Олон улсын эрдэмтэн, эмч нарын баг хиймэл оюун ухааны тусламжтай koвидоор нас барах магадлалыг тооцоолох арга боловсруулжээ.

“Nature Medicine” сэтгүүлд мэдээлснээр, судлаачид дэлхийн 20 эмнэлгээс koвид-19-өөр өвчилсөн 16 мянган өвчтөний мэдээллийг цуглуулсан байна.

Мэдээллийн үндсэн дээр хиймэл оюун ухааны загварыг хиймэл амьсгалын аппарат хэрэглэхэд тухайн өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн хэмжээ болон нас барах магадлалыг тооцоолуулж сургажээ.
Туршилтын үеэр энэхүү аргачлалын эмнэлзүйн мэдрэг байдал 95 хувь, онцлог нь 88 хувьтай гарсан байна.

Энэхүү аргачлалын тусламжтай эмч koвид-19-ийн шинжилгээний хариу гараагүй байхад өвчтөний мэдээллийг судлах боломжтой аж. Koвид халдварын тархалт үргэлжилж байгаа тул халдварыг урьдчилан мэдэх алгоритм эмчилгээнд чухал ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.














