• Latest
  • Trending
Монгол, Солонгос иргэд харилцан визгүй зорчдог болох боломж бүрдлээ

Монгол, Солонгос иргэд харилцан визгүй зорчдог болох боломж бүрдлээ

2021-09-20
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Friday, November 14, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Монгол, Солонгос иргэд харилцан визгүй зорчдог болох боломж бүрдлээ

by admin
2021-09-20
in ЕРӨНХИЙЛӨГЧ, УЛС ТӨР
0
Монгол, Солонгос иргэд харилцан визгүй зорчдог болох боломж бүрдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар дипломат харилцаа тогтоосноос хойшхи өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй урагшлан хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй бүс нутаг, олон улсын энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, Хамтарсан тунхаглал гаргав.


Хамтарсан тунхаглалд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг: 1. улс төр, аюулгүй байдал 2. худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, 3. боловсрол, шинжлэх ухаан-технологи, байгаль орчин, эрүүл мэнд, 4. соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа, 5. бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн 5 тулгуур чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирч, салбар тус бүрээр харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх зорилтыг тодорхойлов.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Манай хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хоёр талын харилцааг өнөөгийн өндөр түвшинд хүргэн хөгжүүлж ирснийг дурдаад гуравдагч хөрш БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2018 онд БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй Сөүл хотноо уулзаж, хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх талаар анх ярилцаж байсан нь ажил хэрэг болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхийлөгчид coнгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргээд Монгол Улсын шинэ төрийн тэргүүнтэй дээд түвшний уулзалт хийж буй анхны гадаад улсын Ерөнхийлөгч болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Шинэ Умардын бодлого”-ын чухал түнш улс болох Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад хамтран ажиллахаа илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлж, найрамдлыг бататгахад хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэхийн сацуу Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо, ГХЯ хоорондын Стратегийн зөвлөлдөх уулзалт зэрэг яриа хэлэлцээний механизмуудыг цаашид улам бэхжүүлж, бодит эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар тогтов.

Талууд тээвэр, логистик, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаар ярилцав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэн цаашид Хөшигийн хөндий орчмыг эдийн засгийн чөлөөт бүс болгож, дагуул хот байгуулах ажлыг эхлүүлээд байгааг танилцуулав. Энэ хүрээнд Инчоны чөлөөт бүсийн бүтээн байгуулалт зэрэг БНСУ-ын туршлагаас судлах, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа монголын тал илэрхийлэхэд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэв.

Экспортыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны саад тодгорыг бууруулах чиглэлд эрх зүйн орчныг улам бэхжүүлэх шаардлага байгааг талууд цохон тэмдэглэв.
Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсноор худалдааны илүү тааламжтай нөхцөл бүрдүүлснийг талууд тэмдэглээд цаашид хоёр улсын хамтарсан судалгааны үр дүнд суурилан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)”-ийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг үргэлжлүүлэхээр ярилцав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг дурдаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд эхлүүлсэн “Солонго 1, 2 хороолол”, Баянголын амд түрээсийн орон сууц барих төслүүд болон 10 аймгийн төвийн дулааны станц байгуулах төслийн хэрэгжилтэд үргэлжлүүлэн анхаарч ажиллахаар болов.

Талууд байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, соёл, урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов. Энэ хүрээнд цөлжилтөөс сэргийлэх, шар шороон шуургатай тэмцэхэд Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төсөл чухал хувь нэмэр оруулж ирснийг үнэлж, 3 шатны төслийг хэрэгжүүлэхээр тохиров.

Мөн тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүүхэд, залуучуудын солилцоог дэмжиж, биеийн тамир, спорт, боловсрол, шинжлэх ухаан-технологи, мэдээллийн технологи, хүний нөөцийн хөгжлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, БНСУ дахь Монгол судлал, Монгол Улс дахь Солонгос судлалыг хөгжүүлэхэд цаашид ч нягт хамтран ажиллахаар болов. Хоёр улсын төрийн тэргүүн нар kopoнaвиpyc цар тахлын нөхцөл байдалд ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тууштай урагшилж ирснийг үнэлж, цар тахлын хүнд үед БНСУ-ын Засгийн газраас манай улсад буцалтгүй тусламж үзүүлж, цар тахлын улмаас хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авахад харилцан дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
Мөн хоёр улсын ард түмний найрамдлыг бэхжүүлж, харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэхийн тулд иргэдийн солилцоог өргөжүүлэхээр тогтож, хоёр улсад оршин суугаа Монгол, Солонгосын иргэдийн эрх ашгийг хамгаалах, ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, цар тахлын үед бүхий л боломжит дэмжлэгийг үзүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар ярилцав. Талууд олон улс, бүс нутгийн тавцанд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар ярилцаж, Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах явдал нэн чухал болохыг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНСУ дэмжиж байгаагаа дахин нотлов. Монголын тал БНСУ-ын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээрх Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга”-ыг дэмжиж, үргэлжлүүлэн хамтран ажиллахын төлөө байгаагаа мөн илэрхийлэв. Энэхүү үйл явц нь Монгол, Солонгос улсын иргэд харилцан визгүй зорчдог болоход нэг шат ахиулж байгаа юм.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.