгааж байна. Гэвч аялагчдын хөл хүрсэн газар бүрт хог хаягдал хэрээс хэтэрч, хаа сайгүй гялгар уут, хуванцар сав хийсч, хэвтэж байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн байгаль орчны газрын удирдлагууд, ажилтнууд хэтэрхий үлбэгэр, хариуцсан ажлаа хийхгүй байгаа нь манай дотоодын аялал жуулчлалын өнөөгийн дүр төрхөөс тодорхой харагдана. Бүгд найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1987 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн “Бүгд найрамдах Монгол Ард Улсын зарим яамд байгуулах тухай” 169 дүгээр зарлигаар Байгаль орчныг хамгаалах яамыг анх байгуулсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, 33 жилийн настай тус яамныхан орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дорвитой, үнэн сэтгэлээсээ ажиллаж чадалгүй өнөөг хүрснийг хүмүүсийн мэддэг болоод он удаан жил өнгөрсөн байгалийн дурсгалт газрууддаа ядахдаа хог хаях цэг байгуулж чадаагүй яваагаар нь хэмжиж болно.

Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр гадна, дотноос хэдэн тэрбумаар нь хөрөнгө санхүү “босгож” хэрэгжүүлсэн олон арван төсөл, хөтөлбөрийн үр дүн орон нутагт, аялал жуулчлалын салбарт бус дарга нарын халаасанд “яваа”-гаар нь хэмжиж болно. Энэ мэтээр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хийж, хэрэгжүүлэх, сэдэж, санаачлах, манлайлан үлгэрлэх ажил олон байгааг бид цувралаар хөндөн, сануулж, хамтран хэрэгжүүлсээр, байгаль дэлхийгээ, ус мөрөн, уул асгадаа хамгаалсаар байх болно.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.