Сүүлийн хоёр хоногт жижиглэнгийн шатахууны худалдааны хомсдол үүсч, Ашигт малтмал газрын тосны газрын 21 хоногийн нөөцтэй гэх мэдээлэл худлаа болж таарав. ШТС-уудаар бензин хайж тэнүүчилсэн жолооч нар бухимдаж, Засгийн газар импортлогчидтой Төрийн ордонд шатахууны нийлүүлэлтээр уулзалт хийж буй юм.

Ургац хураалт, өвөлжилт гээд намрын их ажилтай зэрэгцээд шатахууны хомсдол нүүрлэсэн нь эдийн засгийн хувьд маш мyy мэдээ. Хөдөө аж ахуйн салбарт ургац хураалтын ажил эд өрнөж, тариа ногоогоо борлуулахаар хот, хөдөөгийн хооронд зорчих иргэдийн урсгал нэмэгдэж байгаа.
Гэтэл их ажлын энэ үед шатахуунгүй болоод “явгарчихвал” наанадаж тариаланчдын хөдөлмөр хайран, цаанадаж Монгол Улсын эдийн засагт ихээхэн сөрөг нөлөөтэй.

Долоо хоногийн өмнөхөн л “Цахим үндэстэн” болж буйгаа зарласан Монгол Улс долоо хоногийн дараа “Явган үндэстэн” болж хувирлаа.

Нисдэг камераар тэнгэрт соёмбо зурахын оронд шатахууны хомсдол үүсгэхгүй, нийлүүлэлтийг тасалдуулалгүй, ард иргэдийг туйлдуулахгүй байхад анхаарах нь таны ажил байжээ, Ерөнхий сайд аа.














