• Latest
  • Trending
Ядapcaн мyy Yүл баатардаа ‘Байр авч өгөх хандивын аян’ эхлүүлэе…!

Ядapcaн мyy Yүл баатардаа ‘Байр авч өгөх хандивын аян’ эхлүүлэе…!

2021-09-20
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Wednesday, January 14, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ядapcaн мyy Yүл баатардаа ‘Байр авч өгөх хандивын аян’ эхлүүлэе…!

by admin
2021-09-20
in НИЙГЭМ, ХОВ ЖИВ
0
Ядapcaн мyy Yүл баатардаа ‘Байр авч өгөх хандивын аян’ эхлүүлэе…!

Улсын их хурлын нөхөн сонгуулийн сурталчилгаа эхлээд 2 хонож байна. Цахим орчинд нөхөн сонгуульд нэр дэвшигчидийн ХОМ /хөрөнгийн оролгын мэдүүлэгийн жагсаалт хөвөрхийн сацуу хэн нь хамгийн баян ядуу вэ гэдэг хүн үл итгэм инээдтэй ч юм шиг тайлангууд ар араасаа цуврав.

Дээрх АТГ – с албан ёсоор гаргадаг тайлангуудаас харвал гэр хороололд борогхон амьдардаг тэмцэгч ардын хүү гэгдэх Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар хамгын их орлоготой хамгийн чинээлэг байсан нь илчлэгдэж улмаар Н.Энхбаярын хүү Батшугар, Зүүн аймгуудын замын тендерийг тэр чигт нь лоббидож өөрийн мэдлийн компиануудаараа бариулсан Б.Гарамгайбаатар болон Улсын баатар АН-ын өвгөн лидер Э.Бат-Үүл нар хамгын орлого багатай ядруухан дэвшиг ч мэт бичигджээ.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Тэр бүү хэл Э.Бат- Үүл баатар маань өөрийн гэсэн орон сууц ч үгүй гэх анзааны тайлан өгсөн байдаг шүү. Үүнээс эхлэлтэй зарим иргэд эвий муу Үүл баатардаа байр авч өгөх хандивийн аян эхлүүлэе гэхчлэн ёжлоод эхэлжээ.

Ц.ДОРЖ

ХОМ: Э.Бат-Үүл, Э.Батшугар, Б.Гарамгайбаатар нар А.Отгонбаатраас ядуу болж жүжиглэв

УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж, сонгуулийн сурталчилгааны ажил үргэлжилж байна. Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт 14 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Тэгвэл нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.

Э.БАТШУГАР 162 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ, ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ

УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар нь нийт 92.6 сая төгрөгийн жилийн орлоготой бөгөөд гэр бүлийн нийт орлого нь 704 сая төгрөг аж. Тэрбээр 100 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууцтай бөгөөд бусад нэр дэвшигчдээсээ хамгийн олон компанид хувьцаа эзэмшдэг юм байна.

Тодруулбал тэрбээр “Эскон” ХХК, “Хаттан интернейшнл Монголиа” ХХК, “Миллнниум капитал интернейшнл” ХХК, “Милленниум энтертэйнмент” ХХК, “Момиэд” ХХК, “Милленниум финанс” ХХК, “Содмаргад” ХХК, “ЗГМС” ХХК, “Засгийн мэдээ” ХХК, “ЗМС” ХХК, “Эс Си Эн Майнинг” ХХК, “Рескон” ХХК, “Мщдиахолдинг” ХХК, “Ремиф технложис” ХХК, “Эрчим хүч түгээх сүлжээ” ХХК, “Монсамил” ХХК, “Монфарм трейд” ХХК-ны хувьцаа эзэмшигч гэгддэг.

Мөн тэрбээр 236 сая төгрөгөөр үнэлэгдэх туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200 маркийн нэг автомашин, Yamaha, Yamaha fzr 400 загварын нэг мотоциклтой аж. Түүнчлэн 162 сая төгрөгийн хадгаламжтай, хоёр тэрбум төгрөгийн зээлтэй юм байна.

ХАМГИЙН БАГА ОРЛОГОТОЙ НЬ Э.БАТ-ҮҮЛ

Ардчилсан намаас нэр дэвшигч хотын мээр асан Э.Бат-Үүл бусад нэр дэвшигчээсээ хамгийн “даруухан” амьдарч байгаа нэгэн гэдэг нь түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харагдаж байна.

Тодруулбал, тэрбээр 1.2 сая төгрөгийн жилийн орлоготой бөгөөд 10 сая төгрөгөөр үнэлэгдэх таван адуутай юм байна. Түүнчлэн тэрбээр 2020 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ орон сууцгүй, 20 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлжээ. Харин туулах чадвар өндөртэй нэг жийп автомашинтай, 1.4 сая төгрөгийн хадгаламжтай аж. Мөн тэрбээр 34 сая төгрөгийн авлагатай юм байна.

ХАЛААДТАЙ ЖАГСАГЧ А.ОТГОНБААТАР 115 сая төгрөгийн жилийн орлоготой

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар 115 сая төгрөгийн жилийн орлоготой 250 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууцтай 147 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автомашинтай аж.

Тэрбээр 48 сая төгрөгөөр үнэлэгдэх 500 хоньтой 122 сая төгрөгийн үнэт эдлэлтэй 45 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүнчлэн “Сэргэлт” ХХК-нд 90 хувийн хувьцаа эзэмшдэг аж.

ХҮН-ЫН Б.НАЙДАЛАА 620 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦТАЙ

Хөдөлмөрийн үндэсний намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Б.Найдалаагийн жилийн орлого 158 сая төгрөг бөгөөд 620 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн хоёр орон сууцтай юм байна.

Тэрбээр 90 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автомашинтай, 180 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй гэдгээ 2020 оны хөрөнгө орлоготоо мэдүүлсэн байна. Мөн 41 сая төгрөгийн хадгаламжтай, 361 сая төгрөгийн өртэй ажээ.

Б.ГАРАМГАЙБААТАР НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛАГАТАЙ

Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Гарамгайбаатарын жилийн орлого 12 сая төгрөг 60 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг автомашинтай аж.

Тэрбээр 2.9 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд нэр тэрбум төгрөгийн авлагатай гэжээ.

М.ЧИНГИСХААН 33 САЯ ТӨГРӨГИЙН ХУРДАН УДМЫН АДУУТАЙ

Хэнтий аймгийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшиж буй М.Чингисхаан жилийн 10 сая төгрөгийн орлоготой, 33 сая төгрөгийн үнэ бүхий нэг гэртээ хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн 99 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 33 сая төгрөгийн үнэ бүхий нэг хурдан удмын адуутай гэжээ.

 

Нэр дэвшигчийн ХОМ: М.Чингисхаан 33 саяаар үнэлэгдэх гэр, 99 саяын үнэт эдлэлтэй

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасны дагуу нийт нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгийг  мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг хуулийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэв.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн https://meduuleg.iaac.mn/  цахим системд Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн нэр дэвшигчийн мэдээллийг үндэслэн                  8 нам, 2 эвсэл, бие даагч болох нийт 18 нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах эрхийг цахим системд үүсгэснээс хуулийн хугацаанд 17 нэр дэвшигч буюу 94.5 хувь нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж баталгаажуулсан, харин 1 нэр дэвшигч мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй байна.

Сонгуульд нэр дэвшигч нарт хөрөнгө ,орлогын мэдүүлгээ цахим системд хэрхэн мэдүүлэх, талаар тус газраас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран гаргасан гарын авлагыг хүргүүлж, заавар  зөвлөмж,  мэдээлэл арга зүйгээр хангав.

Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн дагуу нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Ав.ли.гатай тэмцэх газрын цахим сайтад 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс  байршуулах бөгөөд тухайн нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын   мэдээлэлтэй иргэд, олон нийт танилцах бүрэн боломжтой болох юм.

Ирэх аравдугаар сард зохион байгуулагдах УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ил боллоо. Тухайлбал, УИХ-ын 18 тойрог буюу Хэнтий аймагт бие даан нэр дэвшигч М.Чингисхаан ХОМ-ээ мэдүүлэхдээ жилийн нийт орлого 10 сая гэжээ.

Түүнчлэн 9 саяын HONDA INSIGTE машин, 33 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг гэртэй, 99 саяын үнэт эдлэлтэй аж. Мөн 33 сая төгрөгийн хурдан удмын адуу, 20 саяын 700 м2 эзэмших газартай гэжээ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.