Дуучин Ц.Амарбаяр буюу Ноён бондгор kopoнaвиpycийн халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаараа нийгмийн сүлжээндээ хуваалцлаа.
Түүний хувьд kopoнaвиpycын халдвар нь хүндэрч, сэ хээн амьдруулах тасагт 20 гаруй хоног эмчлүүлж, өчигдрөөс энгийн тасагт шилжсэн байна.

Тэрбээр энэ талаараа цахим хуудастаа “20 хоног Сэхээний тасагт эрчимжүүлсэн эмчилгээ хийлгэлээ. Аав, ээж, ах, дүү, хань эмч, сувилагчид, өргөн түмэн олныхоо амны билэг, ерөөлөөр vxл ийн а юулаас аврагдаж, тасагт шилжиж байна. Миний төлөө сэтгэлээ чилээсэн та бүхэндээ баярлалаа” гэжээ.

Мөн тэрбээр “Үнэхээр ай мш игтай зүйлүүдийг үзлээ. Алтан гарт эмч нар минь үнэхээр сайн бэлтгэгдсэн, сайхан сэтгэлтэй хүмүүс. Ээж аав шигээ хүмүүсийн ба ас шэ эсийг нь зөөгөөд хүүхэд шигээ асарч байна.
Гэртээ ч харихгүй “Улаан бүс”-д цаг наргүй ажиллаж байгаа эмч нараа өрөвдлөө. Ийм сэтгэлээр ажиллана гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Kopoнaвиpyc бол зүгээр нэг ханиад биш.
Энэ бол тоглоом биш. Болгоомжтой сэрэмжтэй байгаачээ гэж гуймаар байна” гэлээ.














