Анагаах ухааны тэргүүлэх эрдэм шинжилгээний сэтгүүл болох The Lancet сэтгүүлд олон улсын хэсэг эрдэмтэд хамтран өгүүлэл нийтлүүлжээ. Энэ нийтлэлд Дельта хэлбэр маш хурдацтай тархаж буйг хүлээн зөвшөөрсөн цар тахлын энэ үед бүх нийтийг нэмэлт тунд хамруулах шааардлага байхгүй гэж үзсэн.
Эдгээр эрдэмтдийн тайлбарласнаар нэмэлт тун, түүний хугацаатай холбоотой аливаа шийдвэр маш нарийн тооцоолсон үнэлгээ дүгнэлт, клиникийн болон тархвар судлалын дата мэдээллүүд дээр суурилж гарах ёстой. Үнэхээр цар тахлын тархалтыг бууруулах ач холбогдолтой нь бүрэн тогтоогдсон бол хийх ёстой. Товчхондоо нэмэлт тунг бүрэн үгүйсгээгүй ч хийх тухай шийдвэр гаргахын тулд илүү их, шинжлэх ухаанч мэдээлэл хэрэгтэй байсан гэж байна.
Эдгээр эрдэмтдийн тайлбараар үндсэн 2 тунгийн үйлчлэл суларч байгаа гэх нотолгоо байхгүй тул нэмэлт тун шаардлагатай эсэх нь өөрөө асуулт болж байна. Үүнээс гадна зарим орон нөөцөө бүрдүүлж чадахгүй байхад зарим нь хэт ихээр нөөцлөх үзэгдэл гарч байгаа. 3 дахь тунг хийж эхэлснээр энэ үзэгдэл улам газар авч байна.
9 сар 14, 2021
МУ-н ерөнхийлөгчийн 1 сая төгрөг өрх бүрт саналыг дэмжиж байна уу?

Засгийн газар Ерөнхийлөгчийн өрх бүрт 1 сая төгрөг өгөх гол саналыг унагаалаа. Энэ асуудал бүрмөсөн эцэслэгдээд шийдэгдээгүй. Ерөнхийлөгчийн энэ саналыг биелүүлэхэд 63 сая ам.доллар болж байна. Тусламж хандивын мөнгө асар ихээр Монголд орж ирсэн. Цар тахлын үеэр эдийн засгаа унагаачихгүй, хувийн хэвшлээ дампууруулчихгүй, ард түмнээ өлсгөхгүй байх бүхий л гарц гаргалгааг төр засгийн удирдлагууд хийх ёстой. Энд улс төр, ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль ямар ч падгүй. Дэмий хийрхэл. Улсын 3 хувь буюу олигархиудад энэ улсын ард түмний ядуурал, үйлдвэр, аж ахуйн нэгжийн дампуурал падгүй бололтой. Учир нь тэд долларын саятнууд. Гэтэл ард түмэн хоногийн хоолоо олохтой үгүйтэй байна.

Ерөнхийлөгчийн саналыг хүчтэй эсэргүүцсэн гишүүдийн нэг нь Сангийн сайд Хүрэлбаатар. Тэрээр нийтдээ 900.000 өрхөд 900.000 тэрбум төгрөг шаардлагатай болно. Засгийн газрын хөтөлбөрт нийгмийн халамжаар дамжуулаад хүүхдийн мөнгийг 100.000 төгрөг болсон. Өрх бүрт 1 сая төгрөг өгөх 100.000 төгрөг өгөх хоёрыг харьцуулж үзэхэд нэг хүүхэдтэй айл жилд 1.2 сая, 2 хүүхэдтэй бол 2.4 сая, 3 хүүхэдтэй бол 3.6 сая гээд өсөөд явна. Ийм хувилбарыг нэг сая төгрөгөөр солих нь буруу. Нөгөө талаар 180.000 төгрөгийг бэлэн, бусдыг нь цаас гаргаж үйлдвэрлэгчдэд өгнө гэж байгаа. Энэ нь аж ахуйн нэгжийг улам хүндрүүлнэ. Хүүхдийн мөнгөөрөө явах нь илүү оновчтой’ гэсэн нь хатуу шүүмжлэл дагуулаад байгаа. Өрх бүрт өгөх 1 сая төгрөг бол маш их дэмжлэг болно. Нөгөө талаараа сул зогссон хувийн үйлдвэрлэгчдийн гар дээр мөнгө очиж худалдан авалт хийгдэнэ эдийн засаг эргэлтэд орж сэргэнэ. Үүнийг наад захын хүн л ойлгож байгаа ч улс төрийнхөн энэ шийдвэрийг гаргах хүсэлгүй байгаа нь үнэн юм. Ард түмэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, хүлээж байна.
11 сар 26, 2020
Оны эхний өдөр нac бapaлт бүртгэгдээгүй шалтгаан…

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 289 иргэн к.ор.онавирусийн халд.вараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Харин нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнчлэн хүн төрөлхтөн 2022 оныг цар тахлыг ялан дийлсэн жил болно хэмээх өөдрөг мэдэгдэлтэй уялдвуу гэлтэй ямартайч шинэ оны эхний өдөр дээрх тохиолдол бүртгэгдсэнгүй.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 390,552 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 11 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 278 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварын задалж танилцуулбал,
203 нь Улаанбаатар хотод,
75 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн оны сүүлийн өдөр нас бapaлт бүртгэгдээгүй байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,886 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,197 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-662
- Хүндэвтэр-1,025
- Хүнд-173
- Маш хүнд-26 хүн байна.
Өнөөдрөөс гурав хүртэлх насны хүүхэдтэй ээжийг илүү цагаар ажиллуулахыг хориглов

Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлж байгаа юм.
Харин тус хуулиар хөдөлмөр эрхлэгч болон ажил олгогчийн харилцаан дахь шинэ зохицуулалтууд хийгдсэн. Тухайлбал жирэмсэн болон гурав хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийг өөрөө зөвшөөрөөгүй бол илүү цагаар ажиллуулах, томилолтод явуулахыг хориглох юм.
Түүнчлэн шинээр төрсөн хүүхдээ асрах эцэгт 10-аас доошгүй хоногийн цалинтай чөлөө олгох, шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амраагаагүй бол цалинг 1.2 дахин нэмэгдүүлж олгох зэрэг заалтууд багтсан байна.
Г.САНСАРМАА
ДЭМБ: 2022 онд цар тахлыг ялан дийлэх болно

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус 2022 онд улс орнууд “C.O.V.I.D-19” халдварын тархалтыг хяналтад авахын төлөө хамтран ажиллаж, цар тахлыг ялан дийлнэ хэмээн өөдрөгөөр харж байгаагаа мэдэгдлээ.
Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар “COVID-19” халдварын 287 сая тохиолдол илэрч, 5.5 сая орчим хүн халдвараар нас баржээ. Өдгөө дэлхий дахин шинэ жилийн баяраа цомхон хүрээнд тэмдэглэж, олон орон иргэдийн олноор цугладаг үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
Улс орнуудыг хилээ хаахад хүргэж, гэр бүлийн гишүүдийг салган тусгаарлаж, зарим оронд амны хаалтгүйгээр гэрээсээ гарахыг төсөөлөхийн аргагүй болгоод буй коронавирусний халдварын үр дагавар хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөөлсөн хэвээр байна.
ДЭМБ-ын тэргүүний хувьд энэ бүхнийг үл харгалзан өдгөө “C OVI D-1 9”-ийг эмчлэх эм хэрэгслүүдийн тоо нэмэгдсэнийг цохон тэмдэглээд, ийнхүү нааштай мэдэгдлийг хийжээ. Гэхдээ вакциныг тэгш бус хуваарилсан хэвээр байвал вирусний хувьсан өөрчлөгдөх эрсдэл нэмэгдэнэ гэдгийг анхааруулсан байна.
Тэрбээр, “Зарим улс орон явцуу үндсэрхэг үзэл баримталж, вакциныг нөөцөлж байгаа нь тэгш байдлыг ганхуулж, “омикрон” хувилбар шинээр үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн. Цаашид ийм нөхцөл байдал үргэлжилсээр байвал вирус урьдчилан сэргийлэх, таамаглах боломжгүй хэлбэрээр хувьсан өөрчлөгдөх эрсдэл нэмэгдэнэ” гэдгийг онцлоод, “хэрэв бид тэгш бус байдлыг зогсоож чадвал цар тахлаас ангижирч чадна” хэмээн цохон тэмдэглэжээ.
Улс орнуудын халдварын нөхцөл байдлын тухайд
“Омикрон” хувилбарын талаар дэлхий нийтэд анх мэдээлсэн Өмнөд Африкт шинэ хувилбарын халдварын оргил үе өнгөрсөн бололтой байгааг мэдэгдээд, шөнийн цагаар хөл хорих цагийг цуцалжээ.
Германы вирус судлаач Кристиан Дростен “омикрон” хувилбараар халдварласан тохиолдлуудын хүндрэх эрсдэл бага байгаа тухай мэдээллийг эш татан, “харьцангуй хэвийн” өвөл болно гэж найдаж байгаагаа “ZDF” телевизэд мэдээлжээ.
Их Британи, Итали, Грек зэрэг хэд хэдэн оронд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ.
Дахин олон мянган нислэг цуцлагдсаны тэн хагас орчим нь агаарын тээврийн компаниудын ажилтнуудын дунд халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэж буй АНУ-д бүртгэгдсэн байна.
Францын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд “омикрон” улсын хэмжээнд давамгайлан тархаж буй хувилбар болсныг мэдэгджээ. Ерөнхийлөгч Эмманюэль Макроны хувьд ирэх хэдэн долоо хоног хүндхэн өнгөрөх төлөвтэй байгааг сэрэмжлүүлсэн ч ирэх оныг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлжээ.
Израил “COVID-19”-ийн вакцины дөрөв дэх тунг тарихыг зөвшөөрсөн дэлхийн анхны орнуудын нэг боллоо.
Т.Гебрейесус мэдэгдлийнхээ үеэр мөн зарим улс оронд вакцинжуулалтын түвшин сул байгааг дурджээ.
Тодруулбал, Европ, АНУ-ын хүн амын дийлэнх нь вакцины эхний тунд хамрагдаад байгаа бол 2021 оны эцэс гэхэд улс орон бүрийн хүн амын 40 хувийг бүрэн вакцинжуулах ДЭМБ-ын зорилт Африкийн ихэнх оронд биеллээ олоогүй байна.
Урьд нь ДЭМБ-ын тэргүүн чинээлэг орнуудыг дэлхийн вакцины нөөцийг “хамж”, зарим орны иргэд эхний тундаа хамрагдахыг хүлээж байхад хүн амынхаа дийлэнхийг бүрэн вакцинжуулж байна хэмээн шүүмжилж байсан билээ.
ДЭМБ цар тахлыг зогсоохын тулд 2022 онд шинэ зорилтыг дэвшүүлээд буй нь долоодугаар сар гэхэд дэлхийн бүх улс орны хүн амын 70 хувийг вакцинжуулах юм.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ













