www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Соёлын яамны 270 сая төгрөгөөр хийсэн UB арт фестивал-ыг ТА үзсэн үү?

admin by admin
2021-09-16
in УЛС ТӨР
0
Соёлын яамны 270 сая төгрөгөөр хийсэн UB арт фестивал-ыг ТА үзсэн үү?
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Монголын ард түмэн гэлтгүй дэлхийн цар тахлын энэ цаг үед эдийн засаг болоод бүхий л салбар хойш алхсан. Дэлхийн улс орнууд эдийн засгаа танаж илүү зардал гаргахгүйгээр ард иргэдрүү чиглэсэн ажлуудыг хийж байна. Гэтэл манай улс Ардын хувьсгалын 100 жилийн ой гээд илүү зардлууд гаргаж байсан.

Энэ бүгдэд ууршсан ард түмэн “Ардын хувьсгалын 100 жилийн ой битгий хэл, ардын уламжлалт наадмыг хийхийг зогсоо” хэмээн жагсаж байсан нь саяхан.

Ард иргэдийн эсэргүүцлийн гол шалтгаан бол цар тахлын энэ цаг үед айл гэр бүлд гай зовлон ихээр тулгарч байхад баяр ёслол, арга хэмжээ хийж их төсөв батлахыг болиулж ард түмэндээ анхаарлаа хандуулахыг шаардсанд гол учир байгаа юм.

Гэтэл ардын хувьсгалын 100 жилийн NO NAADAM болоогүй ч ар хойгуур нь өндөр өртөг төсөвтэй олон ажлууд хийгдэж байсан. Үүний нэг жишээ бол Соёлын яамны дэмжлэгтэй “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд 270 сая төгрөгөөр  уламжлалаа алдахгүй нь тулд “UB арт фестиваль”-ыг зохион байгуулсан байна. Үүнийг ард иргэд төдийлөн ойшоогоогүй.

Хамгийн гол нь энэ их мөнгөөр цар тахлын хүнд үед соёл урлагын арга хэмжээ иргэн бүхэнд хүрэх арга хэмжээг зохион байгуулах ёстой. Төр болон төрийн хэвшлийн байгууллагууд иргэдрүү чиглэсэн бодиттой ажлуудыг хийж гүйцэтгэх байтал хэн хүнд ч хүрэхгүй, хэдэн хүмүүст хүртээлтэй үйл ажиллагааг өндөр төсвөөр батлуулах цаг үе бол яг одоо цагт бол биш. Үүний оронд хойч ирээдүй болсон мундаг авъяалаг хүүхэд багачуудаа төрийн бодлогоор дэмжин ажиллаж, туслах ажлыг хийвэл сайн сайнсан. Олон мянган хүүхэд багачууд хэдэн төгрөгөөс болоод хүсэл мөрөөдлөөсөө зугтсан, өвчин зовлонд нэрвэгдсэн түүх их байдаг. Бид яагаад ийм зүйлд анхаарах ёсгүй гэж..

Тэд хэлэхдээ: Kopoнaвиpyc цар тахал нь нийгмийн амьдралын тогтсон хэв маягийг өөрчилж байгаа нь соёл урлагийн салбарт ч мөн ялгаагүй хувьсан өөрчлөгдөх, цахим хэлбэрт үйл ажиллагаагаа хөрвүүлэн явуулах хэрэгцээ шаардлагыг бий болгосон гэдэг зүйлийг ярьж байгаа.

Энэ нь мэдээж хэрэг сайн зүйл хэдий ч цаг үеэ мэдэрсэн ажлуудыг зөв зохистой хийж хэрэгжүүлж, танах зүйлсээ танж, хойшлуулах зүйлээ хойшлуулах нь Монголын ч гэлтгүй Дэлхий нийт хэрэгжүүлэн ажиллаж байна. Соёлын яамны сайд та энэ цаг үед 270 сая төгрөгийн арга хэмжээгээр хийсэн ажилдаа ард иргэддээ тайлан тавина уу?

Эх сурвалж: tur.mn

Post Views: 455
Previous Post

С.Бямбадэлгэр: Би ханьдаа хөгжмийн эгшгийг хүртэл орчуулж өгдөг байсан

Next Post

Б.Бат-эрдэнэ гишүүний Шинэ имиж олон нийтэд таалагдсангүй юу?

Next Post
Б.Бат-эрдэнэ гишүүний Шинэ имиж олон нийтэд таалагдсангүй юу?

Б.Бат-эрдэнэ гишүүний Шинэ имиж олон нийтэд таалагдсангүй юу?

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.