Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гарсантай холбоотой үйл явдлууд өрнөсөөр байна.
Тухайбал өчигдөр Э.Цэндбаатарыг шигшээ багаас хөөх шийдвэрийг эсэргүүцэн нэр бүхий зарим иргэд цахим орчинд Э.Цэндбаатарыг дэмжигчдийн групп нээж, Спортын ордны урдаас Э.Цэндбаатарыг ДАШТ-д явуулах болон цалингийн нөхөн олговор олгохыг шаардаж, иргэдээс гарын үсэг цуглуулж байсан билээ.













