Kopoнaвиpycийн халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж, манай улс дотооддоо алдсанаас хойш н ас ба рсан хүний тоо 1000 даваад байна.

Түүнчлэн өдөрт бүртгэгдэж буй халдварын тоо 4000 дөхөж буй. Үүнтэй холбоотойгоор иргэд эмнэлэгт хэвтэхээс илүү гэртээ өөрсдийгөө эмчилж байна. Тиймээс эдгэсний дараа уушгаа харуулах, хянуулах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Тэгвэл эдгэрсэн иргэдийн уушгийг ХӨСҮТ үнэ төлбөргүй үзэж байгаа юм байна.

Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад “Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-д өдөр бүр 14.30 цагаас хойш өглөөний 08.00 цаг хүртэл цээжний рентген зураг үнэгүй харж байна.
Kopoнaвиpycийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Үүний дагуу ХӨСҮТ-д уушгины рентген зураг авахуулж болно” гэв.













